Д.Дамба-Очир:Томоохон төсөлд зээл олгох гадны банкийг оруулахаар судалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой Эдийн засгийн байнгын хорооны ажлын үр дүн болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган завсарлах мөчид Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ талаар таны байр суурь?

-Бидний олон жил ярьж ирсэн нэг зүйл бол Тавантолгой орд газрыг зөв зохистой, Монгол Улсад ашигтайгаар ажиллуулах явдал байлаа. Өнгөрөгч 2010 оноос хойш УИХ-ын 39, 57 дугаар тогтоол ч гарч байсан. Сая батлагдсан тогтоол бол өмнөх тогтоолуудыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн. “Эрдэнэс Таван толгой” компанид гадаадын болон дотоодын Хөрөнгийн бирж дээр тус орд газрын 30 хүртэлх хувийг арилжаалах зөвшөөрлийг УИХ-аас тогтоол гарган баталж өглөө. Үүгээрээ олон асуудлыг шийдэж өгч байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирэх боломж бүрдсэн төдийгүй хөрөнгө оруулагчид манай улсад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад гар бие оролцох хөрөнгө оруулах боломжийг бий болгосон гэж үзэж болно.

-Тавантолгой тойрсон дэд бүтцийн асуудлууд өнөөдөр ч яригдсан хэвээр байгаа. Тухайлбал, төмөр зам гэх мэт маргаан дагуулсан асуудлыг шийдвэрлэж чадах уу?

-Энэ тогтоолыг УИХ-аас баталж өгснөөр Тавантолгой тойрсон дэд станцууд юуны өмнө баригдана. Мөнхүү нүүрсний ордтой холбоотой төмөр замыг барих бүрэн боломж нээгдэж байна гэсэн үг. Ингэхээр Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн төмөр замын ажил эхэлнэ. Үүний зэрэгцээ Тавантолгой-Баруун Наран чиглэлийн автозамын төгсгөлөөс Цагаандэл уулын чиглэлийн тусгай автозамыг барих шийдвэрийг гаргаж өгсөн гээд олон давуу талыг дурдаж болно. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлогод ч нөлөөлнө.

-Мөн Дорноговь, Хөвсгөлийн чиглэлд бас төмөр замын асуудал яригдаад байсан. Энэ бол дээрх төсөлд хамаагүй биз дээ?

-Шууд утгаараа бол хамаагүй гэж болох ч хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь манай орд газартай хаашаа ч үгүй холбогдож таарна. Тэгэхээр Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Хангийн боомт хүртэл, Орхон аймгийн Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд хүртэл төмөр зам шинээр барих төслийг баталж өгсөн юм.

-Банкны үйл ажиллагааг тогтворжуулах, хариуцлагыг сайжруулах тухай нэг хуулийн төслийг хэлэлцэн баталсан нь тухайн үедээ маргаан дагуулж байсан. Чухам яагаад?

-Энд маргаад байх зүйл байхгүй. Банкны үйл ажиллагааг тогтворжуулах хууль нь юуны өмнө банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай маргаантай асуудлыг өөрчилж өгсөн. Энэ хуулиар урьд өмнө арилжааны хэдхэн том банкуудад Монголбанкнаас мөнгө өгдөг байдлыг таслан зогсоосон. Мөнхүү хуулиар хадгаламж эзэшигчдийн мөнгийг баталгаажуулах, банкин дээр явагддаг төлбөр тооцооны процессийг сайжруулах, банкны эздүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, банк өөрийн бий болгосон активыг дутаасан, зээлээс бусад зүйлд зориулалтын бусаар ашигласан байвал тодорхой хариуцлагын хүрээнд банкин дахь активыг бүрдүүлэх заалтыг оруулж өгсөн. Энэ хуулийн заалтын дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор банкны эзэд хуульд заасан ёсоор банкны үйл ажиллагааг цэгцлэх ёстой. Хэрвээ тогтсон хугацаанд энэ ажлуудыг хийж дуусгаагүй бол зургаан сарын хугацаа өгөөд гадаадын болон хувийн хөрөнгө оруулагчдыг оруулах боломжийг бас хуулиар нээж өгсөн юм. Түүний дараа хөрөнгө оруулалтууд нь ороогүй бол Төрөөс орж байгаа хувийг шууд хураах ажил хийгдэхээр зохицуулагдсан байгаа. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, эздийг хариуцлагатай байлгадаг энэ хууль бол дэлхийн бусад олон оронд байдаг жишиг зүйл юм. 

-Бид сүүлийн хэдэн жилд гаднаас банк “оруулна, оруулахгүй” хэмээн хэрэлдэж хэлэлцэх болсон. Гэтэл гаднаас банк оруулж болох хувилбарыг сонгоод танай Байнгын хорооноос ажлын хэсэг гарсан сураг бий?

-Монгол Улсад явагдаж буй бүтээн байгуулалтад оролцох, түүнд хөрөнгө оруулах, зээл олгох сонирхолтой гадны банкийг оруулж ирэх нөхцлийн талаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл манай арижлааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа томоохон төсөл хөтөлбөрийг бага хүүтэйгээр ихээхэн хэмжээний зээл олгох чадвартай банк хэрэгтэй. Тиймээс томоохон төсөлд зээл олгох гадны банкийг оруулах талаар судалж байна.   

-Нэгэнт банк ярьсных Монголбанктай холбогдох хууль батлагдлаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй?

-Монгол банкны хууль батлагдсантай уялдаатайгаар “Монгол банкны мөнгөний бодлогын бүрэлдэхүүн”-ийг УИХ-аар баталж өглөө. Ингэснээр Монголбанк мөнгөний бодлогын бүрэлдэхүүн нь ажиллах боломжтой болж байна. Монгол Улсын иргэд халаасандаа мөнгөтэй байх уу үгүй юу, Аж ахуйн нэгжүүд нь дансандаа мөнгөтэй байх уу үгүй юу. Монгол Улсын эдийн засаг цаашид тогтвортой хөгжих үү, үгүй юу, мөнгөний бодлого зах зээлд донсолгоотой байх уу үгүй юу гэдэг асуудлыг “Мөнгөний бодлогын зөвлөл” шийддэг юм. Тиймээс өнөөдөр бидний гаргасан энэ шийдвэр нь зургаан сар, жилийн дараа бидний амьдрал дээр бууж ирдэг учраас маш их хариуцлагатай зүйл.

-Маргаан дагуулж буй Оюутолгой, Эрдэнэт гээд танай Байнгын хороонд харъяалагдан хэлцэгдэх асуудал олон бий. Ажлын хэсэг байгууллаа л гэх юм, шалгалаа л гэх юм. Чухам ямар үр дүн гараад байгаа юм бэ?

-Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн хувь гэсэн хоёр асуудлаар Ажлын хэсэг гаргаад шалгах ажил явагдаж байна. Ерөнхийдөө Ажлын хэсгүүдийн шалгах ажил цэгцэрч эхэллээ. Одоо гурван газраас эцсийн дүгнэлт ороод ирвэл Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж эхлэх боломж бүрдлээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банктай холбоотой шалгалтын ажил дуусах шатандаа ирчихсэн. Үүнийг ч бас Байнгын хороогоор хэлэлцэх асуудал бүрдэж байна. Тэгэхээр энэ хоёр асуудал нэг талдаа гарах нь гэж ойлгож болно.    

-Бас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. МИАТ-ийн хувьчлал яригдаж байгаа ч өнөөдөр хэлэлцүүлгийн шатанд байна. Гэтэл олон улсын нисэх маршрутыг ганц хоёрхон компани монопаль эрхээр эдэлдэг, оочёр дугаар, билетийн үнэ гээд асуудлыг цэгцэлсэн гэсэн. Энэ талаар?

-Хувьчлалын асуудал бол яригдаж байна, УИХ-ын гишүүд, намын бүлгүүд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Агаарын тээвэр бол далайд гарцгүй манай улсад стратегийн чухал салбар. Тиймээс хувьчлах хэрэггүй гэсэн байр суурь байхад МИАТ-ийг өнөө маргаашгүй хувьчлаад менежментийг нь шинэчлэх ёстой. Тэгэж байж хөгжинө гэсэн байр суурь ч байгаа. Тэгэхээр энэ тал дээр сайтар хэлэлцэж байж шийдэлд хүрэх байх. Юуны өмнө бид агаарын харилцааг сайжруулах үүднээс МИАТ-ийн нислэгийн хуваарь хүчин чадал гээд олон талаас нь харгалзан үзэж асуудлыг нь шийдсэн. Үүнээс гадна хэд хэдэн газруудад явж байгаа хамгийн ашигтай чиглэлүүдийг ганц хоёрхон компани ноёлчихоод байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл ирэх есдүгээр сар хүртэл билет нь олдохгүй байгаа нь ч үнэн. Үүнийг тэгш эрхтэй байхаар судалж, бусад авиа компаниудад хүчин чадалд нь тохируулан нийслэгийн маршрутыг ижил тэгш хуваарилах замыг нээж өглөө. Ингэснээр оочёр дугаар багасахаас гадна билетийн үнэ ч хямдарна.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (67.172.187.177) 2018 оны 07 сарын 06

Hyatadiin banknii tuhai yarisaar l bna uu Chihend dasgaj bgaad l hiih ni dee Hiisen ch Ene luivarchin l bish shuuu

0  |  0
Chaavas(172.58.40.16) 2018 оны 07 сарын 06

Huuj garga mongoliig urund oruulj duuslaa. Heden diplomnii goluud ajildag.

0  |  0
иргэн(202.9.42.7) 2018 оны 07 сарын 05

ТЭР буудлаа хаасан уу. ХААГААЧЭЭ. НЭЭРЭЭ ТЭР БУУДАЛ ЭНЭ ХҮНИЙХ БОЛ ШАР ДУРГУЙ ХҮРЧ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙГ УИХ ГИШҮҮНЭЭС хөөх хэрэгтэй юм уу. Юун бандааш вэ . Зүгээр баншаа өмссөн өмсөөгүй хүн гарчихаад байхад

0  |  0
Төв аймгийн Жунгаа(202.179.25.234) 2018 оны 07 сарын 05

Буудалд чинь алсан охины хэргийг өөрөөсөө зайлуулах гээд Ми овогттойгоо мафидаад байна уу. Нөгөөдөх нь ямар Монгол хүүхдүүдээр том хүн даахгүй жижигхэн илжигнүүдийн уралдаан хийж алж гэмтээж сураагүй биш.

0  |  0
Чогдон(202.70.47.158) 2018 оны 07 сарын 05

Жавхлангийн ахалсан луйварчдаас салж, ард түмний нурууг тэнийлгэх ганц зам нь гадны банк шүү. Хурдан шийдээрэй.

0  |  0
zochin(103.57.94.194) 2018 оны 07 сарын 04

NIISLELEE PERPENDIKULYAR HELBEREER ZAMAA HOLBO

0  |  0
Иргэн(103.26.194.18) 2018 оны 07 сарын 04

Буудлаа хаасан уу? Хаатал нь, уучлал гуйтал нь алгадах юм сан. Хүүхдүүд нь эцэгтээ хэлдэггүй юм байх даа

0  |  0
ДАМБАО(66.181.180.25) 2018 оны 07 сарын 04

ЭНЭ ДАМБАО ЧИРЫН БУУДАЛД ХҮҮХЭД ХҮЧИНДЭЖ АЛДАГ ГЭНЭЛЭЭ. ЭНЭ МУУ НОВШИЙГ ХЭРЭГТ ТАТВАЛ ТААРНА

0  |  0
059(103.10.197.12) 2018 оны 07 сарын 04

Zevuun yumnii khuukhed khuchirkhiilj khunuusun buzartai tuviinkh ni khaalgiig bariachee...

0  |  0
Хао(64.119.25.198) 2018 оны 07 сарын 04

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

0  |  0
ер нь зайлаа(124.158.113.11) 2018 оны 07 сарын 04

хятадын банк оруулж ирж алах вий дээ энэ хулгайч нар

0  |  0
Zochin(43.228.129.250) 2018 оны 07 сарын 04

Yun tomoohon tusul ve? Tom tusuld mungu uguh bank zahaasaa oldono. Irgeddee baga huutei urt hugatsaatai zeel olgoh bank oruulahaa bodooch. ANU, Japon, Europe geed zahaasaa bj l bgaa daa.

0  |  0
лүнгийн зам(66.181.160.3) 2018 оны 07 сарын 04

энэ хогийн архичин ард түмний төлөө ажиллах сэтгэлгүй, хошуу хуруугаа дүрж идэж хулгайлахаас өөр юу мэдэхэв, тэр лүнгийн замаа засчих эсвэл шаасан мөнгөө буцаагаад өгчих

0  |  0
Зочин(59.153.87.42) 2018 оны 07 сарын 04

49 н хувийг төрдөө нэг мөр аваачээ.

0  |  0
Зочин(59.153.87.42) 2018 оны 07 сарын 04

овоотын төмөр замыг хэн тавьж нүүрс зөөх юм бэ? 5 н толгойн нүүрсийг зөөх төмөр замаа барьж чадахгүй байж овоотын төмөр зам гээд баих ойлгомжгүй лобби баина.учрыг олох сэтгүүлч баина уу?

0  |  0
Зочин(59.153.87.42) 2018 оны 07 сарын 04

хятадын банкуудын барьцаанд ороод л шуналтай хэдхэн монголчууд дуусна.МАН энхболд нар мэдэн будилж унтуулж байгаад дамбаочироор хятад банк оруулах хууль батлууллаад хайнаа аралд амьдрах эрх аваад зугатацгаах нь дээ.

0  |  0
Zochin(202.131.243.190) 2018 оны 07 сарын 04

Yarih bus heregjuulj ajil hurdan bolgoochee. Yalanguya Erdenetiin asuudliig ter tusmaa 49 huvitai holbootoi asuudliig hurdan shiideech. Ajilchid zohih ajlaa hiij bgaa ch udirdlagiin hureend oilgomjgui bdal urgeljilseer l bna. Toriin medeld bgaa yum uu, esvel 51/49 heveer yum uu gedgee todorhoi bolgooch. Odoogoor uildveriin buh sanhuu EZ-iin bodlogiig 49 huvi geh tal barij bna shuu dee. Orostoi hamtarsan uildver bhad toriin 51 huvi ni erh medlee heregjuuldeg bsan, getel odoo 49 huvi tal ni barag erh medlee heregjuulj bgaa ni toriin medel haachsan yum be. Erhem Damba-Ochir gishuunee

0  |  0
Top