Өдгөөгийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2015 оны гуравдугаар сард “Худлаа ярьж байгаа юм биш ам.долларын ханш 1000 төгрөгөөс буурна” хэмээн хэвлэлээр барин тавин ярилцлага өгч байсныг бид мэднэ. Тухайн үед Д.Эрдэнэбатыг ийн хэлсний маргаашнаас ам.долларын ханш өсч эхэлсэн гэхэд болно. Тэр цагаас хойш даруй гурван жилийн нүүрийг үзсэн ч ам.долларын ханш бүр 2500 төгрөгийн босго давж, өдгөө 2400 орчим төгрөгт тогтоон бариад байна. Үүнээс гадна сөрөг хүчний бүлгийн дарга маань эрх баригчдын хийсэн бүх ажилд “онцмуу” дүн тавьж, ингэх ёстой байсан юм, энэ нь ийм гэх зэргээр агаар сансрын зүйл ярих болжээ. Ажиглаад байхад дандаа муйхарласан, зөгнөсөн, таамагласан үндэслэл ярих болсон нь цаанаас шалтгаалах өөр хүчин зүйлтэй юм санж.
Ерөөсөө АН-ын бүлэгт үеийн үед нэг иймэрхүү зөнчид, муйхарлагчид байдаг даа. АН анх удаа Төрийн эрх барих үед буюу өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө “Сум” хэмээх Б.Дашзэвэг парламентад муйхарлах, зөгнөх замаар ажлаа явуулдаг байв. Өмнөх парламентад гэхэд “фортуна” Н.Батбаяр хэмээх зөнч ёстой л баруун солгойгүй бурж, 888, 99 гэх мэт тооны билгэдлээр Төрийн ажлыг явуулахаар муйхарладаг байсан бол өдгөө Д.Эрдэнэбат хэмээх нэгэн зөнч тодорчихоод сүйд хийж байна. Эдийн засгийн үндэслэл, ДНБ, гадаад өр зээл, хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний үнээс үл хамааран “Ам.долларын ханш 1000 төгрөгөөс бууна” хэмээн бурж байгаа нөхрийг Н.Батбаярын шавь гэхээс өөр аргагүй. Үүнээс гадна “Тавантолгой орд газрын үйл ажиллагааг тогтворжуулах ажлыг арай өөрөөр хийх байсан”, “Банкны тухай хуульд болохгүй зүйл байгааг засаж чадсангүй баталчихлаа” гэх мэтээр бүх зүйл үгүйсгэлээр, зөгнөх таамаглах замаар явж байна.
Үүнийг харж сонссон бүхэн Д.Эрдэнэбат Н.Батбаярт шавь оржээ гэх болсон. Харин түүнийг “фортуна”-д шавь ороход нэгэн цагт Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж асан Б.Гарамгайбаатар зуулчилсан бололтой. Учир нь “Чингис” бондын мөнгийг буруу зүйлд зарцуулсан, идсэн уусан гэх хэрэгт хамтдаа татагдаад байсан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар энэ хэргийн ар талд гарах гэж хамтдаа чамгүй хугацааг өнгөрөөсөн билээ. Энэ үед Д.Эрдэнэбат намынхаа хоёр нөхрийн өмнөөс чамгүй гүйсэн хүмүүсийн нэг гэдэг. Ийнхүү “зовох цагт нөхрийн чанар таниулах” гэж явахад нь Б.Гарамгайбаатар Д.Эрдэнэбатыг Н.Батбаярт шавь оруулчихсан гэх дэгсдүү яриа бий. Хэдийгээр дэгс ч гэсэн Д.Эрдэнэбатын сүүлийн үед хийж байгаа мэдэгдэл, байр суурийг харахад яах аргагүй л “Фортуна” харагдаад байгаа юм даа.
Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед буюу хэвлэлээр том том амлаж суух цагаас хойш түүнийг Сэлэнгэ рүү нэр дэвшин өрсөлдөхөөр явах хүртэл ам.долларын ханш идэвхтэй өссөн статистик байна. Харин үүнээс хойш буулгах, ханшийн өсөлтийг сааруулах арга хэмжээ удаа дараа авсны хүчинд 2500 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш 2400 төгрөгт уруудаж ирээд байгаа нь энэ. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд суух УИХ-ын гишүүн, Засгийн газарт салбар хариуцсан сайд хүний хувьд болчимгүй л улс төр хийж байжээ.
.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Халзан үхэр
Д.ЭРДЭНЭБАТ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ БАГАНУУРЫН УУРХАЙН НЭГ ТРАКТОРЧИН НӨХӨР ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРНАА ГЭЖ ОДОО ЯАХ ВЭ ДЭЭ????
Сэлэнгийн үндсэн иргэд бараг байхгүй болохоор энд тэндээс ирсэн тэнүүлч нөхөд нутгийн нэр бузарлаж байх болжээ.Энэ нөхөрт болж буй юм байхгүй бүгдийг үгүйсгэж байх юм.Тэгвэл үйлдвэрийн яамны сайд байхдаа юу бүтээсэн юм бэ?Багануураас идсэн нь багдаад,Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан нь илэрээд байж суух газаргүй болохоор хүн харвал хуцдаг нохой шиг бүх зүйлрүү дайрдаг болсон байна.Ийм хүнийг сонгосон Сэлэнгчүүд ийм улс төрийн мэдлэг боловсоролгүй ,зангуу шиг зантай хүнийг дахин бүү сонгоорой.
БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????