АН-ынхны сонгууль арай л эрт эхэлж байна уу

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 02

Аливаа сөрөг хүчний үндсэн үүргийн хувьд УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Юуны өмнө сөрөг хүчний зүгээс хаврын чуулганаар хэлэлцэх ёстой гол гол хуулийн төслүүдийг хэлэлцэж чадсангүй харамсалтай байна хэмээн толгой сэгсэрч байна лээ.

Үүнд, Хөдөлмөрийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн өөрчлөлт, Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль гээд олон хуулийг хэлэлцэж амжаагүй болон зарим хуульд анхаарах ёстой хэмээв. Харин “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай хууль”-тай санал нэгдэж байгаагаа дуулгасан. Бас яахав, ганц ч гэсэн зүйлтэй санал нэгдэж байна гэдэг сайн хэрэг гэж бодохоос өөр аргагүй.

Ийнхүү нэгэн ангид мөр зэрэгцэн суугаа гишүүдээ бут ниргээд эцэс сүүлд нь өнөөх л “Хүүхдийн мөнгө”-ийг 80 хувьд олгосон нь ирээдүйг алагчилан үзсэн хэмээн уйлан хайлан Монгол Улсын ирээдүйг хачин ихээр хайрлав. Бүр эцэст нь Хаврын чуулганы үйл ажиллагаанд дүгнэлт хийх бус МАН-ын мөрийн хөтөлбөрт анализ дүгнэлт хийж хадуурлаа. Тэдний хэлж байгаагаар МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ганц ч зүйл биелээгүй бөгөөд цаашид ч ард түмэн юу ч хүлээх хэрэггүй, “биднийг сонгохгүй яасан юм, одоо биднийг сонгоод өг” гэхдээ туллаа. Үүнээс гадна Ж.Эрдэнэбатын болон өдгөөгийн Засгийн газрын ажилд дүн тавьж гээд ерөөсөө л сонгуулийн пиар сурталчилгааг жинхэнэ утгаар нь хийж чадав. Тэд өнөөдрйин эдийн засгийн статистик баримт үзүүүлэлтийг төдийлөн дурдахгүй байгаа нь манай эдийн засагт эерэг дүн байгааг төвөггүйхэн гэрчилнэ. Түүнээс уруудсан үзүүлэлтэй байгаа бол тэд юуны өмнө дурдах учиртай.

УИХ-д арай гэж бүлэг бүрдүүлж байгаа АН-ынхан ийнхүү арай л эрт сонгуулиа эхлүүлэв үү гэх хүмүүс ч байсан юм. Өнөөдрийн хувьд Төрийн ордон эл хульхан, УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан болохоор гишүүд ч тойрог тойрогтоо заларсан бололтой. Гагцхүү хар үүрээр сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлж байгаа АН-ын бүлгээс ганц нэгэн гишүүн харагдсан.

“Сайнтай муутай байж сав дүүрдэг” гэдэг дээ. Эрх биш энэ парламент Хаврын чуулганы хугацаанд 100 хэрэггүй хууль батлаад хэрэгтэйг нь таягдаад байгаагүй нь лавтай. Тэгэхээр өөрсдийнхөө суудаг парламентийн Хаврын чуулганы үйл аижллагаанд “онцмуу” дүн тавьж 100 хувь харлуулж харагдуулахыг хичээж байгааг сонгуулийн хар технологи нэгэнт ажиллаад эхэлжээ гэж харж болохоор. Нөгөө талаар хэдийгээр хэрүүл тэмцэлтэй ч эрх баригчдаас бүрдсэн хоёр ч Засгийн газарт алдаа оноо бий. Гэтэл дандаа алдааг нь түүж харагдуулж байгаа нь ч үүнийг гэрчилнэ. Түүнээс бус хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр шаваа тавьж, хөрөнгө мөнгөний асуудал ч шийдэгдсэн гээд эерэг зүйл олон байгааг иргэд олон нийт мэдэж л байгаа шүү дээ.

Энэ бүгдээс харахад АН сонгуулийнхаа ажлыг нэгэнт эхэлжээ гэж харж болохоор.  

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.1) 2018 оны 07 сарын 03

Heden hujaanuudaa zaaval gargana zargaldaad baival namaas zailaarai geed ih ongirch baina lee

0  |  0
zochin(103.26.195.85) 2018 оны 07 сарын 03

AH.bitgi.gorid

0  |  0
Ядуу монгол иргэн(202.21.101.130) 2018 оны 07 сарын 03

Монгол төрийг 2012-2016 онд барьж байхдаа яаж туйлдуулж самууруулсан тухай чинь ном бичиж байна Эрдэнэбатаа ард түмнийг яаж өлсгөлөн болон өрөэд оруулсан тухай саналаа ирүүлнэ үү хэхэхэ

0  |  0
иргэн(103.9.90.50) 2018 оны 07 сарын 03

МАНАН бүлэгэл 2012 оноос хойш төрийн албыг жинхэнэ утгаар нь самарлаа. Аарсдийнхөө чадлаарамьдралаа аваад явчихаж чадахгүй, бизнес, ажил хөдөлмөр хийж ч чадахгүй хогийн шаарнууд төр лүү зүтгэж монголыг минь нэгмөсөн дуусгахнээ! МАН-ын 60 тэрбум ч үнэн, АН-ын 2012 оноос хойшхи их самраа, их идэлт ч үнэн! 6-хан жилийн дотор ТӨР ТАНИГДАХГҮЙ БОЛЖ БАЙНА!

0  |  0
Сар(66.181.181.20) 2018 оны 07 сарын 03

Хувалзнууд МАНАН бугд ижилхэн хар хэрээнууд

0  |  0
Mongol (172.58.139.242) 2018 оны 07 сарын 02

Erdenebatiig ih huralaas erguulen tat gantulga geed zaluugaas iluu es suthuungui. Mafiin gar hul

0  |  0
Mongol (172.58.139.242) 2018 оны 07 сарын 02

Erdenebatiig ih huralaas erguulen tat gantulga geed zaluugaas iluu es suthuungui. Mafiin gar hul

0  |  0
худалч(66.181.160.117) 2018 оны 07 сарын 02

Энэ Эрдэнэбат гэх өмхий амтай хужаагийн эрлийз байсан цагт АН өндийхгүй ээ.Бүү горьд та нарт итгэхгүй шүү

0  |  0
За юу(150.129.143.62) 2018 оны 07 сарын 02

Муу луйварчид та нар хичнээн хуцаад та нарыг хэн ч тоохгүй

0  |  0
zzzz(119.40.103.3) 2018 оны 07 сарын 02

hoolondoo oroh gej yaraad bh shig bn

0  |  0
иргэн(202.179.27.26) 2018 оны 07 сарын 02

эд нар ч дээ угаасаа шаал Худлаа гарууд дөө нэг л сайхан Цагаан цахтай Гоё амьтад цаанаа бол ёстой Сүүлгүй Чононууд шүү дээ Улс орон Ард иргэд ээ үгүйрүүлж дуусаж байгаа Хувалз Паразитуут

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 07 сарын 02

Энэ хэдэн Хулгайч Луйварчид Хүүхдийн мөнгөөр тархи угаалт хийж байхын оронд Хэдэн оффшорчидоос зээлийнхээ мөнгөө дарахаа бодохгүй байх даа . Энэ Луйварчдын Оффшорт 17 тэрбум ам доллар байгаа шүү дээ Монгол улсын хүн тус бүр хувиарлах юм бол нэг хүн гэхэд л 13 сая 800 мянган төгрөг оногдож байх жишээний магадгүй энэ хэмжээнээс ч илүү гарна уу гэхээс дутахгүй юм

0  |  0
зочин(124.158.107.106) 2018 оны 07 сарын 02

төр барьж байхдаа юу хийчихээд одоо ичих нүүргүй элий балай юм яриад байгаа юм бол доо

0  |  0
amara(66.181.169.114) 2018 оны 07 сарын 02

эд нар гараад бүр дордуулна, энэ их муухай хүн шүү яаавч сайн хүн биш

0  |  0
МАНгар УИХ тар(103.111.68.3) 2018 оны 07 сарын 02

Хүүхдүүдэд мөнгө өгч чадахгүй засгийн газар УИХ байх шаардлагагүй манайхаас бусад бүх орон хүн амаа өсгөх бодлогоор манайхаас дор хаяж 10 дахин их мөнгө өгдөг. Монгол ч гэсэн соц нийгмийн үед хүүхдийн мөнгө олгодог байсан учраас хүн ам хурдацтай өсч 1981 онд 3 сая хүн амтай болсон МАНгарууд Хятадын бодлогыг барьж Монголын хүн амыг өсгөх бодлогыг жадлан эсэргүүцэж байгаа юм

0  |  0
В(27.123.212.136) 2018 оны 07 сарын 02

Мөн ч амттай суудал шүү.одооноос бэлтгэж байхыг бодход

0  |  0
Top