Вашингтон пост”, манай сонинууд хоёрт ямар ялгаа байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Харь шүтсэн, хийрхэлд автсан энэ хоосон цэцэрхлээ хэзээ бид зогсоох вэ. Бидний идэж байгаа хоол, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс юу ч биш, сүүлдээ уншиж байгаа ном, сонин ч юу ч биш болж хувирлаа.

Тухайлбал, “Вашингтон пост” сонинд “60 тэрбум”-ын талаар дэлгэрэнгүй нийтэлж, энэ чинь дотоод хэрэг биш гадны хэрэг болоод явчихлаа”, “Вашингтон пост-д бичсэн болохоор яах аргагүй үнэн байж таарна” гэх мэтээр жиргэж өгөв. АНУ-д хамаарах энэ сонин үнэн хэрэгтээ Монгол Улсад түй ч хамаагүй агаад энэ сонин нь үнэнийг шүүдэг Олон улсын шүүх биш. Зах зээл нь өргөн, санхүү нь бэхжсэн болохоос биш манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа өдөр тутмын сониноос ялгарах юу ч байхгүй. Ялгаа гэвэл ардчилал хөгжөөд олон жилийг үдсэн АНУ-ын олон зуун сая хүн амтай зах зээл дээр хоёр сая хувь тараагддаг, ардчилал хөгжөөд 30 жил ч болоогүй Монгол Улсын гуравхан сая хүн амтай зах зээл дээр хэдхэн мянган хувь тараагддагаараа эрс тэс ялгаатай. Мэдээжийн хэрэг хэвлэлтийн чанар, хүчин чадал хүрэх зах зээлээс эхлээд олон зүйл өөр байх. Хамгийн гол нь агуулгын хувьд ямар ч ялгаа байхгүй.

Нөгөө талаар жижигхэн Монгол Улсад дуулиан болоод байгаа “60 тэрбум” “Вашингтон пост”-ын сонирхох асуудал огт биш. Тэр “60 тэрбум” байтугай Монгол Улсыг ч сонирхлоо гэж үү. Монгол Улсын өдөр тутмын сонинууд  ч улстөрчидтэй гэрээ хэлцэл хийсэн дагуу санхүүгээ зузаатгаад явдаг бол АНУ-ын “Вашингтон пост” ч Барак Обама болон сенатын зарим гишүүдийн сангаас хишиг хүртдэг байсныг дэлхий нийтээр шуугиж л байсан, ямар ялгаа байна.  

Үнэхээр “60 тэрбум”-ын тухайд тус сонинд нийтлэгдсэн бол манай олигархиудаас нэгнийгээ түлхэх зорилгоор “Вашингтон пост”-д өчнөөн зуун мянган ам.доллар төлж байгаад л тавиулж байгаа биз. Саяхандаа, “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерцум” гэх газраас Монгол Улсын Их хурлын дэд дарга С.Баярцогт оффшор бүсэд хадгаламжтай хэмээн гаргаад ирснийг манайхан орчуулаад хэвлэлээр дэгдээсэн.

Үнэн хэрэгтээ эрэн сурвалжлах багийнхан тэр олон тэрбумтнууд дундаас жижигхэн Монгол Улсын иргэн С.Баярцогтын цөөн хэдэн төгрөгийг тоолж үзээд хэвлэлээр цацсан юм биш. Тэр бүсэд чинь хэдэн арван тэрбум ам.долларын хадгаламжтай дэлхийн томчууд байж таарна. Тэдний дэргэд муу С.Баярцогт бол ёстой “таргийн таван ямаатай нөхөр”. Үүний ар талд манай л улстөрчдийн гар хөл яваа шүү дээ. Тэр “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерцум” гэдэг нь манай эрэнгийн чиглэлийн сэтгүүлчдээс ялгарах юу байхгүй. Манайд гагцхүү хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаад л бид чимээгүй яваад байгаа хэрэг шүү дээ. Үүгээрээ л ялгаатай.

“Вашингтон пост” сонин 2015 оны дугаартаа сенатынхаа гишүүний нэр төрд халдсан хэргээр шүүгдэж, шүүхээс тус сонинд олон зуун мянган ам.долларын торгууль тавьсан байдаг. Өнгөрөгч 2017 өдгөөгийн Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний гар хөл бологчдоос их хэмжээний мөнгө авснаа улайж л байсан. Үүнд гайхаад илүүрхээд байх зүйлгүй.

Тэр “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерцум” гээд хийрхээд байгаа байгууллага чинь та нарын ой тойнд багтахгүй их мөнгөөр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг газар. Түүнийг нэг ихэд бодох хэрэггүй.

Яагаад энэ мэт зүйлийг Монгол Улсын хэвлэл мэдээллээр шууд түгээж болохгүй, гаднаас даялуулж, харийн эх сурвалжтай дотоодын хэвлэлд түгээгээд байна вэ гэхээр бидэнд хэвлэлийн эрх чөлөө алга. Үүнийг түгээсэн сэтгүүлч ямар ч эх сурвалжтай байсан буруудах учраас тэр. Хэрвээ оффшорын мөнгийг бидний хэн нэгэн гаргаад ирсэн бол УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нэр хүндийг гутаасан хэргээр шоронд сууна. Үнэн ч байсан худлаа ч байсан. Тэгэхээр “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерцум”-ын нэр дээрээс явуулчихаар тэдний гар хөл хүрэхгүй, яаж ч чадахгүй байна. Үүнийг ч цаадуул нь мэддэг учраас эхлээд гаднаас цохилт өгч дотоодын зах зээл дээр түгээж байгаа биз дээ. Нөгөө талаар эх сурважлийг хайх аргагүй болгож байна. Ийм л зүйл байдаг юм хийрхэх хэрэггүй.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.52) 2018 оны 06 сарын 30

Мундаг яг үнэнийг хэлсэн байна

0  |  0
ZEV(27.123.212.141) 2018 оны 06 сарын 29

Hen yah ni hamaagui. Ter ni ard tumend ashigtai bol cutgur shulamc c baisan hamaagui.

0  |  0
700 тэр бум (27.123.214.114) 2018 оны 06 сарын 29

700 тэрбумын хулгайг ярьмаар байна

0  |  0
Зочин(202.9.42.4) 2018 оны 06 сарын 29

ЭНЭ СОНИНД ТӨМӨР ЗАМЫН 700 ТЭРБУМЫН ТАЛААР ЯАГААД БИЧЭЭГҮЙ ЮМ БОЛ ? 700 ТЭРБУМ ЧИНЬ 60 ТЭРБУМААС 10 ГАРУЙ ДАХИН ИХМӨНГӨ ШҮҮ ДЭЭ..................................

0  |  0
6А байрныхан(202.9.42.3) 2018 оны 06 сарын 29

ЧД-н 3-р хоро 6А байрны эргэн тойронд явган хүний замгүй. гэтэл зүүн талын хашааг нурааж өргөн урсгалтай машин зам нэмж барина гэнэ. Эндэхийн суугчид машин дундуур сүлжиж явдаг.Одоо бүр гэрээсээ шувуу адил нисдэг болгох нээ. Хотын төвийг 60-тэрумынхан гишгих газаргүй болтол зарчихаад одоо нис гэж Сү Батболдын захиргаа тулгадаг боллоо.Түмэн машины утаа,хар тугалагаар амьсгалж буй хотын төвийнхөн цусны өвчинд автав. Хүний эрхийн хороо,гаагын шүүх, Вашигтонд хандвал муулсан болох уу

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.25.0) 2018 оны 06 сарын 29

Washington Post-д Женко болон хууль хяналтынхны тухай бодитой мэдээлсэн.Женко хямдхан шоучин нь,Трампыг ”Монголчууд танай Ардчилалд итгэхээ болиод байна шүү” гэж ирээд дарамталсан нь үнэн.60 тэрбум,Төмөр замын луйвар яаж шийдэгдэж байгаа нь үнэн.Харин ч Оросын хүргэний хужаа баруун гэж хөмсөгөө зангидаж шүдээ зуун Don Korleone-г дууриаж ирээд Монголчуудыг турхирч ирснийг дурьдаагүй нь их юм.

0  |  0
Top