АТГ-аас Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооц гэж Д.Лүндээжанцанд ”ҮҮРЭГДЖЭЭ”

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага тавьж, шаргуу тэмцэж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ багагүй шахалт дарамтад өртөж байгаа бололтой.  Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу УИХ-ын 25 гишүүний гарын үсэг зурсан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. 

Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөг хүртэл зарлаагүй, ямар нэгэн тодорхой өгөөгүй байгаа аж.  Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ч УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой гэсэн байр суурийг удаа дараалан илэрхийлсэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүний нээлттэй сонсгол хийлгэх тухай санал АТГ-ынхны эгдүүг хүргэсэн байх магадлалтай дүр төрх харагддаг. Үүний нэг жишээ нь Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох тухай албан бичиг юм. АТГ-ын Тамгын газрын даргын гарын үсэг бүхий албан бичиг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд хаяглагдсан ажээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, эргэж хариу мэдэгдэхийг үүрэгджээ. Ийнхүү авлигачидтай тэмцэгчид маань УИХ гишүүн байтугай УИХ-ын бүтэц  болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга үүрэг өгдөг “том”, эрх мэдэлтэй хэн ч халдашгүй дархан эрхтэй гэдгээ батлан харуулахыг зорьсон бололтой.

  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нээлттэй сонсголоос айж, цэрвэх шаардлага байхгүй. УИХ буруу, зөвийг шүүдэг, бусдыг ялладаг байгууллага биш гэдгийг удаа дараалан учирлан, тайлбарлаж байгаа  ч УИХ-ын дарга М.Энхболд болон АТГ-ынхан айж, болгоомжлоод байгаа бололтой. Л.ОЮун-Эрдэнэ “УИХ-ын  дарга М.Энхболдын хувьд 60 тэрбумтай холбоотой  гурван цагийн бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаа. Тэгвэл Х.Доржзодовтой нүүрэлдүүлээд эвлүүлэг биш юм уу гэдгийг камерын өмнө асуух гээд байгаа болохоос биш тэр хүнийг гэмт хэрэг хийсэн үү? үгүй юу гэдгийг шалган тогтоох ажиллагаа хийхгүй шүү дээ” гэж тод тодорхой байр суурь илэрхийлсэн юм.  Одоо ч энэ л үзэл баримтлалдаа үнэнч байгаа аж.  

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.185.40) 2018 оны 08 сарын 06

ХУЦВАА МАЙ САЛААВЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОЮУН- ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА 100,/ХУВЬ ШҮҮ МАЙ 60 НТЭРБУМЫН ЛУЙВАРЧИД МАЙ МАЙ МАЙ САЛААВЧ !!!

0  |  0
Зиндааг уншигч(202.131.242.42) 2018 оны 08 сарын 06

Монголын түүхэнд олон байсан даа ийм улс тэгээд өнөөдрийн байгаа бидний царай…тун удахгүй 2-3 жилийн дараа энэ залуу урвагч гэж салашгүй нэртэй үлдэнэ. Бандааш нь тэрний дэргэд бараг цайрах биз

0  |  0
mongol(27.123.212.143) 2018 оны 08 сарын 06

Zorigtoi zaluu. Zaluu hun ambitsaa nuuhgui baina gedeg shudarga. Harin duugui hooloi ruu asdag mogoinuud iluu ayultai

0  |  0
хууль(64.119.19.32) 2018 оны 08 сарын 05

УИХ төрийн эрх барих дээд байгууллага биз дээ?

0  |  0
Үнэн үг(66.181.161.111) 2018 оны 08 сарын 04

Залуучуудын байгууллагад байхдаа энэ ОЮУНЭРДЭНЭ сандал ширээ булаалцдаг байсан хүн шүү дээ. Хэнтий аймгийнхан ардын намынхан г сонгосондоо харамс ч байгаа байхдаа. Энэ ард түмэн тэнэг биш үү. ОЮУНЭРДЭНЭЭ Чи сайндаа гишүүн болсон гэж андуурч болохгүй шүү

0  |  0
МОНГОЛЫН АРД ТҮМЭН(66.181.161.111) 2018 оны 08 сарын 04

Хан хэнтий аймгийнхан яагаад ийм ТҮГЖИЛ зантай байдаг байна. Монгол зүйр үг хүртэл байдаг биздээ ханилж байгаа ханиа унаж байгаа морио гэж.

0  |  0
МОНГОЛЫН АРД ТҮМЭН(66.181.161.111) 2018 оны 08 сарын 04

Хан хэнтий аймгийнхан яагаад ийм ТҮГЖИЛ зантай байдаг байна. Монгол зүйр үг хүртэл байдаг биздээ ханилж байгаа ханиа унаж байгаа морио гэж.

0  |  0
Иргэн(27.123.214.104) 2018 оны 08 сарын 04

Энэ муу ЛЖНДААЖАНЦАН ҮХЭЭСЭЙ ДЭЭ. .

0  |  0
MGM (172.58.136.221) 2018 оны 08 сарын 04

Tiim surhii yum bol erdenetiin luibar tz geed urund oruulsan tom luibaraar uls turjihgui unen hudal 60terbum gej 4jil popurdla

0  |  0
Төлгийн буулт(66.181.191.61) 2018 оны 08 сарын 04

Оюун-Эрдэнэ ээ өдөр бүр телевизийн бүх сувагаар М.Энхболдыг баал аа. Тэгвэл чиний нэр хүнд тэнгэр гартал дээшилнэ гэж” Херо нэртэй төлөгч хэлж байна аа. Ямар хөрөнгө мөнгөнөөс санаа зоволтгүй ээ. Италын мафи өгөх юм гэж төлөгт нь буусан гэнэ шүү

0  |  0
Чөтгөрт өгчих юмсан(66.181.191.61) 2018 оны 08 сарын 04

САЙХАН САЙХАН ХҮНИЙГ БУРХАНЫ ОРОН АВААД Л БАЙХ ЮМ. ХАРАМСАЛТАЙ.Сайн хүний бурхан авдаг байж гэхэд муу нүнийг авдаг чөтгөр ч болов байдаггүй юм байх даа. Болдогсон бол хүний нэр төрийг зохиомол хэргээр зориуд харлуулдаг хар пиарчдыг өгчих юм юмсан хэ хэ, 1-р О- г2-рт Б Б

0  |  0
ХЕРО(66.181.191.61) 2018 оны 08 сарын 04

Улс төрд”Оюун-Эрдэнэ ”дэх гэсэн хэллэг бий болов

0  |  0
Чадваргүй л хүний хи(66.181.191.61) 2018 оны 08 сарын 04

Ер нь энэ Оюун-Эрдэнэ мэт зах замбараагүй эрх мэдэл эд хөрөнгийн төлөө юу ч хийхээс буцахгүй улайрагчдийг хатуу цээрлүүлэх цаг болсон. Монгол улсад МвЭнхболд,Энхжаргал 2-ийг унагахаар илүү чухал асуудлуу шил шилээ дараад хүлээж байна. Энэ 2 хүнийг үндэстэй,үндэсгүй нь мээгдэхгүй асуудлаар жил гаруй зарга үүсгэлээ. Ийм сайхан залууд сандал ширээнийй хэрүүл зарга хийж шудрага дүр эсэгсэн бэртэгчин ”ШОУН”-аас өөрийг сэтгэж чаддаггүй хэрэг үү

0  |  0
zochin(66.181.179.32) 2018 оны 08 сарын 04

erni heruul hiij baigaad 4 jilni duusdag shuu dee ard tumen tuildaad yadarch baihad sandal suudliin heruulee hiigeed zavaaraad baih yumdaa hiij chadahgui yum bol bolvol yasin .hichneen jil yarij shou hiij baigaa yumaa dahij yariad yund hurhevdee

0  |  0
иргэн(202.179.27.198) 2018 оны 08 сарын 04

пөөх ингэж болдог л юм байх даа

0  |  0
Top