Д.Сарангэрэл сайдын саналыг салбарынхан нь дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 01

Өнгөрөгч 2017 онд гэхэд 1600 гаруй хүнээ хавдарт өвчнөөс болж алдсан статистик баримт байгаагаас харвал гуравхан сая хүн амтай улс оронд бол гамшгийн, бүр үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тоо гэж болно. Монгол Улсын Төр энэ аюулт өвчний эсрэг тэмцэх бодлого барин ажиллаж байгаа ч энд тэнд статистик тоо баримт үзүүлсэн судалгаа харуулан халаглахаас хэтэрдэггүй. Уг нь энэ өвчинтэй тэмцэхэд юу юуны өмнө орчин үеийн дэвшилтэт технологи бүхий оношилгооны тоног төхөөрөмжтэй Хавдарын эмнэлэг байх учиртай. Оношлоод эмчилдэг, хянадаг тийм эмнэлэг маш чухал байгаа ч энэ тал дээр өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авсангүй.  

Манайдаа цор ганцхан үйл ажиллагаа явуулж байгаа Хавдар судлалын үндэсний төв нь манай улсын хүн амыг 1.5 сая байхад орос ах нарын тусламжтайгаар баригдсан ч өдгөө хуучирч муудаад зогсохгүй ачааллаа ч дийлэхээ больсон. Тиймээс Хавдарын эмнэлэгт өргөтгөл хийхээр арваад оны өмнө зэхсэн ч өнөөдрийг хүртэл ажил нь дуусаагүй байна. Цор ганцхан Хавдарын эмнэлгээ өргөтгөж чадахгүй, эдийн засгийн таагүй нөхцөлд арваад оныг үдэж байгаа улс хэзээ дэлхийн стандартад нийцсэн эмнэлэгтэй болох вэ гэдэг асуултын хариултыг олон оны цаанаас нэхээд ч таашгүй.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл баригдаад дуусч буй Хавдарын эмнэлгийг Төрд авахаар “Засгийн газарт санал оруулна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тиймээс учрыг тодруулбал, шинээр баригдаад буй Хавдарын эмнэлэг нь арван хоёр давхар бөгөөд дэлхийн стандартад нийцсэн, австри улсын долоон сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авсан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулах ажил бэлэн болж, ашиглалтад орох юм байна. Тэгэхээр хувийн хэвшлийн зүгээс өөрийнхөө хөрөнгөөр дэнчин тавьж эхлүүлээд өдгөө дуусах шатандаа явж буй бэлэн болсон эмнэлгийг Төр өөртөө авах нь хамгийн зөв гарц гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл олж харсан хэрэг.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийг УИХ-ын гишүүн М.Билэгт “Ачлал трейд”-ийн захирлаар ажиллаж ахуй цагтаа буюу 2011 онд эхлүүлэн өдгөө ашиглалтад өгөх гэж байгаа аж. Олон жилийн хүч хөдөлмөрөө зарж олсон хөрөнгөө зарж босгосон бүтээн байгуулалтаа Төрд өгчих нь ямар ч хүнд тийм ч таатай зүйл биш ч гэлээ М.Билэгт гишүүний хувьд үүргээ ухамсарлаж, “хэрвээ Төр авна гэвэл би татгалзахгүй” гэсэн хариуг өгчээ.  

Гэтэл салбарын сайдын энэхүү санаачилга, М.Билэгт гишүүний энэ ухамсарласан байдлыг эсэргүүцэж буй бүлэг этгээд байгааг эх сурвалж хэлж байгаа нь харамсалтай. Энэ мэт элдэв сөрөг мэдээллийн цаана эрүүл мэндийн салбарыг сүүлийн олон жил удирдахдаа ийм зоримог шийдвэрт хүрч байгаагүй, ямар нэг бүтээн байгуулалт босгоогүй, өөрийнх нь дээр гарчих вий гэсэн тодорхой улс төрийн  бүлэглэлийн захиалга явж байна хэмээн салбарын эрдэмтэн мэргэд хэлж буй.

Уг нь эрүүл ухаанаар шүүн тунгаавал олон жил бизнест зүтгэж хуримтуулсан хөрөнгөөрөө орчин цагийн стандартад нийцсэн эмнэлэг бариулчихаад Төрд өгөх хүн олдохгүй. Өөрөө ажиллуулаад менежментийг нь удирдаад явахад асар их ашиг олох нь тодорхой шүү дээ.

Харин учир мэдэх хүмүүс болон эрүүл мэндийн салбарынхан “Дэлхийн жишигт нийцсэн ийм эмнэлгийг Төрд авах маш чухал саналыг Д.Сарангэрэл сайд гаргаж байгааг бид дэмжиж байгаа. Бид ингэж л хавдартай тэмцэнэ. Тэгэхгүй бол одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг ачааллаа ч даахаа больсон, хуучирч муудсан. Харин олон жилийнхээ хөдөлмөрийг зарж босгосон эзэн нь зарахгүй байж мэдэх юм” хэмээн мэдэгдэж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.21.127) 2018 оны 08 сарын 02

эрүүл мэндийн садаа сарангэрэлийг өөрчлөөд өгөөчээ

0  |  0
ЭМ(202.55.191.205) 2018 оны 08 сарын 02

ХӨНГӨЛӨЛТЭЙ ЭМЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ, ХИЙ ХУДЛАА ЯРЬДАГ ”сэтгүүлч” ГЭХ ЭНЭ ХҮН ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ? ГАНЦ ЭМ БИЧИХ ГЭЖ 15 МИНУТ БОЛДОГ ПРОГРАММТАЙ... ЭНЭ ХҮНИЙГ ХУРДХАН СОЛИХГҮЙ БОЛ МОНГОЛ СҮҮРЭХ НЬ ДЭЭ ...

0  |  0
хэсэг эмч нар(27.123.214.114) 2018 оны 08 сарын 02

Хавдарын эмнэлэг гэж яриад байх юм. Хувийн хөрөнгөөр барисан байшингаа улсад худалдах гэж байгаа юм бишүү. Эсвэл эх орончоор Билэгт гишүүн төрд зүгээр өгөх гээд байгаа юм уу. Дотор засал ямарч тоноглолгүй цаашид эмнэлгээр эсвэл зочид буудал бусад зориулалтаар ашиглаж болох хоосон байшин барилгыг хавдарын эмнэлэг гэж онцгойлон иргэдэд ташаа мэдээлэл өгөх хэрэггүй юм даа. Эмнэлэг гэж эмнэлэгийн зориулалтаар барисан барилгаас гадна холбогдох аппарат багаж хэрэгслээр тоноглосон бас тэрэгжсэн боловсон хүчинээр хангагдсан эмнэлгийн төрөл мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа цогцолборыг хэлнэ

0  |  0
Zochin(103.9.90.53) 2018 оны 08 сарын 01

SONGUULIIN SURTALCHILGAA XIIJ YBAA YOM SHIG YOM YRIAD L YBAAD BXIINM DA

0  |  0
Маарамба(43.242.243.2) 2018 оны 08 сарын 01

Билэгтийн шахааны байшинг төсвийн мөнгөөр өндөр үнээр авахын тулд үнэтэй төхөөрөмжийг санаатай усанд сүйтгэсэн гэж хардах эрх иргэдэд бий. Ичмээрч дамшиг юмаа.

0  |  0
xydalch said(66.181.161.57) 2018 оны 08 сарын 01

xungululttei emee ugch chadaxgui said ...

0  |  0
zochin(182.160.0.243) 2018 оны 08 сарын 01

ene setguulch said hunii hiisen yumiig shuurch avaad ooroo hiisen met yarij daljignah jaljignaj yavah yum odoo boliooch ichij uhmeer yumaa yamniihan ineedee barij yadah yumaa ih hurald hezeech ambiits hoodog buunii nohoi setguulchidiig buu songo gej helmeer eo eo

0  |  0
Top