Нэг сая ам.доллар чамласан “Хөлсний ажилчин”

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Нэгэнтээ дуулиан дэгдээж, өдгөө ч цуурай нь алсраагүй байгаа “60 тэрбум”-ын бичлэгийг бодит, бодит бус нь надад тэгтлээ сонин санагдахгүй байна. Тийм ч биз, үгүй ч биз. Тэр битгий хэл зүйлийг илбэ зэргэлээ шиг алга болгож чаддаг өндөр дээдэстэй улсын иргэн болохоор гайхах юм алга.

Гагцхүү Г.Доржзодов ямар учраас тэднийг тагнаж чагнах замаар бичлэг хийв гэдэг нь илүү сонирхол татна. “Сайн эр”-ийн цацсан бичлэгийг эвлүүлэг, эвлүүлэг биш гэж маргаад хоёр жилийн нүүр үзэхэд нэг нь ч “хэний захиалга вэ”, “ямар учраас” гэж асуусангүй.

Бод доо, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж асан Ц.Сандуй, Иргэдийн хурлын төлөөлөгч А.Ганбаатар нарын хамсаатнаар Стратеги хариуцсан захирал албан тушаалд томилогдож, улмаар тэдэнд “Хөлсний ажилтан”-аар үйлчилж байсан Г.Доржзодов шүү дээ. Эрх баригч намын даргаар ажиллаж байсан, өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын багийн хүн гэсэн үг. Тодотгох юм бол тэдний хамсаатан “гүн итгэлт” нөхөр нь гэж болно. Түүнээс бус захын нэг нөхрийг стратеги хариуцсан захирлын албанд томилж, давхар “Хөлсний ажилтан”-аар ажиллуулахгүй шүү дээ. Стратеги гэдэг бол аливаа улс орны хэтийн төлөвлөлт, дайн байлдааны цагт стратеги гэдэг бол нууцын нууцын зэрэглэлд байдаг зүйл. Улс төрийн намуудын хувьд сонгууль бол нэг ёсны дайн.

Тэгэхээр “Гүн итгэлт” нөхөр маань хэрхэн “Сайн эр” болсон байх уу. Хамгийн энгийнээр авч үзвэл тэрбээр хөлсөө чамласан байж болох юм. Яагаад гэвэл манай улс төрийн намууд төдийгүй хувийн хэвшлийнхэн ч болж өгвөл үнэгүй, хямд зарах гэдэг шүү дээ. Эсвэл тухайн үеийн МАН-ын удирдлагууд Г.Доржзодовт амласан албан тушаалаа өгөөгүй байх өндөр магадлалтай. Насаараа албан тушаал горьдсоор яваад тэтгэвэртээ суусан нөхөд алийг тэр гэхэв. 2016 оны сонгуульд ажил амлуулсан нөхөр өдгөө гудамжинд лааз өшиглөөд алхаж л байна. Магадгүй, өрсөлдөгч намаас ихээхэн хэмжээний мөнгөний амлагаанд “өвдөглөсөн” гэх гурван хариултаас өөр хариулт үл олдоно. Тэдний аль аль нь өөрсөддөө хэрэгтэй зүйлийг ямар ч үнээр хамаагүй худалдаж аваад сурчихсан гэдгийг мартах хэрэггүй. Түүнээс нэг сая ам.доллар амлаж байхад толгой сэгсрээд сууж байх “Хөлсний ажилтан” энэ Монгол Улсад байна уу. “Энкато” гэх саунд суугаад нэг сая ам.доллар өгье өө гэхэд толгой сэгсрээд гараад ирлээ гэж “Сайн эр” маань өөрөө хэлсэн шүү дээ.

Үүнд итгэх ямар ч арга алга, нөхцөл боломж ч алга. Итгэхээр нийгэмд ч бид амьдраагүй, итгэхээр өндөр дээдэстэй ч биш. Ам.долларынх нь ханш 2400 төгрөг давсан байхад 196 мянган төгрөгийн цалин авдаг улс шүү дээ. Гадаад өрийн хэмжээ нь 24 тэрбум ам.доллар давчихсан, бүгд банкны зээл, линзингийн өртэй ийм улс орны нэг “Хөлсний ажилчин” нэг сая ам.доллараас зугтаад явах уу. Тэгэхээр “Сайн эр” маань нэг сая ам.доллараас давсан өртөг эсрэг талаас авсан байх магадлал бий.

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үеэр нэг талаас томоохон хамгаалалт, нөгөө талаас томоохон дүнтэй мөнгөн амлалт гээд жинхэнэ умбаж байсан Г.Доржзодовын сураг тэр цагаас хойш сураг тасарсан ч гэнэт МАН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаснаар ил болж байна. Сонгуулийн үеэр нэг хэсэг нь “улстөрчдийн булхайг дэлгэсэн сайн эр, ёстой шударга залуу” хэмээж байсан бол нөгөө хэсэг нь “ханилж яваад нөхрөө хатирч яваад морио гэдэгсэн, мөн ч тааруу нөхөр” гэх шүүмжлэлд ч өртөөд авсан. Аль аль нь биш л дээ.

Тэр зүгээр л амьдрах гэж яваа “Сайн эр”, яадгийм.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zodov(66.181.187.230) 2018 оны 08 сарын 05

hen luivardaj chadsan n usnaas tsever gardag yos gontshan manaid l bn.

0  |  0
т(220.124.55.118) 2018 оны 08 сарын 04

ууганбаяраа чи арай л хямдхан хөлсөөр бичээ юу даа.чамайг өрөвдлөө чааваас даа бас эсрэг зүйл бичих үүрэг аваа юу.чи чинь харин хэний өмнөөс бичиж бга чинь харагдаж бна

0  |  0
Dorj(172.58.45.174) 2018 оны 08 сарын 03

Uugaa chi harington hulsnii bicheech hu. Hyamdhan unetei hihi.

0  |  0
иргэн (77.136.83.253) 2018 оны 08 сарын 03

1 сая доллар .. Доржзодов-д хэн өгнө гэж амалсан юм бэ?Мөнгө амалсан гэхээр энэ бичлэгийг үнэн гэдгийг улам нотлоод бгаа юм шүү.Ууганбаяраа

0  |  0
иргэн (77.136.83.253) 2018 оны 08 сарын 03

Ямар ч л бсан мафийн хуйвалдааныг илчлээд зориг гаргаад тавьсан нь хамгийн гол нь.Зэвсэг-н болон ,хуйвалдаанаар төрийн эрх авах нь яг адил шүү .Өөр улсад бол баригдвал шорон эсвэл цааз .

0  |  0
lord(77.136.18.174) 2018 оны 08 сарын 02

ulsaa zarj bga huniin bicheeche ene bas zaragdsan llr ym bichvu

0  |  0
Хаян(202.9.40.117) 2018 оны 08 сарын 02

Энэ Ууганбаяр гэгч этгээд бол хөлс мөнгийг нь өгч байвал бүүр юу ч хийхэд бэлэн, улсаа ч зарахаас буцахгүй жинхэнэ хөлсний ажилчин гэдгээ өөрөө зарлаж байна.

0  |  0
М.Энхболд(202.9.40.23) 2018 оны 08 сарын 02

Энэ залуу мундаг. Сая $-р төрийн эсрэг ажилаагүй. 60 тэр бум нотлогдвол төрийн эсрэг гэмт хэрэг, дээрээс нь эх орноосоо уравсан болж нэг мөр түүхэнд урвагчын үр удам гэж бичигдэх болно.

0  |  0
монгол(43.242.243.115) 2018 оны 08 сарын 02

Монгол төрийг үнэлэн ханш тогтоож зарах тухай хэдэн эрлийзүүд ярилцаад эхлэнгүүт бичлэг хийгээд түүнээ цацаад улсаа хамгаалж байгаа зоригт монгол залууг адлаад бичиж байгаа адсагаас дор , адгийн үхээнц шаарнууд сөнөтүгэй.

0  |  0
zochin(112.72.11.106) 2018 оны 08 сарын 02

Ai huurhiis duu gej

0  |  0
ЗОЧИН(202.9.42.12) 2018 оны 08 сарын 02

урвагч бол урвагчаараа дуусдаг

0  |  0
Зочин(103.229.123.13) 2018 оны 08 сарын 02

Муусайн урвагч дүлзэнгүүд сөнөтүгэй !

0  |  0
Zochin(88.130.50.70) 2018 оны 08 сарын 02

Dutagdalyn hajuugaar duugui ongorch chadasgui zaluu. Ter mongijg golson gej barimt bhgui hamaagui bichivh bolohgui sh de. Hunij ner tord haldaad. Zohiol bichich bgaa jum shig l tolgoind orsonygay jijteldeg boljee. Yamar ch hyanalt bhgui.

0  |  0
Zochin(150.129.140.77) 2018 оны 08 сарын 02

Зохиолоо найруулчихаад мандан бадарж гялалзаж явсан үеийн маань.зураг даа

0  |  0
Zochin(150.129.140.77) 2018 оны 08 сарын 02

Доржзодовын шударга гэж ямар юм байнаа хүмүүсийн яриаг гуйвуулсан гуйлагчан юм биш үү . Энэ этгээд харин ч төрийн ажил явуулахгүй хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар гүтгэлэг зохион байгуулж яваа этгээд юм биш үү. Нэг сая доллор нарин нэхсэн гээ биз дээ. Ийм үл бүтэх этгээдийг бариж аваад шоронд хий л дээ. Муу хүн л хамгийн муу хүний санаанд орохгүй муу муухай зүйлийг санаж сэдэж хүмүүсийг хутган үймүүлж явдаг гэсэн..

0  |  0
Монгол хүн(64.119.24.187) 2018 оны 08 сарын 02

Эх орон гэж цээжээ дэлсэгсдийг илчлэн нийтэд ил болгосон гавьяатай залуу.Тэд / ундуй- Сундуйтнууд/ сандраад үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай болж байна шүү дээ.Тэгээд ч Ундуй Сундуй үнэн гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /ТВ-ээр/ өөрийнхөө амаар өчсөн шүү дээ

0  |  0
Үнэн(202.9.41.152) 2018 оны 08 сарын 02

Доржзодов бол шударга иргэн. Ийм муухайн луйврыг илчилж, өөрөө амь насаа эрсдэлд оруулсан түүнийг улс хамгаалалтанд авч, Сандуй, М.Энхболд, Ганбаатар нарт харин ял тулгах ёстой. МАН болон АН авилгалд идэгдсэнийг энэ явдал харуулж байна.

0  |  0
зочин(112.72.11.105) 2018 оны 08 сарын 02

ууганбаярт сая бүү хэл 1000$ өгье гэвэл худалдагдах гуйлгачин яаж ийм юм ойлгох вэ? хүний мууг их дуудаад байдаг

0  |  0
төмөр(66.181.165.216) 2018 оны 08 сарын 02

сайн залуу байна

0  |  0
Нэргүй(139.5.219.78) 2018 оны 08 сарын 02

Хүн болгоныг бүх юмыг Ууганбаяр гэдэг хэвэнд цутгаж болохгүй биздээ

0  |  0
Зочин(66.181.186.249) 2018 оны 08 сарын 02

Муу эрийн гайгаар л цацагдсан болохоос үнэндээ бүх намын л булхай шүү дээ

0  |  0
Ме(66.181.160.56) 2018 оны 08 сарын 02

Хөлсөө чамласан ч бай хэргийн гол учир 60 тэрбум яригдсан нь үнэн гэдгийг бичээч өөрөө батлаадахлаа. Сайхан матлаа даа. Хэргийн гол учир Доржзодовдоо бга юм биш шүү дээ

0  |  0
зочин(64.119.17.1) 2018 оны 08 сарын 02

Орчин цагийн ТҮГЖИЛ

0  |  0
zochin(202.9.40.70) 2018 оны 08 сарын 02

зоригтой шударга мундаг залуу

0  |  0
Зочин(66.181.178.213) 2018 оны 08 сарын 02

Юу гэх гээд байгаа юм хүн болгон чам шиг хөлсийн төлж байвал эх орон ч ээж ааваа ч худалдахаас буцахгүй хөлсний бичээ ч биш шүү дээ

0  |  0
zochin(66.181.166.10) 2018 оны 08 сарын 02

enhboldiin bag sandarch ihelee dee

0  |  0
Top