“Сүнжин гранд”-ын ажилчид жил гаруй цалингийн бараа харсангүй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 03

Цагтаа сүр дуулиантай нээлтээ хийж байсан “Сүнжин гранд” зочид буудлын ажилчид нэг жил гаруйн хугацаанд цалингаа авч чадаагүй, хаашаа яаж хандахаа мэдэхгүй байна гэх гомдол гарган, хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан билээ. Тэдний хэлж байгаагаар бол “Сүнжин гранд” нь 2017 оноос хойш цалингаа огт тавиагүй учраас эхнээсээ цалингийн авлагтай ч өөр ажилд шилжин орж байна хэмээсэн юм.

Цалингаа авч чадаагүй ажилчдын ярьж байгаагаар бол “Сүнжин гранд” зочид буудал нь Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Солонгос эзэнтэй ийм байгууллага аж. Тиймээс цалингаа тавихгүй байх ямар ч үндэслэлгүй. Солонгос талын захирал нь нэг жил гаруйн өмнө яваад сураг тасарсан. Одоо өөр Солонгос захирал ирээд байгаа. Эд нарыг удаан хугацаанд эзгүй байх хугацаанд монгол талын удирдлагууд буруу менежмент хийж, бидэнд ирэх ёстой цалингийн мөнгө өөр тийшээ урсаж байна гэх гомдлыг өгөөд байгаа юм.


Тиймээс 31 ажилтан “Сүнжин гранд” зочид буудлын удирдлагуудад гарын үсэг бүхий шаардах бичиг хүргүүлсэн ч тусыг эс олсон учраас ийнхүү хэвлэлд хандсан байна. Тэдний хувьд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, тэнд өртэй байгаа учраас зээл төлбөр, лизинг гээд нийгмээс хүртэх ёстой бүхий л зүйлээр хохирч байгааг ч энэ үеэр дуулгаж байсан.

Тэгэхээр бид цалингаа авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх хүсэлтэй өргөх бичиг барьсан 31 хүний төлөөллөөс дээрх мэдээллийг авсан бол хэвлэл мэдээллийн тэнцвэр хадгалах үүднээс тус буудлын Захиргаа, хүний нөөц хариуцсан захирал, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алтанцэцэгийн байр суурийг сонирхлоо.    

М.Алтанцэцэг:Хөрөнгө оруулалт орж иртэл цалинг нөхөж өгөх боломжгүй

-Танай зочид буудлын ажилчид нэг жил гаруй цалингаа авсангүй, удаа дараа байгууллагынхаа удирдлагуудад хэлээд нэмэр болсонгүй гэх гомдол ирээд байна. Та үүнд хариулт өгөөч?

-Манай зочид буудал 2007 оны тавдугаар сард нээлтээ хийж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед улс орон даяар эдийн засгийн байдал таагүй, тиймээс ажилчдынхаа цалинг гүйцэд тавьж чадалгүй нэлээд хугацааг өнгөрөөсөн нь үнэн. Тиймээс цалингийн үлдэгдэл мөнгөний хуримтлал үүсчихсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод олон зочид буудал, ресторан нээгдсэн учраас манай орлого 60 хувь хүртэл буурсан. Тэгэхээр бага зэрэг орлого орж ирэхээр ус, цахилгаан гээд урсгал зардалдаа өгөөд цалингаа өгөх гэхээр яагаад ч гүйцэд өгч чадахгүй байгаа юм. Анхнаас нь ажилласан хүмүүсийн хувьд харзанаад байж байгаа нь үнэн.

-Танайх Солонгос эзэнтэй учраас ямар нэг арга хэмжээ авах тал дээр ажиллахгүй байгаа хэрэг үү?

-Манайх 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай буудал учраас хоёр жилийн өмнөөс хөрөнгө оруулалт орж ирнэ гээд хүлээзнэж байгаа юм. Ганцхан цалин ч биш татвар, даатгал гээд бүхий л газарт өрийн хуримтлал үүсчихсэн. Одоо зун болж, аялал жуулчлалын цаг эхэлсэн учраас бага зэрэг ч атугай орлого өсөх хандлага бий. Тиймээс ус цахилгаан гээд урсгал зардлаа өгөөд цалингаасаа бага зэрэг өгөөд ингээд л явах байх. Гаднаас хөрөнгө оруулалт иртэл бөөнөөр нь нөхөж олгох ямар ч боломжгүй.

-Танай ажилчдын гомдол бол огт цалингийн гэх мөнгө өгөөгүй гэж байгаа шүү дээ?

-Огт өгөхгүй байгаа хэрэг биш, ямар нэгэн хэмжээгээр мөнгө өгч байгаа, цалингийн маш их хуримтлал үүссэн, нэг хүн дээр гэхэд хэдэн саяараа байгаа нь үнэн.

-Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт яагаад ийм удааширалтай байна вэ?

-Хилийн чанадаас, өөр улсаас орж ирэх их хэмжээний хөрөнгө оруулалт тийм ч амар орж ирдэггүй бололтой. Дээрээс авсан мэдээллээс сонсоход хөрөнгө оруулалт бол бүтсэн, орж ирэхэд бас л гарын үсэг тамга тэмдгээс эхлээд ялих ялихгүй шалтгаан олон байдаг бололтой. Нарийн зүйлийг бид мэдэхгүй юм. Түүнээс бус энэ хөрөнгө оруулалт бол нэгэнт бүтсэн. Миний дурдсан шалтгаанууд бүтчихвэл ороод ирэх зүйл. Иймээс ажилчдынхаа цалинг бага багаар аргацааж байна. Саяхан Мэргэжлийн хяналтаас шалгалт ирж бидэнд торгууль тавьчихаад явлаа. Өчигдөр бид нар хуралдаад эцсийн байдлаар яах вэ гэдгээ ярилцахад хөрөнгө оруулалт наашаа орж ирэх учраас түүнийг орж иртэл ямар ч нөөц боломж байна, түүнийг ашиглаад л ажиллаж байя гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн.

-Ажилчид ингээд хэл ам гаргаад зарга үүсгээд яваад байхыг бодоход танай удирдлагын зүгээс аргагүй байдлаа ажилчиддаа ойлгуулаагүй хэрэг үү?

-Ажилчидтайгаа хуралдаж зөвлөлдөж ярилцаж байна, аргагүй байдлаа тоочиж, гадна дотноос татах хөрөнгө оруулалт гээд бүхий л тал дээр ойлголцож байгаа. Энэ үеэр ажилчиддаа нэгэнт цагаан цаасан дээр хараар бичигдсэн цалин мөнгөний тайлан тооцоо байна. Хөрөнгө оруулалт ороод ирэхээр энэ мөнгийг чинь нөхөж олгоно гэдгээ хэлэх юм. Санхүүгийн бусад тайлан тооцоо бол хууль ёсоор явж байгаа. Ганцхан цалингаа л бүрэн тавьж чадахгүй байгаа хэрэг. Тэгээд долдугаар сард аялал жуулчлал өснө, эндээс орж ирэх орлогоор ажилчдынхаа цалинг ч өгөх тухай яриа ч хийсэн. Манайх 54 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.   

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(24.15.87.15) 2018 оны 07 сарын 03

nutagtaa bas ardchilalsan oron baij ingeed suuj baibal xoxy ny

0  |  0
ТУГ(103.50.206.40) 2018 оны 07 сарын 03

МҮЭ Д ХАНДВАЛ АСУУДЛЫГ ШИЙДЭЭД ӨГНӨ ШҮҮ

0  |  0
Zochin (99.203.15.109) 2018 оны 07 сарын 03

Luivarchidiig alaachei

0  |  0
зочин(202.179.26.185) 2018 оны 07 сарын 03

Ажлын нь хийсэн л юм бол өдий болтол Цалингаа авч чадахгүй ажиллаж байгаа бол Өөрсдий чинь Хохь* Та нар Өөрсдийнхөө төлөө Тэмцэж Цалин хөлсөө олж авахгүй юм бол Хэн Та нарын өмнөөс Тэмцэх юм* Ер нь хаана ч ялгаагүй Монголчууд хэт их Ноомой хүлцэнгүй байгаагаасаа болж Улс орондоо ч Ядуу зүдүү байна дөө

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 07 сарын 03

odoo boltol arga hemjee avahgui yugaa hiij suusan um be, dampuuruulj umiig ni zaraad avch bolno shdee

0  |  0
saraa(66.181.160.81) 2018 оны 07 сарын 03

chi muu ooroo ideed uugaad bgaa biz de gertee bolgoomjtoi oroooroi erguu avgai min tegeed naad ambaaariig chin zarj mongoo avna

0  |  0
ЗОЧИН(202.131.243.158) 2018 оны 07 сарын 03

СОЛОНГОСЧУУД ИЙМЭРХҮҮ МАЯГААР АЖИЛЛАДАГ, ХӨРӨНГИЙГ НЬ ЗАРААД ЦАЛИНГ НЬ ТАВЬ

0  |  0
ЗОЧИН(202.131.243.158) 2018 оны 07 сарын 03

СОЛОНГОСЧУУД ИЙМЭРХҮҮ МАЯГААР АЖИЛЛАДАГ, ХӨРӨНГИЙГ НЬ ЗАРААД ЦАЛИНГ НЬ ТАВЬ

0  |  0
Top