Өнөөдөр сөрөг хүчин болон бусад Төрийн бус байгууллага зарим иргэдийн зүгээс Засгийн газрын ажилд дүн тавьж, янз бүрээр онош тодруулах нь арай л эртэдсэн зүйл гэдгийг дурдах хэрэгтэй. Аливаа улс орны Засгийн газар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулаад, түүнийгээ хянаж батлаад, шат дараалалтай арга хэмжээ авдаг юм шүү дээ.
Гэтэл өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүр ч үзэж амжаагүй байхад дүн тавих нь эртэдсэн зүйл байх. Сөрөг хүчний хувьд ч яахав, Засгийн газар байгуулагдаж амжаагүй шахам дүн тавих “шаардлагатай” байдаг учраас улайрдаг л биз. Харин учир мэдэх иргэд олон нийт сөрөг хүчний улс төрийн акцийг дагаж хөвөөд байх нь зүйд нийцэх үү.
Шалан дээр унаад байсан эдийн засгийг тав гаруй хувьд чирч авчирлаа, ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлалаа, мөнгөний бодлогодоо шинэчлэл хийлээ, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөр эхнээсээ хэрэгжиж эхэллээ, ач холбогдол бүхий зам барилгын ажил гараанаас гарлаа, Нефть боловсруулах үйлдвэрийн ажил нэгэнт эхэллээ, алдаа гарсан зүйлд тал талын шалгалт оруулаад хариуцлагын тогтолцоо шинэ шатанд гарлаа, урт хугацаанд тавигдсан гадаад өрийг эхнээс нь төллөө гэх зэрэг олон зүйл дурдаж болно.
Энэ бүх зүйл хэрэгжиж эхлээд дуусах хүртэл чамгүй хугацаа хийгээд хөрөнгө мөнгө шаардагдана. Ядахад хэрэгжиж эхэлж буй төсөл хөтөлбөр дунд шатанд ирсэн хойно дүн тавьж болох юм.
Түүнээс бус Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть нэрэх үйлдвэр барих нь усны судалтай газар худаг гаргахтай адилгүй. Саахалтын таван хүн цай будаагаа нийлүүлж ирээд хэдхэн хоногт худаг ухчихна. Ганц нэг төлөг шүдлэн борлуулаад худгаа хашчихна, нэг их асуудал байхгүй. Харин нефть нэрэх үйлдвэр барихад хэдэн зуун хүн ажиллуулна, хэдэн тэрбумаар тоологдох ам.доллар шаардагдана, үүнээс гадна хэдэн жилээр тооцогдох хугацаа орно гээд тэнгэр газар шиг ялгаа байгааг ойлгох хэрэгтэй. Дүн тавихад эрт байгаа биз.
Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд 267 километр төмөр зам тавих нь намаржаа худаг хоёрын дунд 300 метр зам засахтай огт адилгүй. Бэлтэйхэн нөхөр хаваржаанаасаа худаг руугаа 300 метр зам заслаа гэж бодоход нутгийн гартаа бүлтэй залуусыг цуглуулаад долоо хоногт л засчихна. Тун болохгүй бол замын машин техникийг өдрийн хэдэн төгрөгөөр хөлслөөд болгочихно. Сайндаа хоёр, гурван шар үхрийн үнэ л биз дээ. Гэтэл 267 километрт төмөр зам барихад нэг километр тутамд нэг сая ам.долларын өртөг орно, багадаа. Хэдэн зуун ажилчид ажиллуулна. Орчин үеийн дэвшилтэт хүчирхэг техник хэдэн арваараа шаардагдана гээд дурдаад барахгүй олон ялгаа байгааг тунгаах хэрэгтэй.
Ганцхан АН ч биш л дээ, үе үеийн сөрөг хүчин Засгийн газрын ажилд сайн ч муу ч “онцмуу” гэсэн үнэлгээ өгсөөр ирсэн түүхтэй. Тэгэхээр иргэд олон нийт сөрөг хүчний увайгүй улс төрийг дагаж хошуураад байх нь яавч тустай зүйл биш. Аливаа Засгийн газарт алдаа оноо адил тэгш л байдаг учраас алдааг шүүмжлэх нь зөв л байх. Харин алдаа оноог нь тэр чигт хараар будна гэдэг байж болохгүй асуудал. Тэгээд ямар нэг зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь хардаг заншил монголчууд бидэнд байдаг даа.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
АН ын ад зэтгэрууд шээс нь гоожих шахаад байж ядаж байгаа л даа
Баделхаан баас юу ч хийж чадахгүй байна шдэээ
Ard tumnii huleelt ih bsan ui ch hiihgui bn. Avilgachdiig offshorechdiig shorond ni hataaj bj monol humunii nuruu teniine. Dur esgehee boli ajil hiissen.
Сарангэрал эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар,,эмнэлэгийн захирлуудыг авлига,танил.тал,намын шахаагаар томилож,өөрөө гацаанд орсон.Мягмар гэгчтэй далдуур хуйвалдан.эмналэгийн ажиллагсадыг ажил хаях үйл ажилагаар зохиох байгуулж,та бүхэнтэйгээ хамт,дэмжиж байна гэж олон түмнийг тархийг угааж,өөрөө нэр цэвэр үлдэт гэж улайрч байна.Одоо эртхэн сайдын ажлаа олон юманд хутгалдахаасаа өмнө өгч,гишүүний ажлаа хийж,дараагийн алха маа бодсон дээрдээ..цаг хугацаа амархан..мэдэхгүй зүйлээ мэдна гэж мэдэмхийрч,чадахгүй зүйлээ чадна гэж амлах нь өөрт тань болон өрөөл бусдад халгаатай..
AYLAH GEED YADARCHAAD IREH N AYLASAND TOOTSOHGUI SUULDEE HARAMSANA
Баделхан . Сарангэрэл хоёрыг зайлуулаачээ. Тэгэхгүй бол Засаг чинь огрох байхаа