Tourists хамтлаг: Бидний уран бүтээлийг хүмүүс сонсож л байвал NICE

2018 оны 07 сарын 25

Сайн байна уу? Юуны өмнө хамтлагийнхаа тухай товч танилцуулана уу?

Оюунжаргал (дуучин): -Сайн байна уу, манай Tourists хамтлаг анх 2014 онд үүсгэн байгуулагдаад уран бүтээлээ туурвиад явж байна. Манай хамтлаг таван гишүүнтэй. Дуучин Оюунжаргал, соль гитарчин Батнасан, ритм гитарчин Амарбаясаглан, бөмбөрчин Бэрхээ, басс гитарчин Адьяа гэсэн бүрэлдхүүнтэй.

Хамтлаг анх үүсэн байгуулагдсан түүхээсээ хуваалцаач?

Бэрхээ: -Би ритм гитарчин Амараатай арван жилдээ танилцаж байсан. Тэр үед хоёулаа ангидаа урт үстэй нь байсан. Тэгээд амьд хөгжим сонсдог надтай адилхан сонирхолтой юм байна гэж бодоод очиж танилцаж байлаа. Би бөмбөр тоглодог “Чи юу тоглодог юм?- Гитар тоглодог” гээд эхэндээ хамтлаг байгуулъя ч гэж бодоогүй. Тэгсэн Амраагийн найз орж ирээд, дараа нь манай сургуулийн доод ангийн таньдаг хүүхэд орж ирээд ерөнхийдөө хамтлаг байгуулагдах үндэс тавигдсан гэж болно. Тэгээд бид дуучин хайж эхэлсэн. Эхэндээ эмэгтэй дуучин авах уу, эрэгтэй дуучин авах уу гээд стиллэндээ тогтоогүй зүгээр сонирхлоороо явдаг байсан. Дуучнаа олоогүй байхдаа энд тэнд газруудад дуулдаг байсан. Түүнээс хойш хоорондоо нилээд ярилцсаны эцэст эмэгтэй дуучинтай болвол гоё байх гээд шийдсэн. Анхны дуучин маань Оюунхишиг (Иоко) гэдэг охин байсан. Анхны цомогт хамтарч ажилласан. Хувийн шалтгааны  улмаас хамтлагаасаа гарсан. 2018 оны 1 сараас Оюунжаргал хэмээх шинэ дуучинтай болсон.

Хэзээнээс амьд хөгжим сонирхож эхэлсэн бэ? Хөгжмийн бусад урсгалаас юу нь илүү их татсан бэ?

Бэрхээ: -Амьд хөгжим маш гоё мэдрэмжийг өгдөг. Энийг бас бусад маань ч мэдэрдэг байх гэж боддог. Тиймээс хамтлаг болсон. Би бол багаасаа амьд хөгжим сонсож өссөн. 2010 онд Амараатай танилцаад 70 80-аад оны хөгжмүүдийг сонсоод жинхэнэ хард рокыг мэдэрсэн.

Хамтлагийн нэр сонирхолтой санагдлаа яагаад энэ нэрийг сонгосон бэ?

Бэрхээ: -Арван жилд байхдаа анх бодож олсон. Тэр үед бид нар Tourist гэж өгвөл ямар вэ гэж хоорондоо ярилцаад шийдсэн. Яагаад гэвэл Монголын амьд хөгжмийн хамтлагуудын нэрийг харахад энгийн хэлэхэд их амар байдаг. Зарим хүмүүс Tourist гэсэн бичигтэй автобусыг хараад нэрээ өгсөн гэж ярьдаг юм байна лээ.

Хамтлаг одоогийн байдлаар хэчнээн уран бүтээл гаргасан бэ?

- 2016 онд хамтлагийн нэрээр нэрлэсэн 10 дуутай анхны цомгоо гаргаж байсан. Түүнээс хойш 2 сарын өмнө “Root” хэмээх шинэ синглээ гаргасан. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа.

Дууны үг, аян дээр хэн ажилладаг вэ?

- Дууныхаа аяыг бид өөрсдөө ярилцаж байгаад зохиодог гэж хэлж болно. Эхний цомгийн үгэн дээр манай дуучин өөрөө ажилласан. Одоо бол үг, ая бүгдийг нь өөрсдөө хамтарч хийж байгаа. Ерөнхийдөө аяндаа тохируулан үгээ зохиодог. Сүүлийн үед англиар дуугаа бичиж байгаа. Энэ нь яагаад ч юм илүү шинэлэг юм шиг санагдсан.

Цомог хаагуур худалдаалдаг вэ?

- Hi-Fi болон Hi-Fi-ийн бүх дэлгүүрүүдээр худалдаалдаг. Мөн Apple music болон Spotify дээр эхний цомог тавигдсан байгаа.

Санхүүгээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

- Монголын нөхцөлд уран бүтээл хийе гэвэл өөрсдөө санхүүгээ гаргаад илүү бие даасан байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ингэвэл хүмүүс биднийг илүү их сонсож, илүү их мэддэг болно гэсэн бодолтой байдаг.

Хамтран ажилладаг байгууллага болон хувь хүн байдаг уу?

- Бид нар Hypeman гээд студид дуугаа бичүүлдэг Hi-Fi label- д зөвхөн борлуулалтын гэрээтэй ажилладаг.

Монголд хард рок урсгалаар уран бүтээл хийхэд боломж нь хэр вэ? Хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

- Анх гарж ирж байсан үетэй харьцуулахад илүү дээрдсэн. Эхэндээ хүмүүс тэр болгон ойшоохгүй их гайхдаг байсан. Одоо бол сонсож эхэлж байгаа мөн дэмждэг болсон.

Хөгжмийн фестивал, арга хэмжээнд хэр их оролцдог вэ?

- Анх Guns N’ Roses-ийн дуунуудыг ковер хийдэг байсан. 2014 онд анх Playtime-д оролцсон. 2014 болон 2015 онд шинэ хамтлагийн тайзан дээр дуулдаг байсан. Дараагийн жилүүдээс том тайзан дээр нь дуулдаг болсон. Энэ жил Playtime-ийг нээсэн. Мөн Нис Нис-д анх удаагаа оролцсон. Өмнө нь оролцох цаг зав нь таардаггүй байсан.


Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Тогтсон цаг бэлтгэлийн байр байдаг уу?

- Бэлтгэлээ яг ажил шиг тогтсон цагаар хийдэггүй. Ямар нэгэн арга хэмжээнд оролцохын өмнө түүндээ зориулж бэлтгэл хийдэг. Бэлтгэлийн байр гэвэл зайсанд байдаг ерөнхийдөө орой буюу 6-10 цагийн хооронд бэлддэг. 

Хэдэн насны залуучууд байдаг вэ? Бүгд урлагийн чиглэлээр суралцдаг уу?

Бэрхээ: -Манайхан 19-22 насны залуучууд байдаг. Бүгд сонирхлоороо нэгдсэн. Манай дуучин эрчим хүчний менежментээр ШУТИС-д сурдаг. Соль  гитарчин маань англи хэл судлалаар МУИС-Д сурч төгссөн. Басс гитарчин Адьяа Япон улсад бизнесийн чиглэлээр сурдаг. Би бол сургуульд сурдаггүй.

Хамтлагийн ойрын болон холын төлөвлөгөө юу вэ?

Оюунжаргал: - Шинэ цомгийн ажил болон шинэ клип хийх төлөвлөгөөтэй байна. Шинэ гаргасан дуунуудаа танилцуулах зорилгоор 9 сард жижиг хэмжээний эвэнт хийхээр ярилцаж байгаа.

Бэрхээ: - Холын зорилго бол ганцхан Монголдоо биш чадахаараа Азид ч юмуу том том фестивалд оролцох, өөрсдийгөө улам их таниулах бүгд л ийм байдаг байх. Ер нь тэгээд бидний уран бүтээлийг хүмүүс сонсож л байвал NICE.

Ярилцсан: Б.Эрдэнэзаяа


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАМБА(49.0.212.202) 2020 оны 11 сарын 22

БАЯН АЙЛЫН ЭРХЭЭРЭЭ ХАТСАН БАНДГАР БАЦААНУУД

0  |  1
027851(150.129.142.129) 2018 оны 07 сарын 30

goy vstei zaluuchuuud we kk amjilt

0  |  0
Zol(203.91.115.42) 2018 оны 07 сарын 28

Amjilt husey zaluuchuuda

0  |  0
tugie(103.242.47.86) 2018 оны 07 сарын 27

oorsdoo hvsej durlaj hiisen uran bvteel l hvnd hvrdeg ym shv amjilt zaluusaaa

0  |  0
uyana(103.242.47.86) 2018 оны 07 сарын 27

playtime dr sonssoon goy hamtlg

0  |  0
MaYrO(202.9.40.60) 2018 оны 07 сарын 26

Чадварлаг ирээдүйн мундаг сайн дэлхийд монголынхаа нэрийг гаргасан ХАМТЛАГ БОЛООРОЙ

0  |  0
Emy(180.66.103.148) 2018 оны 07 сарын 26

Duunuud n tsaanaasaa owormots vg n yg l ymr neg zvilig arai uur untsguus bichsen ym shg sanagddag duug n uidahgui sonssoor l bga ilu ihiig hiigerei sodon sonirholtoi baidlaa bitgi aldarai hvleej bdg shvv ♥️

0  |  0
Tumee(27.123.214.119) 2018 оны 07 сарын 25

Avyaslag zaluuchuudiig demjij ajillax sponsor garaasai tegeed ix amjiltand xureesei

0  |  0
nominbt(66.181.160.44) 2018 оны 07 сарын 25

Shine duuchin goy shvvv

0  |  0
Зочин(66.181.160.44) 2018 оны 07 сарын 25

Гоё хамтлаг

0  |  0
babulai(66.181.160.44) 2018 оны 07 сарын 25

Zaluuchuud mundag bna shv oorsdin gesen oron zaigaa bii bolgono gedeg amargui ylanguya tvgemel bish ursgalaar duuldag bol amjilt hvsiy

0  |  0
zuzzul(66.181.160.126) 2018 оны 07 сарын 25

Nice

0  |  0
Top