Магадгүй, дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчид ч байж мэдэх монголчуудын уламжлалт өв соёл, ёс заншилыг тээж яваа үндэсний спортын хэдэн төрөл бий. Үүнд зүй ёсоор бөхийн барилдаан орж таарна. Тийм ч утгаараа даяаршлын шуурга үй зайгүй нүдэж байгаа энэ цагт үндэсний спортоо дээлдэн ирээдүй хойчдоо хэв шинж, агуулгыг нь алдагдуулахгүй хүргэх нь үндэстэн оршихын нэгэн шалтгаан гэдэгтэй бол санал нэгдэнэ.
Хэдийгээр би үндэсний бүхэндээ хайртай хүмүүсийн нэг боловч бид шүтэж дээдэлж байна, үндэстнээрээ бахархаж байна гээд хэтэрхий хавтгайрах, туйлшрах нь тун эмгэнэлтэй харагдах юм. Тэгэхээр нэгэн жишээ авч үзье. Аливаа баяр наадамд түрүүлж байгаа бөх маань хүний төрлийг олж орчлонд ирсэн, таван цул эрхтэнтэй, гар хөлтэй, өвдөж хавддаг адилхан хүн. Байгаль эжий хүч тэнхээг харамгүй хайрласнаас бус та бидний ижил хүн. Түүнд вирусын халдвар, элдэв халдварт өвчин тээх бүхий л бие цогцосыг бидэнтэй адилхан заяасан гэдгийг юу юуны өмнө санах хэрэгтэй.
Гэтэл бид түрүү бөхийн хөлс авч байна хэмээн хөлстэй биед нь хүрч, тухайн бөхийн хөлсийг ууж хүртэхдээ тулж байна. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд уух нь халаг болж байгаа тэр хөлсөөр юу ч дамжиж болохыг л хэлээд байгаа юм.
Тухайлбал, хүний хөлсөөр бодисын солилцоонд үүссэн задралын бүтэц болох ус, эрдэс бодис, уураг, шээсний хүчил, эмийн бодис, эсрэг биет зэрэг хүний биед ашигтай болон хортой олон бодисууд гадагшилдаг гэдэг шинжлэх ухаанаар нотолсон зүйл.
Мөнхүү хөлсөөр вирусын ханиад, бөөрний өвчин, архаг хордлого, мэдрэлийн өвчнүүдийн үед өвчтөнийг зохиомлоор хөлрүүлдэг эмчилгээ ч байдаг.
Ингэснээр эсрэг биет болон бусад нэгдлүүдийг хөлсөөр гадагшлуулж, алдагдсан хэрэгцээт бодисыг эм уулгах болон тарих замаар эргэж нөхдөгийг ч мэргэжлийнхэн ярьдаг биз дээ. Бид ийм л хортой зүйлд хөл алдсан адис хүртэж, рашаан чинээ санаж байгааг эмгэнэл гэхээс өөр яахав.
Бидний ижил нөхцөлд, бидний адил агаар амьсгалж яваа бөхчүүдийг өвдөж хавддаггүй, компьютер шиг вирусын хамгаалалттай гэж хэн хэлээд байгаа юм бэ. Улаанбаатарын харъяатуудын хувьд Туул хэмээх нэгэн ундны усны эх үүсвэр дээр, хэлбэр, үнийн хувьд ялгаатай болохоос бус адилхан идэш уушийг нэгэн агаар дор хэрэглэж, нарнаас саранд, сарнаас наранд адилхан амьдарч явна.
Монгол Улс хойд өмнөд хөршид өнөөдрийг хүртэл махаа экспортолж чадахгүй сууна. Яагаад гэхээр манай малын махыг эмгэгтэй, өвчтэй хэмээн худалдан авахад хаалт тавьдаг байдал яг хэвээрээ байна. Тэгэхээр хөлсийг нь магнайдаа дээдэлж долоож товхроод байгаа бөхчүүд ч тэр, та, би, бүгдээрээ л хөгжлөөрөө тэргүүлэгч хоёр хөршид гологдсон эмгэгтэй өвчтэй махыг хорьсон ч хориогүй адилхан идэж байгааг хэн ч баталж чадна. Угаасаа бид махгүйгээр амьдрах аргагүй хүмүүс шүү дээ. Дархан аваргууд нь ОХУ-д тусгай хамгаалалттай бэлчээрт байсан малын махыг Японы лабораторид шинжлүүлсний дараа идэж байна гэж дуулсангүй. Тэгэхээр бид нэгэн төрлийн идшэн тэжээлтэн мөн бөгөөд нэгэн тогооноос хооллож байгаагаа эхлээд ойлгох хэрэгтэй.
Импортоор орж ирдэг, мах махан бүтээгдэхүүн, гурилан, чихэр жимсгэнэ гээд бүхий л зүйлийг амьжиргааныхаа түвшингийн хэмжээ, хэтэвчнийхээ хэрээр худалдан авч өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэдэг. Үнэ амт чанарын хувьд ялгаа ихтэй ч түүнд агуулагдах бодисын агууламж яг адилхан гэдгийг сана л даа. Түүний хадгалалтын хугацаа, амт чанарыг алдагдуулахгүйн тулд химийн бодисын найрлагыг тодорхой хэмжээнд яг адилхан хийж байгаад оршино. Тэгэхээр та үнэтэй чихэр авч идлээ ч адилхан хямд үнэтэйг идсэн ч ижил гэсэн үг. Бидний өдөр тутмын өргөн хэрэглээний сүүг гашлуулахгүй үүднээс тусгай бодис хийж өгдөг. Та өндөр үнэтэй боловсруулсан сүү авсан ч энэ бодис бий, хамгийн хямдыг авсан ч яг адил хэмжээтэй бий. Түүнгүйгээр шингэн сүүг лагуун дээр нэг ч хоног хадгалах боломжгүй.
Ийм учраас л бидний адил хүний мах бодид төрсөн бөхчүүдийнхээ хөлсийг рашаан чинээ санахаа болиоч ээ гээд байгаа юм.
С.Ууганбаяр
www,zindaa,mn
Сэтгэгдэл ( 64 )
хошин шог
Удахгуй баасыг нь идэж шээсийг нь уух байхаа эргуу оркууд
сайхан бөхчүүдийнхөө хөлсийг рашаан чинээ санасангүй дээ хөө хахахахахаха
сүхбат шиг барилдчихдаг бол үзэхсэн зам дээр үхэр зогсчоод наашаа ч үгүй цаашаа ч үгүй зогсоод байдагдаа яг тийм үмбүү юмсыг юуг нь үзэх вэ.Түүнээс илүү хуйрнан шуугигч нарыг харж суөвал ядаж сайн энэрги авна шүү.Тэр барилдаж чадахгүй тэнэгүүдийг харах ч хэрэггүй
Nuli doping bgaashdee yagaad bolohgui gej kkkk
Ene tenegvvdig harj baihaar hol bombogoo harsan deer bvdvvleg bolobsrolgvi tenemelvvd ugsin golog svhbaatart tenej yabdag hulgaic wmuu
sejig hurch baina
Odooni bohcvvd hvn bis golognvvd mongoni toloo wu c hiihwes bucahgvi nobsnuud naadamig gutaasan seesnvvd durgvi hvrc bna
Юун рашаан бэ? Заваарсан юм аа хэхэхэ
Заваан юм бэ. Бүдүүлэг зодоонч бөхчүүдийн хөлсөөр яадаг байна аа. Тэрний оронд ээж дээрээ очоод хөлийг нь барьж өгвөл буян нь шингэх байх
түрүүлсэн бөх Батсуурийн хөлстэй биеийг нь гараараа биш хэлээрээ долоож хиймороо сэргээх юмсан охид хүүхнүүдээ та нарт тэгүүл энэ жилдээ алзахгүй хиймортой байж юу санасан есөн хүсэл тань биелэнэ шүү дээ
Заваарсан дэндуу хоцрогдсон будуулэг
Сэжигиин
хөлс хийморь сэргээдийн ш дээ хотынхон түрүүлсэн бөх, морины хөлсөнд хүрэх үнэхээр аз хийморь жаргал авчирдийн тэр эрдэмтэн энээ тэрээ гээд байгаа хүмүүст хөлс байна уу байхгүй тэд нарын юунд нь хүрч хиймороо сэргээхийн тийм биз дээ манайхаан
Zawaan ym be shejgiin ym oyunii doroitol gej ene dee ih yriul sheeshiin uuh ym bna l daa.
ухаан төгөлдөрөөрөө дэлхийн олон тэмцээнд түрүүлсэн сонгодог урлагаар энэ eртөнцөд гайхагдсан олон сайхан залуусыг шагнаж амьдралд нь дэм өгөхгүй байж мөнгөний төлөө ноцолдсон хэн нэгнийг өрсөлдөн том шагнал өгч солиордог болсон Үүнд нь татварийн мөнгөнөөс ашгилдаг нь тодорхой аймгийн засаг дарга нар туйлширдаг тэнэг ардууд дээр тоглолт хийж нэр төр хөөцөлдөн өрсөлдөн шагнал амалж өгдөг болсоон үүнийг зогсоох арга хэмжээ авах цаг болжээ
Тэнэг псданууд
Үхэр Монголчууд хэзээд Феодал зангаа тавихгүй боолтой шүү.Хүний гашуун шорвог хөлсийг арай л долоох нь энүүхэнд магадгүй бүгд мулгуу тэнэг гэхээс өөрцгүй юм
baasiin ni av
Zavaan hir huls
Тэнэг бөхчүүдийн хөлсөнд хүрсэн бас тэнэг болж байгаа юм даа хөөрхий.
ёстой нөгөө Сэжгээр өвдөж Сүжгээр эдгэнэ гэгчээр Сэжиглэхгүй тулдаа л Түрүү морь Түрүүлсэн Бөхын хөлснөөс авч Духандаа хүргэсэн Хүн тэр жилдээ л Хиймортой явах гэсэн Хүний сэтгэлийн л юм дөө Зайлуул Хүн гэж амьтан угаасаа Сэтгэлийн л Амьтан шүү дээ
Тэнэг монголчууд улам л мунхаг болоод байх юм даа, хөөрхий
биенд сайн гээд чанаж идээгүй нь их юм
Бөхчүүдийг шүтдэг хүмүүс хамгийн тэнэг эмгэнэлтэй хүмүүс шүү дээ.
Udahgui baasiig ni savlaj zarna. Er ni zahialgaa uguurei.
Хөдөөний маанагууд л хүний хиртэй өвчтэй хөлс ууж иддэг байх
Zuv
Hunii erhed haldah ni ee. Yaj amidrah ni hunii ooriin dur shuudee. Tsaashdaa baaj sheehiig ni zaah nee
Suuliin 4,5 jil Batsuuriin tsustai huls, Sanjaadambiin hirtei hulsiig l dolooson baih.Bohir zavaan garaaraa boortsog taraaj tuuniig n gazraas bulaatsaldan avch ideh mongol uhaan yalna.
үнэхээр монгол хүний суу ухаан заль шүү түрүүлсэн бөхийн хөлсийг алгандаа түрхэн авч магнайдаа хүргээд дараа нь алгаа долооно гэдэг энийг монгол аугаа ухаан гэхгүй юм бол өөр юуг аугаа монгол ухаан гэхийн бэ бахархамаар ард түмэн шүү дэлхийд хосгүй ховорхон монгол ухаан хосгүй нүүдэлчдийн гайхмашигт өв соёл нандин чанар шүү бахархаж байна
ЗАВААН ЮМ. ХИР, ШОРОО Л БАЙГАА Ш ДЭЭ. ХӨЛСТЭЙ ГАРААС БООРЦОГ АВААД АМ РУУГАА ЧИХНЭ. ЕР НЬ БӨХЧҮҮД ЧИНЬ ИХ БҮДҮҮЛЭГ, СОЁЛГҮЙ, ПАРАЗИТ МАЯГИЙН НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ.
ОДООНЫ БӨХЧҮҮД ИХЭНХ НЬ МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ КОМПАНЫ ИВЭЭЛД ОРЖ ЦАЛИН ХАНГАМЖ, БАЙР МАШИН АВЧ ОРОНД НЬ ”БИЕ ХАМГААЛАГЧ, РЕКИТ” ХИЙДЭГ. ҮХЭР МОНГОЛЧУУД БҮДҮҮН БИЕТЭЙ БҮДҮҮЛЭГ БӨХЧҮҮДИЙНХЭЭ ХӨЛС, НУС ЦЭРИЙГ ДОЛООЖ БАЙХЫН ОРОНД НЭГ ШИРХЭГ ”ХАДААС” ҮЙЛДВЭРЛЭЭД СУРЧААСАЙ.
dan huduunii mudakuud hotoor duursen argaggui dandaa malnuud
Та зөв бичгийн дүрэм гэж мэдэх үү, таны энэ бичсэн зүйлийг уншиж үзхэд 50 хувь нь алдаатай байна, нэг үгээр хэлбэл та цээж бичигт нойлын ногоон тэг байжээ, тэгээд өөрийгөө сэтгүүлч гээд их юм бодчихсон тэнэг амьсгаа
uls oron yduuraad hun zon olon tamirdaad ondor unetei doping, jiliin toiron borduulsan bohchuudiinhee holsnoos avch joohon ch atugai tenherch baigaa baihgui uidaa
МАШ ЗӨВ БИЧСЭН БАЙНА ... ДААН Ч ҮҮНИЙГ ХҮЛЭЭЖ АВДАГ УХААНТАЙ ХҮН ЭНЭ 1990 ОНООС ХОЙШ БАЙХГҮЙ БОЛСОН ДОО...бат-үүл мэт нар
хөлсөөр гарсан допингийг нь долоож байгаа байхгүй юу даа
барилдах ч гэж зарим нь бүр өшиглөөд мөргөөд яагаад байгаан бэээээ
Та нар шиг бөх байтугай сая дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний шагнал 490 мянган еврогоо МВАППЕ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн санд хандивалчихаад бахархаж байхад хөлстэй ноололдооныгоо юу гэж их юм боддог юм.Та нар хэний төлөө барилдаад хэнээс мөнгө нэхээд байгаа юм бэ.Барилдах уралдах чинь хүний төлөө хийгдээгүй яахав улсын нэрийн өмнөөс өөрийнхөө төлөө л барилдаж байгаа хэрэг.
өмхий үхэр монголчууд
ЕРӨНХИЙЛӨГЧ ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮДИЙГ ҮНСЭХГҮЙ БНА ЛЭЭ. ЭВГҮЙ Ч ЮМ ШИГ .
eriin 3 naadamd ene buhchuud shig em zabtai naadaj chadahgui zovlogonuud alga hamag muu muuhai buhan end naraas garna bulhai, luivar, nairaach geh shig. beltgeld garaad idej idej hevtseer bgaad irne ireed nutgiin zuvluliin munguur tsol hudaldaj avna NUTGIIN ZUVLUL GEJ ED NARIIG DAVRAASAN GAZAR UGUI BOLVOL TAARNA baahan targan avgai nar naadmiin talbaid heruul hiigeed zogschihno ard tumnee hundlej bgaa yum bhgui ed nariin huls gej umhii usaar teneg mongolchuud nuuree ugaaj bh shig
Муусайн хужаанууд зайл.Энэ чинь бидний Чингисийн баатруудын ариун сайхан уламжлал.