Удирдах зөвлөлийн хуралдаанаар Г.Ганбямбыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 31

Улс төрийн ууган хүчин МАН-ын Удирдах зөвлөл хуралдах тухай мэдээлэл тодорхой цаг наргүйгээр цацагдаж байсан бол тэд өнөөдөр үдээс хойш хуралдахаар төлөвлөжээ. Цаг нар нь тодорхой бус яригдаж байсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар “намын гишүүдээс хэд, хэдэн асуудлаар санал шүүмжлэл ирж, эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон” тухай мэдээлсэн.

Гэвч Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хэнтий аймагт буюу УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших өрсөлдөгчөө тодруулахаар болжээ.

Мөнхүү  ”60 тэрбум”-ын асуудлын талаар, төрөл садан, бүлэглэлийн шинжтэй нөхдөөс зарим албан тушаалд тавигдсан зэрэг асуудлыг ч хэлэлцэх аж. Учир нь ийм нөхөд намын нэр хүндийг сэвтүүлж байгаа хэмээжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэг суудлаа алдахгүй байх хүнийг нэр дэвшүүлэх талаар ярилцаж, энэ тойрогт нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүсийн тухайд хэлэлцэх юм байна. Тухайлбал, өдгөө аймгийнхааа Засаг даргаар ажиллаж буй Г.Ганбямба нь хамгийн шаанстай хүнээр тодорч байгаа учраас түүний тухай асуудлыг голлон хэлэлцэхээр болжээ.

Г.Ганбямбын хувьд урьд өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж, улмаар 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн учраас Хэнтийн аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажилласан төдийгүй 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй аймгийн Засаг даргаар ажилласан билээ. МАН-ын удирдах бүрэлдэхүүний үзэж байгаагаар бол тэрбээр аймгийнхаа МАН-ын дарга, Засаг даргаар ажиллах хугацаанд сонгогчдын дунд намын болон хувь хүнийхээ нэрийг чамгүй өндөрт өргөн ажилласан, өнгөрөгч жил аймгуудын ажлыг дүгнэхэд Хэнтий аймаг нь нэлээд дээгүүрт давхисан зэрэг үзүүлэлт нь УИХ-д орон гарсан нэг суудлыг авч чадна хэмээн үзжээ.

Тэгэхээр өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-аас Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр тодрох бололтой. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн тэмцэл өрнүүлж буй “60 тэрбум”-ын тухай асуудлыг ч нэг талд нь гаргаж, энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулах эсэх дээр санал нэгдэх магадлалтай байна.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.33.26) 2018 оны 07 сарын 31

Энхболдоо зайлуулахгүй бол асуудал нэг талдаа гарна шүү..

0  |  0
Зочин(183.81.171.3) 2018 оны 07 сарын 31

Энэ чинь нууц амрагаа Статистикийн хэлтсийн даргаар тавьсан гээд байхийн. Үнэн болов уу

0  |  0
bat erdene(103.9.90.130) 2018 оны 07 сарын 31

n ganbyamba gedegiin sh tee.g ganbyamba gd l tseneggui shaahiimaa

0  |  0
Top