Ш.Сайхансамбуугийн зөвлөдөг ”Үнэн ба Зөв нам” нөхөн сонгуульд оролцоно гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын  нөхөн сонгуульд засгийн  эрх баригч  МАН, сөрөг хүчин , МАХН оролцох нь тодорхой болж байна.  МАН Бага хуралдаа, АН Үндэсний   бодлогын хороогоор асуудлыг оруулсан бол МАХН-аас намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар хоёрын аль нэгийг нэр дэвшүүлнэ гэдгээ олон нийтэд үндсэндээ зарлачихлаа.  Бусад жижиг нам ч Хэнтий аймагт ирэх намрын аравдугаар сард болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй байгаа бололтой. Тэдний нэг "Үнэн ба Зөв" намынхан 42 дугаар тойргийн сонгуульд оролцоно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Цагтаа МАН-аас Завхан аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Ш.Сайхансамбуу "Үнэн ба Зөв нам"-д зөвлөдөг ажээ. Тус намыг Улсын дээд шүүх 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр бүртгэж, даргаар нь А.Отгонбаатар гэх залуу ажиллаж эхэлсэн байна.

А.Эрдэнэ          

www.zindaa.mn 


 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhbayar (174.221.135.225) 2018 оны 08 сарын 07

Basil muur Namaig barah uu

0  |  0
Зочин(66.181.185.40) 2018 оны 08 сарын 06

ОНИГОО БАЛАЙ ШУНАЛТАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ

0  |  0
Зол(66.181.185.40) 2018 оны 08 сарын 06

Худлаа гар сайхансамбуу зөвхөн ашиг хардаг хүн зах ийн худалдаачид биднийг дарамталж мөнгө авдаг штээ ! Ичээчээ

0  |  0
Түрээслэгч бна(66.181.185.40) 2018 оны 08 сарын 06

ХУЦВАА бузар нам ламжисан тэнэг хар нарантуулийн худалдаачидийг татвар мөнгө түрээсээр дарамталж ажлийн байрнаасаа хөөдөг ХУДАЛЧ хулгайч сайхансамбуу лалар

0  |  0
Top