”Хур” системд нэгдэхэд хялбар боллоо

2018 оны 07 сарын 06

"Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар" болон "Айтүүлс" ХК хооронд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд "Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар"-ын дарга Б.Чинбат, "Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар"-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Үндэсний дата төвийн захирал Б.Батжаргал, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга  Б.Билэгдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Уг санамж бичгийн үндсэн зорилго нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хувийн хэвшлийн байгууллагуудад хүртээлтэй, хурдан шуурхай хүргэх, цахим засаглалыг хөгжүүлэхээр хамтран ажиллахад оршиж буй ажээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд Төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, цахим засаглалыг хөгжүүлэх, түүнтэй холбоотой ажлуудыг таниулах чиглэлээр олон нийтэд мэдээлэл, санамж, зөвлөмжүүдийг хүргүүлж, “Айтүүлс” ХК нь хувийн хэвшлийн ААНБ-уудад “ХУР” системийг нэвтрүүлэхтэй холбоотой техникийн нөхцөлөөр бүрэн хангаж, нэврүүлэх боломжийг бий болгох болон бусад ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна. 

Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Чинбат:

Манай Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн Газраас өнөөдрийн "Хур" системтэй холбоотой ажлыг хийж хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах ажлыг хэрэгжүүлж байгаа. Монгол улсад дутагдаад байсан чухал ажлуудын нэг бол Төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны "Хур" систем байгаа. Төрийн байгууллагад асар их мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэгсэн мөртлөө тэрийгээ цахим орчинд хэрэглээнд гаргах, нэг байгууллага, нэг салбар дотроо биш салбар хоорондоо, байгууллага хоорондоо энэ мэдээллийг солилцож тэрийгээ бусад байгууллагууддаа ашиглуулах, хууль, хяналтын байгууллагадаа ашиглах, түүнийхээ үндсэн дээр иргэд ард иргэддээ үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж хурдыг нэмэгдүүлэх ажлууд "Хур" систем ашиглалтад орсноор хийгдээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 38 байгууллага холбогдоод байна. 

 

Image may contain: 6 people, people standing and indoor

 

"Айтүүлс" ХК-ны гүйцэтгэх захирал Б. Тамир:

Өнөөдөр Төр, Хувийн хэвшлийг дэмжсэн, хамтран ажилласан энэ үйл ажиллагаанд нэгдсэн нь манай компанийн хувьд түүхэнд тэмдэглэхээр үйл ажиллагаа эхэлж байна. "Айтүүлс" ХК 10000гаруй харилцагч хэрэглэгчтэй, үүний 90 орчим хувь нь дотоодын харилцагчид байдаг. Үүнд санхүү, даатгалын байгууллагууд багтаж ажилладаг. Өнөөдөр Төрийн мэдээллийн "Хур" системтэй холбогдсоноор харилцагчиддаа Төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, аюулгүй хүргэх боломж бололцоо, техникийн нөхцөл, дэд бүтцийг нь "Айтүүлс" ХК ханган ажиллах болсондоо туйлын их баяртай байна. Бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж олон олон Монгол улсын иргэд Төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар авах болтугай гэсэн ерөөлийг тавья. 

 

Image may contain: 4 people, people smiling, people standing, suit and indoor

 

"Айтүүлс" ХК нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдсоноор хувийн хэвшлийн ААНБ-ууд “ХУР” системтэй холбогдоход илүү хялбар, хурдан шуурхай холбогдох гарцыг бий болгож өгч байгаа юм. Тухайлбал та өөрийн бизнестэй “ХУР” системийг холбохын тулд техникийн нөхцөл болон техник технологийн олон шат дараатай ажлуудыг "Айтүүлс" ХК танд түргэн шуурхай шийдвэрлэж өгөх юм. Тухайн үйлчилгээг авахын тул та зөвхөн "Айтүүлс" ХК-ны дата центрт өөрсдийн мэдээллийг байршуулснаар авах боломжтой болох юм. Цаашид талууд санамж бичгийн хүрээнд тууштай ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

 

Үндэсний дата төвийн захирал Б.Батжаргал болон Айтүүлс ХК-ны гүйцэтгэх захирал Б. Тамир нар санамж бичигт гарын үсэг зурав. 


Image may contain: 2 people, people smiling, people sitting and indoor

 

Image may contain: one or more people, people sitting and indoor

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 2 people, people smiling, indoor

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and suit

 

Image may contain: 5 people, including Zalaa Zulaa, people smiling, people standing and suit

 

Б.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top