Х.Баттулгыг харахаар л Элбэгийгээ санах юм

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 03

 Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж ахуй цагт хэвлэлээр чамгүй чимхэж байсан хүмүүсийн нэг нь яах аргагүй би. Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр ч удаа утсаар зэм хүртсэн гэхээр чамгүй муучилсан хэрэг. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын байгаа байдал, явуулж буй үйл ажиллагааг харахаар өөрийн эрхгүй муу Элбэгийгээ санагалзах өдөр олонтаа тохиолдоно. Өчүүхэн муу бичигчийн сараачсан төдийд аливаа асуудал шийдэгдэхгүй ч сайн хэлж байсан өдөр үгүй аж. Ц.Элбэгдорж өөрөө уран цэцэн, шоучинг ч хэлэх үү, аливаа хурал цуглааныг амьтай байлгаж чаддаг байв. Ямартай ч энэ хуралд Ерөнхийлөгч ирсэн шүү гэдгийг хэн нэгний санаанд тодоос тод үлдээж чаддаг байв. Магадгүй, Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд тэр өөртөө хамгийн олон дайсан бэлдэж, хамгийн зоримог алхамууд хийсэн Ерөнхийлөгчөөр зүй ёсоор тодрох өдөр ирнэ. Өнөөдөр түүнийг хараан зүхэж байгаа ч маргаашийн түүх түүнийг дурсах учиртай. Алдаа онооны тэн тэнцүүлж өнгөрүүлсэн Ерөнхийлөгчийн суудал дахь найман жилд үндэсний аюулгүй байдалд сайтар анхаарсныг хэд хэдэн бодлого шийдвэрээс харж болно.    

Гэтэл “Монгол ялна” гэх сүрхий уриатай гарч ирсэн өнөөх бизнесмэн чинь таг дуугүй шүү. Нэгэн жил өнгөрөхөд хэд хэдэн хуульд хориг тавьсан төдий. Тавьсан хоригийнх нь нэгийг нь ч УИХ хүлээн аваагүй гээд бод.

Тэгэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа хаашаа ч үгүй гацаанд орж намын бүлгүүд хоорондоо шидэлцэж байсан 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт өдрийн хэргийн буруутныг олж тогтоон ял үүрүүлсэн. Цагдаагийн эрх мэдэл бүхий хурандаа нарыг Монгол Улс түүхэндээ анх удаа ялласан нь энэ байх. Өнөөдөр Элбэгийг “Долдугаар сарын сарын 1-ний үймээний хэргийг өөрөөсөө зайлуулсан” хэмээн ярьдаг. Яасан ч бай, энэ бол зоримог алхам. Хориг тавиад суухтай огт ижилгүй. Үүнээс хойш олон зоримог шийдэл гаргасан нь иргэдийн таашаалд нийцсэн нь цөөнгүй, бас хараалгасан ч цөөнгүй.

Монгол Улсад хэн ч халдашгүй дархан эрхтэй байсан Н.Энхбаярыг суудлаас нь буулгасны дараа аймшиггүйгээр түүнийг яллах ажлыг Ц.Элбэгдорж гүйцэтгэсэн хэмээн бүхий л эх сурвалжууд хэлдэг, Н.Энхбаяр ч өөрөө хэлдэг. Намбарваан шиг нөхрийг баривчлаад яллаад өгөх зоригтой аавын хүү МАН, АН аль алинд нь ч байгаагүй, гагцхүү Ц.Элбэгдорж чадсан. Түүнийг өнөөдөр хүртэл арван жил гудамжинд улс төр хийхэд хүргэсэн хүн бол Элбэгээ. Түүнээс бус Н.Энхбаяр ганцан удаагийн ялагдлаар тэр чигтээ алга болчих аавын хүү ч биш. Дутуу орхих юм бол эргээд ямар ч аргаар ноцох хүн бол Н.Энхбаяр. Тиймээс Ц.Элбэгдорж, түүнийг сонгуульд ялаад зогсохгүй, өөрийнхөө бүрэн эрхийн найман жилийн хугацаанд улс төрийн гортигоны цаана байлгаж чадлаа. Өнөөдөр л Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаанд нээлттэй оролцох эрх нь хуулиар нээгдэж байна шүү дээ. Үүнийг улс төр гэхгүй юм бол өөр юуг улс төр гэх юм бэ. Чадаж байгаа юманд арга алга.

Талбай дээр суулт зарлаж байгаа хүмүүсийн дунд очоод “асуудлыг нь шийднэ, холбогдох газарт үүрэг өгнө” гээд яриад зогсохтой адилгүй, энэ бол Ерөнхийлөгчийн хийх улс төр биш. Тэр чинь Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хавийн л улс төрийн акц, зангараггүй юм. Өнөөдөр Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь нээгдсэн, Хэнтий нөхөн сонгуульд ч түүнийг аль эрт ялуулчихсан, айсуй 2020 оны сонгуульд ч УИХ-д МАХН-ын бүлэг байгуулуулчихсан, магадгүй засагт хамтаруулчихсан, айсуй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялуулчихсан нийгэмд амьдарч байгааг бид салхиар сонсож мэдэрч л байна.

Ийм үед Ц.Элбэгдорж ямар нэгэн арга хэмжээ авах л байсан. Харин Х.Баттулга маань ямар ч аргаа олохгүй суугаагаас харахад 2021 онд Ерөнхийлөгчийн суудлаас буух нь тодорхой харагдана. Арга ядахдаа О.Баасанхүүд дэмжлэг үзүүлэн Н.Энхбаярын МАХН-ыг нь булаах гэсэн арчаагүй оролдлого хийгээд цааш газар авсангүй хэмээн ажиглагчид ярьж байна.

Гэтэл Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ялласны дараа “шударга ёс” тогтоох уриан дор намынхаа журамт нөхдийг ч хайр найргүй яллах ажиллагааг зохион байгуулсан. Гэхдээ хууль ёсны алба хашиж байгаа хүмүүсийг хоморголсон юм биш шүү.  Үүнийг ерээд оноос ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж явсан Н.Алтанхуяг хэмээх нөхөр нь хэвлэлээр удаа дараа мэдээлж л байсан. Ийнхүү баруун солгойгүй, нам ялгалгүй эрүүгийн хариуцлага тулгаад эхлэхээр МАН, АН-гүй л түүнээс эмээсэн. Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирэхэд гишүүдийн харц ширээн доогуураа шургадаг байсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Гэтэл Х.Баттулгын үгийг бүү хэл удаа дараа тавьсан хориг ч газар авахгүй байна. Харин тэд Элбэгийн хориг бүү хэл амнаас нь унагасан үг бүхнийг хүлээн авч байсан нь худлаа биш шүү дээ. Яагаад гэхээр УИХ-ын гишүүд маань бүгд их бага хэмжээгээр хууль бус үйлдэлтэй учраас “шударга ёс” дор хяргаж байсан Ерөнхийлөгчөөс айлгүй ч яахав.   

Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АСЕМ буюу олон улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж бөөн хэл ам дэгдээв. Зарцуулсан мөнгө эргээд нөхөгдөж, худалдан авсан эд хэрэглээ нэгэнтээ хуучирч муудна. Харин энэ цагт дэлхийн дайдад Монгол Улсын нэрийг орчин үеийн арга технологиор гаргах гэсэн оролдлого нь түүхнээ тодоос тод үлдэнэ.  

Гэтэл “Монгол ялна” уриан дор хэдэн хийтэй нөхөд цугларч орь дуу тавьснаас хэтэрсэнгүй нэгэн жилийг ардаа орхилоо. “Монгол Улсын бүх иргэдийн өрийг дарна” гэх сансарын амлалтыг чинь өршөөчих ухаан монголчуудад бий. Харин “оффшор бүсэд байгаа мөнгө оруулж ирэх”, өнөөх л “30 гэр бүл”, “60 тэрбум”-ын асуудалд бол арай өөр хандах байх шүү. Ц.Элбэгдоржийг 2009, 2013 оны Ерөнхийлөгчинй сонгуульд өрсөлдөж байхыг мэдэх юм байна. Тэрбээр 2009 онд “Шударга ёс тогтоох” тухай малгайн дор “Манай Ерөнхийлөгч” хэмээх Н.Энхбаярын зурагтай жижигхэн ном хэвлүүлэн тараасан нь нийгмийг байлдан дагуулснаар ялалт авчирсан. Тэр хэн нэгнийг “өрнөөс салгана” гээгүй, өрсөлдөгчөө “хужаа эрлийзээр” нь дуудаагүй.   

2013 онд ч “Сайхан л Монгол бөх” хэмээн өрсөлдөгчөө егөөдөж яваад л ялалт байгуулсан. Харин Х.Баттулгын хувьд сонгуульд хэрэглэж болох аль муу муухай хар технологийг хэрэглэсэн гэхэд болно. Дээр нь худлаа амлалтууд гээд эргээд гуйх нүүргүй болсон.

Ийм Ерөнхийлөгчтэй болохоор арга ч үгүй муу Элбэгийгээ санах л юм.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.99.42) 2018 оны 07 сарын 04

bi an gichyyh eebiig shvten bicgregch blaa odoo bol tyynig shydarga bj chadagvin toloo yzeh yaddag hydlaa yardag shydarga bish hvneec dyygvi ajlaa hiideg hvn ni deer shvv dee

0  |  0
Baagii(172.58.41.168) 2018 оны 07 сарын 04

Ebi haana yavnaa avilgachdiin nuuruug buhiilgene ard tumnii nuruug teniilgene gesen chini yalaa. Uuruu avilgach bolood duusaa gejuu.

0  |  0
Зочин(27.123.214.104) 2018 оны 07 сарын 03

Баянаа,Сүхбат нар Элбэгийн үед бөхийн өргөөг авах сонирхол байсан уу гэвэл байсан ганцхан Элбэгээс л айсан .Элбэгийн үед ийм зүйл хийсэн бол нэг хурал уулзалтын далимаар хоёрхон үг хэлээд л нам цохино гэдгийг мэдээд айдаг байсан

0  |  0
Зочин(27.123.214.104) 2018 оны 07 сарын 03

Яг л бодит үнэнийг зоригтой бичсэн байна .яДээрээс нь нэмээд дуртай нь хэрүүл хийж нийгэмд талцал бий болгодог болждээ.Ж-нь Баянаа ,Сүхбат 2 яг үнэндээ Баттулгыг элэг барьж үндэсний эв нэгдлээ илэрхийлэгч гэж харахгүй тоохгүй л бна шүү дээ.

0  |  0
Зочин (27.123.214.88) 2018 оны 07 сарын 03

Женко одоогийн энэ овт шааруудаас ялгарах юмгүй боловсрол байхгүй тойрсон хэдэн юмнууд нь Францын Луй шиг эрээвэр хураавар юмнууд байхаар яах вэ дээ

0  |  0
mnbvc(193.154.232.188) 2018 оны 07 сарын 03

elbegee bol er hun

0  |  0
536182947(66.181.160.1) 2018 оны 07 сарын 03

Ууганаа хэний захиалгаар юу гээд солиороод болохоо байваа... яасан миний найз татах тамхигүй болоо юу? Элбэгдоржийг магтагч чи биш байсансан элдэв луйвар хийж улсаа хохироож явсан, үймээн самууны эхлэлийг үүсгэсэн та бүгдийгээ ингэж амьдруулж яваа нь бидний буруу энэ тэр гэж худлаа уйлна Элбэгээгээс гарахгүй юм гэж байхгүй лалар... одоо бас юу сэдээд элдэв юм бичүүлээд эхлэв ээ далд ороооооосоой Баттулга дуугай байлаа гээд яасан юм та нар бүтэж үхэх гээд л байна уу. Цаг хугацаа нэлээд байна элбэгдорж бачимдаж байхыг бодоход удахгүй нэг юм үүсэх нь дээ ...

0  |  0
M(150.129.140.19) 2018 оны 07 сарын 03

Heleed yahav .ebi mundag um bna lee.umiig ami oruuldag shuu.

0  |  0
Эсэргүүцэгч(66.181.161.57) 2018 оны 07 сарын 03

Хуцваа хүзүүгүй далан худалч хошгоруулагчийг мөн магтваа далд ор

0  |  0
Зоч(66.181.181.20) 2018 оны 07 сарын 03

Шударга тувшин хунийг хун гэж узэхгуй авах завшихын хошгируулах ухаантанг дээдэлсээр монголын баялаг гадных болж татвар гээд л олон зуйл эх захгуй болсон доо

0  |  0
Zochin(150.129.143.209) 2018 оны 07 сарын 03

С. Ууганбаяр үнэхээр үнэнийг бичсэн байна. Иргэн би ч гэсэн Элбэгээ ерөнхийлөгчөө санагалздаг шүү. Ц. Элбэгдорж хаана ч.очиж үг хэлэхдээ цаас уншдаггүй хэлэх гэсэн үгээ хурц томруунаар цэгцтэй хэлж яриж чаддаг Ерөнхийлөгч байсан. Ц. Элбэгдоржийгоо улс төрдөө эргэн ирэхийг хүсдэг хүний нэг иргэн би шүү. Их л ажил хийсэн хүн дээ .

0  |  0
Зочин(202.131.243.162) 2018 оны 07 сарын 03

Za baga ulin hutsoo

0  |  0
aaaa(202.21.106.123) 2018 оны 07 сарын 03

unen shuu.yavj yavj elbegee bat-uul 2 l mongol hun yum daa

0  |  0
Zochin(202.9.42.1) 2018 оны 07 сарын 03

Dalan davhartaa jargaasai

0  |  0
Zochin(103.57.92.73) 2018 оны 07 сарын 03

Mongol ulsiig Namtaigaa hamt samarchihsan huzuugui pizda gazriin gavaar Daldar !!!!!!!!!

0  |  0
хаха(122.201.23.44) 2018 оны 07 сарын 03

ээбээ мандахбаярт захиалга егеед болхидуу пиар хийлгэж

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 07 сарын 03

ulsiig suiryylsen, byh muu umnii ehlel tavisan umiig yugii ni sanaav,,,

0  |  0
иргэн(202.179.27.196) 2018 оны 07 сарын 03

Элбэгээ шударга өрсөлдөхийн оронд Энхбаярыг муухай жийсэн дээ

0  |  0
varane(66.181.188.151) 2018 оны 07 сарын 03

АН аас дараагийн ерөнхийлөгчид хэн байгаа юм. Бүгд хулгайч луйварчид. Ганц хүн байна тэр нь Амаржаргал л байна даа

0  |  0
bsukh(66.181.180.56) 2018 оны 07 сарын 03

Элбэгдоржийн үргэлжлэл нь Женой гэдгийг ойлгодоггүй мал нуудаг юм даа .Энхбаяр шиг оймсоо гозойлгохгүйн тулд бөгсөө 4 жил мануухай үлдээсэн юм үүн дээр нь нөгөөх нь 8 болгочих санаатай янз бүрийн бантан зуурах юм тэр нь даанч харамсалтай нь буруу яваад бна. Өөрөө ТЗ-Н 700 тэр бумыг шороонд булш салхинд хийсгэчихээд 60 хан тэр бум аар шоу хийхээр хүмүүс юу гэж хүлээж авах вэ дээ.Тэгээд дандаа урвагчид аар нөгөөх өө хийлгэх гэж оролдоно

0  |  0
зочин(64.119.25.206) 2018 оны 07 сарын 03

Энэ Баттулгад үнэхээр авах юм юу ч байхгүй нь үнэн л дээ.60 тербум гээд л орилоод байх юм.Тэгээд энэ засагт 60 биш юмаа гэхэд нэг тербумын өгчихөөд сайд болоод суучихсан хүн байгаа юмуу.Хүрэлсүхч ялгаагүй ёстой чөтгөртэй л ноцолдох шиг болж байгаа юм.Интернетэд нэг удаа хөвсгөлийн нэг бөх ууланд явж байгаад шөнө хий юмтай ноцолдоод дийлж байсан үнэн түүх бий.Харин Баттулга,Хүрэлсүх Хүрэлсүхийн бууны нохой Оюунэрдэнэ нар бол тэр хий юмтайгаа ноцолдоод эцэст нь дахиж босч чадахгүй болтолоо унах байхдаа

0  |  0
зочин(103.10.21.126) 2018 оны 07 сарын 03

баттулгыг харахаар л зэвүү хүрээд байх юм. спиртийн наймаачин улсын тэргүүн байна гэхээр нэг л сонин. бас манай улс тэргүүн хатагтай байхгүй уг нь байдаг ухаантай юмшиг билээ би харах нь байтугай нэрийг нь ч мэдэхгүй юм. оффшорчидтой тэмцэнэ гэж гарч ирчихээд юу хийвээ юуч хийсэнгүй онц муу дүн тавьж байна. ерөнхийлөгчийн хугацаа нь дууёахаар би Гүндалай шиг ганцаардлаа яаж ч чадсангүйв хэд хэдэн хуульд хориг тавьлаа хүлээж авсангүйв хэдэн хууль санаачилж зарим нэгийг нь батлууллаа гэсэн хүн л байх байхдаа.

0  |  0
хуцдаг халтар вэ(124.158.110.82) 2018 оны 07 сарын 03

улстөр бохир байвал улс орон сөнөнө. чи бохир улстөрийг магтаад яахав дээ. шударга өрсөлдөх хэрэгтэй ш дээ

0  |  0
Tuvd hun (27.123.214.86) 2018 оны 07 сарын 03

Tuvd udamtai jonhuu batlaga mongoliig muhuuh bodlogo yavuulj bn

0  |  0
zindaa(27.123.214.91) 2018 оны 07 сарын 03

Hucdag hujaa elbegiin nuguuhiig doloogch ve ter urvagch hujaag sanan dursah Mongol hun daan ch baihgui cham metiin erliiz hamsaatan luivarchad ni l sanan dursah baih

0  |  0
zochin(103.26.194.113) 2018 оны 07 сарын 03

mg -n hogjid saad uchiruulj bga hun bol ..menget.nyamdorj bolon battulga 2 mon shu

0  |  0
zochin(103.26.194.113) 2018 оны 07 сарын 03

huniig gadna uzemjeer dugnej tsegnedeg ongnii humuus bolimoor yum da........

0  |  0
zochin(103.26.194.113) 2018 оны 07 сарын 03

eblegdorj bol yum yum hiij gej ih guisen daanch ene olon fratsuud nuhchin darj bsan shu de.....boh luivarchin hunees yuy ch garahgui heden judochid az jargaaar byakhaj bna da

0  |  0
ард түмэн(124.158.110.82) 2018 оны 07 сарын 03

Ерөнхийлөгчөө, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хариулж хоригдлуудад уучлал үзүүлээч. өөрийн буруугаас биш бусдын буруутай нөлөөллөөс, гүтгэлгээр хэрэгт холбогдсон хүн байна ш дээ

0  |  0
Энхбаяр(103.229.123.238) 2018 оны 07 сарын 03

Жонхуу Баттулга Хүзүүгүй Элбэг 2 адилдаа адил Годилдоо годил шүү

0  |  0
зочин(202.9.42.3) 2018 оны 07 сарын 03

Элбэгдорж гуай 7сарын уймээнийг еерее эхлэлийг гаргаж тавьсан хун ард тумэн мартаагуй

0  |  0
Үнэн (27.123.214.86) 2018 оны 07 сарын 03

Монголын оюунлаг хэсэг Элбэгээг дэмждэг.

0  |  0
Үнэн(27.123.214.86) 2018 оны 07 сарын 03

Яг үнэн . Элбэгээ шиг ерөнхийлөгч мөддөө гарч ирэхгүй

0  |  0
Mnl(202.9.41.36) 2018 оны 07 сарын 03

Tarbaga bol gadnii alyyrchdin shabhryy doloogch gulug!!! Urbagch

0  |  0
новш (182.160.35.65) 2018 оны 07 сарын 03

баян тарвагаас хэдийг авсан бэ тарвагны бөгс үнэрлээч ээ?

0  |  0
алтанхуяг(182.160.35.65) 2018 оны 07 сарын 03

7 сарын 1 ний алуурчин баялгийн хулгайч тарвагыг санадаг зурам уу чи

0  |  0
mongol(122.201.31.70) 2018 оны 07 сарын 03

Battulga erunhiilugchiig olon tumnii dotor ner hundiig ni unagah gesen eeljit neg muu yavuullaga l bn yamarch utgagui shal erguu yam bichih yam

0  |  0
би (27.123.214.110) 2018 оны 07 сарын 03

Элбэгдорж сайхан онгодтой, надаас илүү найрагч гэж магтаач.

0  |  0
Зочин(202.179.25.136) 2018 оны 07 сарын 03

Муу хүзүүгүй новш Монгол төрийн дархлааг сулруулсан, идэж ууж ханахгүй өнгөн талдаа шударга ёс ярьдаг мал. Хэзээ нэг цагт монголын төр түүнтэй хариуцлага тооцох болно

0  |  0
Top