Энэ зун амрахааргүй шийдсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ түшээдийг дуэльд дуудаж, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардлаа. Л.Оюун-Эрдэнэ хошуучлан 25 гишүүнээр гарын үсэг зуруулан ийнхүү УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байна. Тэдний тавьж буй шаардлагад АТГ-ын даргын мэдээллийг сонсох, 60 тэрбумтай холбоотой асуудалд цэг тавих, “60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргийг хэлэлцэх зүй ёсны шаардлага буй хэмээн үзжээ.
Хуулийн дагуу авч үзвэл УИХ-ын гишүүдийн гуравны нэг буюу 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах санал гаргавал, УИХ-ын дарга 14 хоногийн дотор хариу өгөх учиртай. Тодруулбал, Үндсэн хуулийн 27-р зүйлийн 3-т “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэсэн заалт бий. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн гарын үсэг зурсан учраас ээлжит бус чуулганыг товлон хуралдуулахаар болж байгаа юм. Мөн Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг УИХ-ын дарга товлох бөгөөд захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой.
Үүнээс харвал Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн саналыг УИХ-ын дарга болон түүний баг хамт олон хууль ёсоор хүлээн авахаас өөр аргагүй. Гэхдээ УИХ-ын даргын багт шаардлагыг хүлээн авахгүй байх томоохон шалтгаан ч бий. Тухайлбал, Төрийн албыг мөнгөөр наймаалцах, түүнийг үнэлэх замаар “60 тэрбум”-ын гэх хэрэг дэгдээсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй хойш тавиад буй. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар бол “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгаад нотлох баримтад тулгуурлан “...тухайн бичлэг нь хуурамч эвлүүлэг..” хэмээн үзээд хэргийг хаасан ч УИХ-ын гишүүдийн ихэнх нь “60 тэрбум”-ын хэргийг эрх мэдлээр хаасан учраас энэ тал дээр АТГ-ын дарга болон бусад холбогдох хүмүүсийг байлцуулан нээлттэй сонсгол явуулахаар тэмцэл өрнүүлж байгаа нь энэ.
Мөнхүү нөгөө талд манай Төрийн томоохон албан тушаалтнуудтай холбогдох “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалан зээл авсан хэрэг бий. Үүний гол буруутнаар “Жаст”-ын Ш.Батхүүг тодруулаад хэргийг хаах замаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнд оролцсон өндөр дээд албан тушаалтнуудыг ч шалгуулахыг шаардаад байгаа юм. Тодруулбал, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж асан С.Баяр, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж асан Ч.Ганзориг нарыг энэ хэрэгт холбогдуулан дахин шалгах хүсэлт ч байгаа юм.
Хэргийн гол буруутнаар хардагдаад байгаа УИХ-ын дарга М.Энхболдын хувьд Хаврын чуулган завсарлах үед “60 тэрбумын асуудал ч бай, өөр бусад асуудлаар хэлэлцэх асуудал байвал ямар ч асуудалгүй. Чуулган хуралдахад бэлэн. Уг нь бол 60 тэрбумын асуудал дэгдэж, түүнийг зохих ёсны хуулийн байгууллага нь шалгаад тогтоочихсон зүйл” хэмээн мэдэгдэж байсан.
Энэ байр сууринаас харвал УИХ-ын дарга М.Энхболд болон түүний нөхөд ээлжит бус чуулганаас татгалзахгүй нь харагдана.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 38 )
Дэмжиж байгаа шүү энхболдын ард элбэгдорж алуурчин баяр оффшор хаус байгаа шүү анхаар оюун-эрдэнэ гишүүнээ!
demjij bgaa shuu
Хэнтий аймгийн Засаг дарга 2 орлогчтой, нэг нь бизнес эрхлэдэг, намдаа овоо мөнгө өгсөн бололтой. Ямар нэг газрын даргаар томилох гээд мэргэжил таарахгүй тул томилж чадаагүй. эцэст нь хууль зөрчин орлогчоор томилосон. энэ залуугаас хэдэн төгрөг намдаа өгсөн вэ гэвэл нэг тоо хэлнэ дээ. мөнгө өгч ажилд орсон уу гэвэл хэн ч хэлэхгүй, учир нь хариуцлага хүлээнэ. харин намдаа хандав өгсөн үү гэвэл тийм л гэнэ.
60n terbum unen sh dee.namiinhaa sanhuujiltiig bosgoh gej tuluvlusun .alban tushaal zarah tuluvluguu sh dee.odoo bolio oo enkhboldoo ta hagartlaa bayjlaa.ard tumen tuilda hurtel yaduurlaa.....
Улс орны байдал ийм хэцүү байхад жинхэнэ зөв шийдвэр ! Шударга ёс Монголд ялна !!! Луйварчдын бүх хөзөр ил болсон
Тамын тогоонд амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Бие биенийгээ унагаад л шоронд хийгээд л удахгүй энэ хүний өөрийнх нь ээлж ирнэ дээ. Дараа нь Хүрэлсүх, Баттулга, Бат эрдэнэ, Нямдорж Элбэгдорж .... Гээд л үргэлжлээд байна байхдаа
Энэ нэг эрваа нөхөр 2020 оны сонгуулиаа эхлэсэн юм байна л даа ийм нөхөдүүд сонгуульд дэвшээд дараа нь хор найруулдаг залуус их болжээ иймэрхүү юмнууд нээх их хол явахгүй л дээ
20 оны сонгууль нүхээ малтаж байна уу? ккк
Avilgachdiig shalguulah geheer eruul bish boldog gene teneg hog ve
naadmiin talbain ender deer enxbold ix xetsvvxen xaragdsan xxaxaxa
uragshaa temvvl ulam gyalalz zaluu mini amjilt xvsie
оюун-эрдэнийг дэмжинэ
ЗГ огцорвол огцрог дараагийнх нь улам л сайжирдаг юм билээ???...
shydarga es yalaasai
shydarga es yalaasai
Зөвийн зөв талд ерөнхийлөгч дэмжлэгээ нэмбэл МАНАН шившиг болох нь цаг хугацааны асуудал болчлоо. Цаг алдахгүй хурдлах хэрэгтэй. Долдойнууд зарим нь үхэх нь ээээээ...........
Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмждэг шүү. Ганц дайчин ганцаардахгүй ээ хө
ulc ornii ediin zacag tucgaar togtnol hund baihad amraad naadamlaj gadagshaa zugaalj yvah erh ih hurliin ihenh gishuuded bii uv ard tumenii amidraldordoj baihad ene tord baigaa olon acuudluudiig ard tumen eh ornii erh ashigiin toloo hurdan zov shudraga shiideh ectoi
Ih hural turiin erh barih deed baiguullaga mun l yum bol huulia deededlj ajillah yostoi.
Ene yaaaavch oligtoi nuhur bishee henii hvchind ih hurald orson bilee.Ever urgahaar Ejii hereggvig Oyun-Erdene yag boditoor notloj bsih shivdee ICHMEERCH AMITAN boldoo
yag zov, neg ch gesen hun ingej shaardah estoi. zaluu hun zutgeed bai, ard tumen ene asuudliig no-toig tseg tavih hsaardlagatai gedgiig ugaasaa medej, husch bga
eeljit.bus.chuulganaa.zarlahgui.bol.M.Enhbold.huuli.zurchsun.deer.ni..60.terbum.unen.gedeg.ni.batalgaatai.bolno.gemt.hun.gelbelzene.gedeg.dee
Huulia.deedelj.ajillah.ih.hurlyn.dargyn.uureg.uchraas.eeljit.bus.chuulgan.yg.huralduulah.yostoi.yunaas.aigaad.baigaa.yam.be.MAH.iig.MAHAHgaas.tseverlleh.heregtei
UG BICHLEG DEER HUULIIN HAMGAALALTIIG N M.ENHBOLD DAANA GEJIISEN BIZDEE.TEGEHEER M.ENHBOLD HUULIINH N TALIIG DAAGAAD BAIGAA YM BISH UU. 60 TERBUM CH .........
BAYRTSOGT SHIG TOO YARSAN HUN BOLJ HULHIDVAA
Сугар С,Баяр нарыг шалгах нь маш зөв хурдавчилах хэрэгтэй байна
Шураг,эх,ороноо,гэсэн,хүн,мэдрэл,муутай,харагдаг,нь,Зэвүүн,цагын,долдойн,ариншин мөн,Долдой,золивон,ноход,шавхаруу,горьдож,бөхс,долоодог,Энэ,дор,нэг,бөрс,долоогч орилож,шарлаж,байна
Энэ нөхөр мэдрэл сайнгүй байхаа