Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 24

Нэгэнтээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань “Манай улсын эдийн засаг сэхээнд байсан бол одоо энгийн тасагт шилжээд байна, тэгэхээр цаашид шат дараалалтай илааршуулах ажлыг эрчимтэй хийнэ” хэмээн мэдэгдэж байсан цагаас хойш нэг жил орчмын хугацаа өнгөрчээ. Тэгэхэд манай улсын эдийн засаг таван хувьд өндийж ирсэн байлаа. Учир нь үүнээс өмнө манай эдийн засаг түүхэндээ хамгийн доод хэмжээнд буюу хоёр хувиас ч уруудсан үзүүлэлттэй байсан юм. ОУВС-гаас өнгөрөгч сард мэдээлэл хийж, “Монгол Улсын Засгийн газартай маш сайн ойлголцон ажиллаж байгаа учраас эдийн засагт сэргэлт бий болж байгаа, тэгэхээр ирэх намраас цалин нэмэх тал дээр зөвшилцөнө” гэсэн гэгээтэй мэдээг ч өгчээ. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж, хамтран ажилласан гэж дүгнэхэд болно.

Харин өнөөдөр эдийн засгийн байдал ямар байгааг тандая.

Нэн тэргүүний үзүүлэлт болох Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр хувиас өнгөрөгч жил буюу 2017 онд 5.1 хувь байсан бол одоогийн байдлаар 6.1 хувьд өндийж ирсэн нь бидний хувьд томоохон амжилт. Хоёр жилийн дотор ийнхүү өссөн нь цаашид тогтвортой өсөхийн шинж. Дэлхийн банкны болон эдийн засгийн шинжээчдийн өгч байгаа мэдээллээс харахад ойрын жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн байнгын өсөлттэй байхыг хэлсээр байна. Тэр тусмаа эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байгаа энэ үед манайхаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ байнга өснө хэмээжээ. Манай гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ тогтвортой байгаа бөгөөд нүүрсний үнэ чамгүй өсөлттэй байгааг статистик баримтаас харж болно Түүнчлэн 2500 төгрөгийн босгот тулчихсан байсан ам.долларын ханш аажим буурах хандлагатай болжээ. Тиймээс ч валютын нөөц нэмэгдэж гурван тэрбум төгрөгт хүрээд байгаа.

Бидний эдийн засгийн хурдацтай өсөхөд чамгүй саад болж байгаа гадаад өр гээч “мангас” байгааг мартах учиргүй. Өнөөдрийн статистик баримтаас харахад улсын төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигтай гарсан. Шинэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэл дөрвөн их наяд орчим төгрөгийн өрийг төлсөн зэрэг эерэг үзүүлэлт ч бий. Ийм хэмжээний гадаад өр төлөөд байхад улсын төсвийн тэнцэл ашигтай гараад зогсохгүй эдийн засаг өссөн үзүүлэлт байгаа нь хаа хаанаа чармайн ажиллаж байгаагийн нэгэн илрэл биз ээ. Тодотгож хэлбэл, төсвийн сахилга бат гээч алдагдсан зүйлийг чандлан сахиж байгаа хэрэг.

Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сард хамгийн их өр буюу 753.3 тэрбум төгрөгийн өр төлсөн мэдээ байдаг. Энэ нь 2018 онд төлөгдөх өрийн 70 орчим хувийг эхний хагас жилд төлчихсөн гэсэн үг. Он гарсаар Монгол Улс “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг мөн нэг тэрбум юаний “Дим Сам” бондын эцсийн төлбөрийг төлж барагдуулсан нь яах аргагүй том амжилт. Мөнхүү 2016 оны төгсгөлд Монгол Улсын өрийн дарамт ДНБ-ий 80 хувьд хүрч байсан бол оны төгсгөлд 60 хувьд хүрчээ. Тиймээс  2019 онд 50 хувь руу оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг ч албаны хүмүүс дуулгалаа. Энэ бол маш сайн мэдээ.  

Үүнээс гадна манай улсын эдийн засаг сэргэхийн хэрээр зээлжих зэрэглэл нэг шатлалаар нэмэгдэж гаднын хөрөнгө оруулалт ч өсч байгаа гэх мэт олон эерэг үзүүлэлт эдийн засагт бий болжээ. Энэ олон эерэг үзүүлэлтийг дагаад чамгүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэрэ төлөвлөгджээ. Өмхий үнэртээ дарагдсан хотын цэвэрлэх байгууламжийг сэргээн шинэчлэх, төвийн болон орон нутагт автозамууд барих, Газрын тос нэрэх үйлдвэр барих, стратегийн орд газарт дэд станц, төмөр зам барих гэх мэт дурдаад барахгүй олон бүтээн байгуулалтын ажлууд гараанаас гарчээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nuguu odoogiin E.sai(66.181.160.77) 2018 оны 07 сарын 24

Nuguu odoogiin E.said Xurelsuxiin xeldegeer duu nar ax nariigaa bxgyi xoiguur duraaraa durgij dund chumguuruu neg jirgej uls orniig dampuurliin irmeg deer abchirsan bna ,iim yum gej bxgyi odoo ax nar ni irsen ue shattaigaar emxelj tsegtslex ajildaa shuurxai ornoo gej.... oboodoo, AN ch alj xaysan shu mongol uls ch sunux shaxsan barg gazar nutgaa urund uguxuus naaguur l yum bson doo,kk ii aidas mangaa,dotor ebgyi orgij bna shuu, xarin odoo ene aidas turxen ch gesen xoldson,daxij AN -g xezeech.....

0  |  0
zochin(66.181.182.213) 2018 оны 07 сарын 24

BITGII SHAAGAAD BAI. HENII ZAHIALGAAR BICHEED BGAAN. HUN AMIIN BODIT ORLOGO BUUGAAD BAIHAD....

0  |  0
Зочин(203.91.115.42) 2018 оны 07 сарын 24

Өрийг өрөөр дарах амжилт юм уу

0  |  0
Top