М.Энхболд даргаа иргэдийн 87 хувь нь газаргүй үлдчихэж...

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

Улаанбаатар хотод газрын наймааг анх 2002 оноос албан ёсоор эхлүүлсэн хэмээн үздэг. Наймаа нь чухам юунаас эхтэй вэ гэхээр иргэдэд 0,7 га газар үнэгүй өгөх нэрийн цаана газрын дээрэм, наймаагаа амжилттай цэцэглүүлж чадсан гэдгийг ч хэлдэг. Тухайн үед “Монгол Улсын иргэн бүр өмчтэй, газартай боллоо” гэсэн пиарыг чөлөө завгүй явуулсныг уншигч та санаж байгаа байх.

Газрын наймаа ид хөгжиж, авлигын хэлбэрт шилжиж ахуй цагт өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд /1999-2005/ онд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байжээ. Тийм ч учраас цагийн цагт л “газрын наймаачин” хэмээн дуудуулж ирсэн бололтой. Хотын даргаар ажиллаж байсан хүний хараа, сонор хоёрын гадуур өнгөрөх ёсгүй зүйл учраас холбон тайлбарлахаас ч өөр аргагүй биз.

Баримт сөхвөл, газар хувьчлал 2002 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн хэдий ч өнөөдөрт ирэхэд нийслэлийн хэмжээнд иргэдийн ердөө л 14 хувь нь газраа өмчилж авсан байх жишээтэй. Бүтэн 16 жилийн турш ядахад 80 хувьд хүргэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа. Учир нь “иргэн бүр газартай” гэсэн пиарын цаана өнөөх л газрын наймаа авлигын сүлжээ бат бэх байсан учраас газар өмчлөлийн асуудал урагшаа огт ахисангүй, очих ёстой эзэндээ очсонгүй. Аль өнгөтэй өөдтэй газар бүхэн цөөн тооны эрх мэдэлтэн, баячуудын гарт орсон нь үүгээр нотлогдоно.

Улсын хэмжээнд ч гэсэн нийт иргэдийн 13-хан хувь нь газраа өөрийн болгон өмчилж авсан гээд бодохоор газрын наймаа, авлигын сүлжээ хот хөдөөгүй сүлжилдсэн нь харагдана. Ийнхүү 2002 оноос хойш Монгол Улсын иргэн бүрийг газартай болгох кампанит ажил авлигын, наймааны шинжтэй өрнөөд 2018 он гэхэд дээрх үзүүлэлт гарч байна. Хамгийн хүндрэлтэй нь Монгол Улсын иргэдийн газар үнэгүй хувьчилж авах эрх нь дууссан учраас энэ оны өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэд олон нийт 0.7 га газраа худалдаж авах тийм хууль эрх зүйн орчинг эрх баригчид маань бий болгочихлоо.

Тэгэхээр иргэд маань газраа худалдаж авахдаа өндөр үнэ төлөх болж байна. Тодотгож хэлбэл, Монгол Улсын Төр газрын хувьчлалаа хийж чадаагүй, наймаа, авлигын сүлжээнд оруулчихсан байж нэг метр квадрат газрыг 13200 төгрөгөөр үнэлжээ. Гэтэл тухайн үеийн хотын удирдлага болон холбогдох албан тушаалтнууд 16 жилийн туршид Улаанбаатарын иргэдийн дөнгөж арав гаруй хувьд нь газар өгсөн нэрээр халхавч хийж, газрын наймаа хийчихээд өнөөдөр ийм шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр харалган. Одоо бид нэг метр квадрат метр газрыг 13200 төгрөгөөр авна гэж бодоход 700 метр квадрат газрыг 9.240,000 төгрөгөөр худалдан авах болж байгаа юм. Хэтрүүлж хэлэхэд, орон сууцны метр квадратын үнэд дүйж очихоор их өртөг.

Тухайн үед хотын удирдлагад байсан нөхдүүд өнөөдөр Төрийн өндөр дээд албанд байж л байна. Энэ бүх асуудлаа шийдэж, иргэдэд тэгш үйлчлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх ёстой. Өнөөдөр Төрийн өндөр дээд албанд байгаа ч газар өмчлөлийн үед хотын захирагчаар ажиллаж байсан М.Энхболд даргад хандаж хэлэхэд иргэдийн чинь 87 хувь нь газаргүй үлдсэн байна шүү.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.189) 2018 оны 08 сарын 08

M.Enkhboldiin hiisen nugel uugeer duusakhgui tor nudtei bol har tsagaanaar ni yalgaj ard tumendee medeelekh tsag bolson gej boddog doo!!! ene hunii ard gariin naimaag garduulan hergjuulsen suljee buleg humuus baigaa sh uudee!!!

0  |  0
ZOCHIN(106.68.41.118) 2018 оны 08 сарын 05

ZALGICHIHSAN. GAZAR HEREGTEI BOL ASHIGT MALTMALIIG N UHAAD AVSANII DARAA OGNO GAIGUI HULEEJ II. HOTIINHIIG YAHAV ZARAAD DUUSSAN.

0  |  0
иргэн (77.136.83.159) 2018 оны 08 сарын 05

хотыг там болгосон газрын панзчин

0  |  0
Zochin(66.181.179.15) 2018 оны 08 сарын 05

ЭНЭ М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮНИЙГ ЯАСАН ИХ БООРОЛЖ БАЙНА ДАА ЭНЭ ХҮН ТУХАЙН ҮЕДЭЭ ЭРХ МЭЛЛИЙНХЭЭ ХҮРЭЭНД Л ГАЗАР ОЛГОЖ БАЙСАН БАЙХ ОЛГОСОН ГАЗАР ДЭЭР НЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ОРОН СУУЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРУУД БАРИГДААД ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ТЭНД Л БУЖИГНАЖ БАЙГАА Ш ДЭЭ.С.УУГАНБАЯР ГЭЖ СЭТГҮҮЛЧ ТАНД ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД НЭГД БАГТАХ АСАР ИХ ГАЗРААС АЛГА ДАРАМ ТАНД ГАЗАР ҮЛДСЭНГҮЙ ГЭЖ ҮҮ. ТАНД ХЭДЭН МЕТР КВАТРАТ ГАЗАР ХЭРЭГТЭЙ БОЛООД ГАЗАР СУРАГЛААД БАЙНА. ТАНД МӨНГӨ БАЙВАЛ МОНГОЛЫН НҮДНИЙ ХАРАА ЧИНЬ ГҮЙЦЭХГҮЙ ГАЗАР НУТГИЙН ӨЧҮҮХЭН ХЭСГИЙГ АВАХ ЭРХ НЬ ТАНД БАЙМААР ТА УЛС ТӨРЖИХӨӨ БОЛИОЧ.

0  |  0
Боогий(103.10.23.140) 2018 оны 08 сарын 05

Одоо Чойжилсүрэнгийн Хурд групп үлдсэн газрыг нь бүгдийг авчихсан юм биш үү?Зурагтаар зөвхөн хурд группын хичнээн ч хотхоны реклам яваад байгаа юм? Энэ хотхонуудаа агаарт бариагүй нь л ойлгомжтой шүү дээ

0  |  0
Зочин(43.250.126.130) 2018 оны 08 сарын 05

Наранхүү гэхэд л Баянмонгол хороололоос зүүн тийш Амгалан орох газрыг бүгдийг авчихсан байна шүү дээ ямар вэ дээ.

0  |  0
Үйлс(49.0.218.170) 2018 оны 08 сарын 05

Газар хувьчлал бол үндсэндээ Монгол улсын тусгаар тогтнолд аюул учруулсан гадаадынхны захиалгаар хийсэн ард түмний эсрэг гэмт үйлдэл.ОХУ,БНХАУ-д газрыг хувьцлахгүй байгаа.Түүнчлэн иргэнд заавал газар хувьчилна гэсэн хуулийн заалт байхгүй,хувьчилж болно гэсэн хуулийн заалт л байгаа.Тийм болохоор газрыг заавал аувьчлэх гээд улайраад байгаагийн цаана монголын газар нутгийг гадаадынханд өгөх гэсэн далдын санаархал авилгачдад байхыг үгүйсгэх аргагүй. Иргэд газар хувьчилж авахгүй байна гэх боловч яг газар авъяа гэхээр газар байхгүй гэдэг.Тийм учраас газар хувьчлал гэгч луйврыг нэн даруй дуусга.

0  |  0
иргэн(202.179.24.254) 2018 оны 08 сарын 05

яана даа ганц амьдрах богинохон хугацаанд Ард олондоо чичлүүлж Удам судраа хүртэл хамаг муу муухайгаар нь дуудуулж явах нь МЭнхболдод тийм сайхан байдаг юм байх даа Ардын дайсан болтлоо Харааж зүхүүлэх гэж Тарчигхан ч гэсэн Түмэн олныхоо дунд бужигнаж явах шиг юм хаа байнаа,

0  |  0
mongol(112.72.11.106) 2018 оны 08 сарын 05

DORNOD AIMIGT DAMDINBAZAR GEDEG NOHOR ZAGVAR BNA

0  |  0
mongol(112.72.11.106) 2018 оны 08 сарын 05

DORNOD AIMIGT DAMDINBAZAR GEDEG NOHOR ZAGVAR BNA

0  |  0
mongol(112.72.11.106) 2018 оны 08 сарын 05

DORNOD AIMIGT DAMDINBAZAR GEDEG NOHOR ZAGVAR BNA

0  |  0
mongol(112.72.11.106) 2018 оны 08 сарын 05

DORNOD AIMIGT DAMDINBAZAR GEDEG NOHOR ZAGVAR BNA

0  |  0
mongol(112.72.11.106) 2018 оны 08 сарын 05

DORNOD AIMIGT DAMDINBAZAR GEDEG NOHOR ZAGVAR BNA

0  |  0
mongol(112.72.11.106) 2018 оны 08 сарын 05

DORNOD AIMIGT DAMDINBAZAR GEDEG NOHOR ZAGVAR BNA

0  |  0
Саригжав(103.26.194.167) 2018 оны 08 сарын 05

энэ нэг юмны зураг ядаж яасан ч их гардаг юм бэ дээ

0  |  0
Малнуудад(27.123.212.139) 2018 оны 08 сарын 05

0.07 хотод 0.05

0  |  0
Иргэн(ГАЗАРГҮЙ) (202.9.42.1) 2018 оны 08 сарын 05

ГАЗАР ӨМЧЛӨЛИИГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХЭДЭН МЯНГАН ГА-Р НЬ АВСАН ХУЛГАЙЧ НАРААС ГАЗРЫГ НЬ ХУРААЖ ШУДРАГА ХУВИАРЛАЛТ ХИИ ЦААНА ЧИНЬ МОНГОЛ ИРГЭНШИЛ АВААД ГАЗАР АВЧИХСАН ЭРЛИИЗҮҮД БАЙГААД БАЙХ ЮМ ГАЗРЫНХАА ТӨЛӨӨ ИРГЭН БИ ГАЗРЫН НАЙМААЧДЫН ЭСРЭГ БОСЧ ТЭМЦЭХЭД БЭЛЭН БАЫНА ШҮҮ

0  |  0
Төв аймгийн уяач(202.179.26.163) 2018 оны 08 сарын 05

СҮХИЙН ТАЛБАЙН ӨМНӨХ ЦЭЦЭРЛЭГИЙГ ТӨВ ЗАМТАЙ НЬ ХУВЬЧИЛЧИХДАГ Л АРИЛЧИХСАН ДОТОР ДОО.ХОТЫН ГАЗРААС ГАДНА ӨЧ ТӨЧНӨӨН ХОТЫН БАРИЛГА БАНК БҮХ ӨМЧ ХӨРӨНГИЙГ ЗАЛГИСНЫГ НЬ ХҮМҮҮС МАРТДАГ.ДАРАА НЬ АЛИМ БАТБАЯРЫГ АВЧИРЧ ОДООГИЙН СУ БАТБОЛД ШИГЭЭ ТАВЬЖ УЛААНБААТАРЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ.

0  |  0
Шудрага иргэн(66.181.161.16) 2018 оны 08 сарын 05

Цайчихсан, бүр гөлийчихсөн хулгайч өөрөө зайлахгүй ээ, хувьсгалаар эсвэл УИХ-ын чуулганаар АТГ-ын даргын хамт ховхолж болно. Энэ нөхөр бол малын үсэнд шигдсэн, өндгөө тойруулсан хувалзтай адил. Түүний хамсаатан наад зах нь 33 этгээд УИХ-д сууж, Бадамжунайтангууд алсаас удирдаж байгаа нь аалзны тор гэсэн үг.

0  |  0
иргэн(43.242.243.115) 2018 оны 08 сарын 05

Аргагүй л нэг алхам ухарч хоёр алхам урагшилж ямх ямхаар иддэг дотор газрын төрмөл ухаан юмдаа

0  |  0
Zochin(87.123.194.209) 2018 оны 08 сарын 05

Ene hun yasan ch buh zurhtei hun be, ene ih humuusijn haraal horslyg daaj chadah l jum bh da. Ur huuhedcdeer n buun gej aidagui jum bol uu. Zugeer l duugui ajil aa ogood, ochih gazar bval yavaad ochih geregtei sh de

0  |  0
Иргэн(78.116.228.97) 2018 оны 08 сарын 05

Газрын панзчин

0  |  0
хн(122.201.24.25) 2018 оны 08 сарын 04

ШАНБААРАЛДСАН олон байшин хэдэн биенээ цонхоор хараад уухилах чимээг нь сонсоод салхинд ч гарч орж болохгүй нийслэлийн төлөвлөлт гэж галзуу шуналдаа автсан тэнэгийн хийсэн ажил даа

0  |  0
иргэн(182.160.4.101) 2018 оны 08 сарын 04

Еронхийлогч болон УИХурлын 23 гишуун гарын усэг зураад чуулган хуралдуулах албан бичиг монголд нуурлэсэн авилгал хээл хахуулын овлийн бэлтгэлээс илуу ноцтой асуудал ярих гэхээр АТГазрын даргыг огцруулах ганцхан асуудлын толоо хуралдах шаарлагагуй гээд хэнэгчгуй оорийгоо болон Энхжаргалыг омоороод байгаа хунтэй юу ярих вээ дээ.

0  |  0
zochin(64.119.23.83) 2018 оны 08 сарын 04

gazar avah sain duriinh

0  |  0
зэвүүцэгч(64.119.17.245) 2018 оны 08 сарын 04

энэ мэлрээ өөрийнхөө дууг танихгүй мэлзэж байгаа юм чинь ,,,,,газаргүй газар зараагүй гэж мөөрөх амархан байх даа

0  |  0
Naiz ni(66.181.161.31) 2018 оны 08 сарын 04

ENE MUU NOVSHIIG UTER TURGEN SHALGAJ SHOROND NI YVUULAACHEE

0  |  0
уншигч(139.5.219.78) 2018 оны 08 сарын 04

Энүүнд юу ч яриад юу ч хэлээд нэмэргүй,харин маш түргэн төрөөс зайлуулаж хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
Zochin(122.201.21.148) 2018 оны 08 сарын 04

Gazaraa umchilj avch chadaagui Mongol ulsiin irged bid yah bolj bainaa mahan tolgoit M.Enkhbold munhiin us uugaagui baimaar yum heregtei yum ulsiin ih hurlaar shiidehiin orond hereggui yum yariad tsag hugtsaa aldah yum novshnuudaa

0  |  0
зочин(203.91.117.8) 2018 оны 08 сарын 04

дэлгүүрийн худалдагч мэт газрыг зах замбараагүй,хөл толгойгүй зарж өгч авчихаад одоо уймарчихаад сууж байгаа юм.

0  |  0
Ми-гээс(27.123.214.124) 2018 оны 08 сарын 04

Би ганц ч газар зараагүй.надад хувьдаа ямар ч газар байхгүй.би эх орноо зараагүй.бурхан гуйхад өгөөгүй шүү.

0  |  0
Top