С.Баяр ”Битлз”-ийн дуунуудыг орчуулахыг анх санаачилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

УИХ-ын гишүүн С.Баяр "Битлз" хамтлагийн шүтэн бишрэгч.
Тус хамтлагийн дуунуудыг Монгол хэлээр хөрвүүлэн дуулах санаачилгыг анх тэрбээр гаргасан аж. Харин түүний энэхүү санаачилга өнөөдөр ажил хэрэг болчихсон гэнэ.
Монголчууд "Битлз" хамтлагийн дууг эх хэлээрээ дуулж эхэллээ. Энэ бүхэнд С.Баяр гишүүн төдийгүй "Битлз" хамтлагийн шүтэн биширдэг бүх хүн баяртай байгаа биз. Харин санаачилсан хүн нь хэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top