С.Энх-Амгалан:Би аливаа урсгал чиглэлээр өөрийгөө боомилж явсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

МУСТ-ний ажилтан, Урчуудын эвлэлийн шагналт зураач С.Энх-Амгалантай ярилцлаа.

-Манайд vзэсгэлэн гаргаад vзэгч байдаггvй. Урам хугармаар тухай олон уран бvтээлчдийн ярьж байхыг сонссон юм байна. Энэ тухай яривал яасан юм бэ?

-Энэ тал дээр ч бvрхэг нь бvрхэг шvv. Гэхдээ хэдэн жилийн өмнөхийг бодвол арай л дээрдэх хандлага бий боллоо. Манайд оюуны хөдөлмөрийг vнэлнэ гэдэг бол хол. Уг нь тамирчиддаа бол харамгvй л мөнгө хаях юм. Би vvнийг буруушааж байгаа хэрэг огт биш. Гагцхvv vvнтэйгээ сонгодог урлагаа адилхан авч vзээсэй гэж хvссэн хэрэг. Хэрэв төрийн бодлогоор ард тvмэн уран зураг хоёрыг ойртуулж өгөх юм бол маш том алхам болно. Баруунд бол цэцэрлэг сургуулиас нь хvvхдийг уран зурагтай танилцуулдаг тийм тусгай хөтөлбөр байдаг юм билээ. Улс орон урлагтаа ийн анхаарал хандуулж байхад хөгжихгvй яах юм.

-Баруунд гэснээс та гадаадын олон оронд уран бvтээлээ дэлгэсэн хvн. Тэгэхээр урлаг ойлгодог тэр оронд нь бvтээлээ сурталчлаад амьдрал ахуйгаа зохицуулаад явж болдоггvй хэрэг vv?

-Болохгvй юм байхгvй л дээ. Хамгийн гол нь мөнгө хэрэгтэй. Бид барууны аль нэг оронд очоод vзэсгэлэн гаргая гэхэд тэр танхимын vнэ доод тал нь 60 мянган доллар байх жишээтэй. Ийм их мөнгө манай уран бvтээлчдийн халаасанд яаж байхав дээ. Хэрэв энэхvv санхvvг төрөөс дэмжээд өгдөг бол улс орондоо ч тэр, эдийн засгийн хувьд ч боломжийн юм. Бид 60 мянган доллараар vзэсгэлэнгээ гаргаад магадгvй бидний зураг тэр мөнгийг хэд ч нугалж олох боломжтой. Яагаад гэвэл тэр оронд чинь урлаг ойлгодог ард тvмэн байна. Нийгмийн амьдрал, хvмvvс нь баян тансаг байна. Тэгэхээр тэд уран зурагт бол мөнгө хайрладаггvй. Манай уран бvтээлчдийн зураг бол дэлхийд нэлээд дээгvvрт орно гэж боддог. Ийм байхад яагаад болохгvй гэж. Бид нэг тамирчнаа гадагшаа тэмцээнд явуулахын тулд энэ мэт мөнгийг бол төвөггvй л гаргаж байна. Сонгодог урлагтаа жаахан мөнгө хаямаар байх юм. Тэдний бvтээл нь эх орноо сурталчлаад зогсохгvй эргээд мөнгө болж эх орондоо ирэх 100 хувийн магадлалтай.

 

-Та хэдийнээс эхэлж зураг зурах болов. Манайд урлагийн олон урсгал чиглэл бий. Таны хувьд бол ямар чнглэлд хамрагдах вэ?

-Би алив нэг чиглэл урсгалд өөрийгөө боомилж байсангvй. Аль болох чөлөөтэй сэтгэж, өргөн хvрээнд бvтээе л гэж боддог. Би Завхан аймгийн Тvдэвтэй сумын уугуул юм. Багаасаа хөдөө өссөн болохоор миний зургийн гол сэдэв нь морь юм уу даа. Ер нь ямар ч уран бvтээлч би ийм чиглэлд хамрагдах ёстой гэх нь буруу л болов уу. Миний хувьд бол модерн чиглэлийн бvтээлтэй. Ер нь аль болох чөлөөтэй сэтгэж бvтээе л гэж боддог.

-Аливаа нэг уран бvтээлчид этгээд зан авир гаргах тохиолдол бий. Тэр нь уран бvтээлд нь нөлөөлж ямар нэгэн бvтээл төрдөг. Таны хувьд ийм зvйл байна уу?

-Байлгvй яахав. Аливаа уран , бvтээлчид өөр өөрийн дотоод араншин байна шvv дээ. Ямар нэгэн ийм этгээд араншингаас магадгvй сайн бvтээл ч төрж болно. Миний хувьд бол ийм бvтээлvvд бий шvv. Өнөөдөр болох миний "Мэдрэмж-2" vзэсгэлэнгээс энэ бvгдийг харж болно. Би цаашдынхаа бvтээлvvдийг ч маш шинэлгээр ард тvмэндээ хvргэе гэж боддог. "Мэдрэмж-3" одоогийнхоос эрс өөр байх болно. Уран бvтээлч хvн уран бvтээлээс уран бvтээлд өөрийгөө шинэчилж байх ёстой.

С.Ууганбаяр 

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uran zurag sonirhogc(80.108.186.206) 2018 оны 08 сарын 05

Ardyn zuraach Do. Bold-yn foto baina sh dee. Mongolyn baharhal bolson avyastai zuraach shuu. Bold guaid uran buteeliin amjilt husiye!

0  |  0
Zochin(122.201.31.117) 2018 оны 08 сарын 04

Ene hun chin Do Bold gedeg hun baina yun Enkamgalan be,Dolgorjaviin Bold bol augaa zuraach

0  |  0
Top