Г.Мөнх-Эрдэнэ: Ц.Энгүүн миний хувьд төгс дуучин

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

Нэг үе биднийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан дэлхийн хэмжээний шоу болох “The Voice of Mongolia”-ийн хагас шигшээн шилдэг оролцогч Г.Мөнх-Эрдэнэтэй хэдхэн хором ярилцсан билээ. Тэрбээр Отгонбаяр шүүгчийн багийн шилдэг хоёр оролцогчийн нэгээр шалгарсан байдаг. 22 настай Г.Мөнх-Эрдэнэ нь одоо Сити их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж буй төдийгүй дуучин болох чин хүсэл эрмэлзэлтэйгээр өөрийн мэдрэмжийг хөгжүүлэхээр эрчимтэй хичээллэж байгаа ажээ.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч гэдгээр тань хүн бүр мэдэх байх аа. Өмнө нь хоёр удаа Universe best songs тэмцээнд оролцож байсан удаатай. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэе.

-Би анх 17 насандаа тэр тэмцээнд орж байсан. Ерөнхийдөө тухайн үедээ хамгийн том тэмцээнүүдийн нэг байсан гэж хэлж болно. Миний хувьд нас залуу байсан болохоор нэг их тэмцээнд оръё гэж зүрхэлдэггүй байлаа. За ингээд л орсон 17-хон настай хамгийн анхны тэмцээнд оролцоод их сандарч эмээж байсан. Ингээд дөрөвдүгээр шат хүртэл яваад шилдэг 25-т орох шалгаруултан дээрээ хасагдсан үүнээс болж хүнд цохилтод орж байсан юм. Үүний дараа жил гаран өнжөөд сэтгэл санааны бэлтгэл хийж өөрийгөө дахин нэг сорихоор дахиад л орсон ингээд шилдэг 12 хүртэл яваад гала тоглолтон дээр саатал гарснаас үүдэн хасагдаж байсан юм.

-Ямар саатал гарсан юм бол?

-Сайн мэдэхгүй байна. Ер нь яагаад ч юм бэ тэмцээнд орохоор эхний шатууддаа их сайн явж байснаа сүүлийн шийдвэрлэх шатууд дээр алдаа гаргадаг ч юм уу техникийн саатал гараад хасагдчихдаг байсан.

-The Voice хамгийн эхний шат буюу Blind Audation дээр дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг эргүүлж чадсан. Харин та яагаад Отгонбаяр шүүгчийн багт орсон юм бол?

-Нэг шалтгаан байгаа лдаа. Тэр нь юу вэ гэвэл дөрвөн найзтайгаа орсон юм. Өөрөөр хэлбэл Хонгор, Очироо, Билгүүн бид дөрөв дөрвүүлээ нэг нэг шүүгч дээр салж ороод дөрвүүлээ финалд үлдье гэж ярьж тохиролцсон. Ингээд эхлээд Хонгор,Ука шүүгчийн багт, Билгүүн, Болд шүүгчийн багт орсон. Харин би гурав дахь өдөр нь шалгаруултанд ороод Ононбат шүүгч, Отгонбаяр шүүгч хоёрын аль нэгийг сонгох болсон тухайн үедээ шууд л Отгонбаяр шүүгчийг сонгочихсон. Миний дараа Очироо шалгаруулалтад орсон боловч ганц хүн эргэж харсан нь Ононбат шүүгч байсан юм. Ингээд бид дөрөв дөрвүүлээ ярьсандаа дөрвөн шүүгчид дээрээ хуваагдаж чадсан.

-Сонирхолтой юм. Харамсалтай нь дөрвүүлээ финалд үлдэж чадаагүй.

-Манай гурван найз гурвуулаа хоёрдугаар шатаасаа хасагдсан. Тодруулбал Battle шатаасаа хасагдсан.

-Таныг хасагдсаны дараагаар Отгонбаяр шүүгчийн нэг яриа байсан лдаа. Та нэг оролцогчоо буцааж ав гэвэл хэнийг авах вэ? гэсэн асуултад Мөнх-Эрдэнийг авна гэж хариулсан байсан. Тэгэхээр магадгүй танд Отгонбаяр шүүгч их найдлага тавьж байсан байх.

-Нэгдүгээр шатанд дөрвөн шүүгч эргээд би Отгоо шүүгчийг сонгосон. Гэхдээ Отгонбаяр шүүгч надад анхнаасаа найдлага тавиагүй байсан байж магадгүй гэж би боддог. Ингээд хоёрдугаар шатанд “Have you ever seen be love” гэж дууг дуулсан тэр үед ч онцолж хараагүй. Харин гуравдугаар шатанд “Sign of the time” дуун дээр намайг өрсөлдөхүйц хүн байж магадгүй гэж харсан байх гэж боддог.

-Танай багийн бас нэгэн хүчтэй оролцогч Болормаа байсан шүү дээ. Таны хувьд хамгийн том өрсөлдөгч тань хэн байсан бэ?

-Анх Болормаа эгчийг өрсөлдөгч гэж харж байсан. Манай баг дундаас хамгийн хүчирхэг гэвэл мэдээж Болормаа эгч байсан. Ер нь Болормаа эгчийг ялж чадвал багаасаа нэгээр гарах юм байна гэж бодож байсан юм. Харин тэмцээн дуусах дөхөх тусам тэр хүнийг өрсөлдөгчөөс илүү эгч гэдэг үүднээс хүндэлдэг болсон. Бид хоёр тайзан дээр гарахаасаа өмнө нэг нэгэндээ “Та бид хоёрын хэн ч үлдсэн хамаагүй” гэж хэлж байсан. Энэ бүгд сайхан дурсамж болон үлдсэн байна.


-Үзэгчдийн санал хангалтгүйгээс та хасагдсан шүү дээ. Энэ талаар бодож үзэж байсан уу?

-Миний хувьд дуугаа маш хангалтгүй дуулсан. Тиймээс за болох ёстой юм болдгоороо л болсон юм байлгүй гэж бодсон. Хамгийн түрүүнд “ингээд дууслаа гэж үү” гэж бодсон. Тэгж бодож байтал өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд ер нь жоохон гунигтай байсан. Гэхдээ энэ тэмцээн эхлэхэд гурван Мөнх-эрдэнэ байсан. Надаас өмнө зөндөө хүн хасагдсан болохоор нэг их харамсах зүйлгүй байсан.

-The Voice of Mongolia шоуны ялагчаар Ц.Энгүүн шалгарсан билээ. Та энэ талаар юу гэж бодож байна вэ, нүдээ олсон болов уу?

-Энгүүн  миний хувьд төгс дуучин. Яахав нас нь залуу, одоогоор хүний сэтгэлд хүртэл дуулах хараахан болоогүй л байгаа байх. Туршлага суух хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ авьяас чадвар нь байгаа болохоор магадгүй таван жилийн дараа гэхэд тасархай дуучин болсон байна байх. Дуу дуулна гэдэг чинь өөр дээрээ туулсан туршлагаасаа илүү хажууд байгаа хүнийхээ мэдрэмжийг хуваалцаж байж сайн дуулдаг гэж би хувьдаа боддог.  

-Таны хувьд Отгонбаяр шүүгч хэр дасгалжуулагч байсан бэ?

Отгонбаяр ах сайн дасгалжуулагч. Ихэвчлэн Монгол дуун дээр тулж ажилладаг байсан. Мэдээж гучин гаруй жил Монгол дуун дээр ажиллаж байсан хүн учир гадаад дуу дуулна гэхэд биднийг өөрсдийн мэдрэмжээрээ дуул гэдэг байсан. Ер нь хоёроос,гуравдугаар шатны хооронд маш эрчимтэй бэлддэг байсан шүү дээ.

-Танд хамгийн их айдас, сандрал төрүүлсэн шат аль шат байсан бэ?

Шат бүр хэцүү байсан. Эхний шатанд хэн нэгэн эргэх болов уу гэсэн бодол салахгүй. Хоёрдугаар шатанд өөрийнхөөрөө дуулах гэхээр нөгөө хүнээ дарчих гээд өөрийгөө дарж дуулвал нөгөө хүнээсээ доогуур орчих гээд ер нь л их сандралтай байсан. Дөрөвдүгээр шат хамгийн сандралтай байсан долоо хоногийн дотор Монгол дуу цээжилж өөрийнхөө хэв маягт оруулж дуулсан, маш их дээд өнгөтэй байсан. Сүүлийн шатанд яагаад ч юм хоолой дээр нэг зүйл тээгэлдчихээд маш их сандралч байсан. Тийм байсан ч аль хэдийнээ тэр бүгдийг даваад гарчихсан нь сайхан хэрэг.


-My voice, Universe Best Songs, The Voice of Mongolia гээд энэ гурван тэмцээний аль нь илүү зохион байгуулалт сайтай санагдаж байна?

-Ерөнхийдөө гурвуулаа л өнгөрсөн одоо гэлтгүй хүмүүсийг дуунд уруу татаж, энэ зүйлд дуртай болгосон. Маш олон хүний амьдралыг өөрчилж, гоё дурсамж үлдээж, сайхан найзуудтай болгосон. Өмнөх хоёр тэмцээн байгаагүй бол би өдийд юу хийгээд явж байхаа мэдэхгүй байна. Билгүүн, Очироо, Өсөхөө гээд бүгд л нэг үеийн тэр тэмцээнүүдээс гарч ирсэн хүүхдүүд шүү дээ. Бид одоо сайхан нөхөрлөдөг. Дуу гэдэг зүйл биднийг холбосон шүү.

-Universe best songs-д оролцож байхад тань та бүгдийг дасгалжуулдаг багш нар байсан уу, зүгээр л өөрсдийнхөө хүслээр дуугаа сонгоод л оролцдог байсан уу?

Би натур саундийг төгсөж байсан. Миний нүдийг нээж өгсөн хүн бол Мөнгөнсүх багш. Хуучны дуучдын  дуунуудыг сонсгож өөрийгөө олоход тусалж байсан. The Voice тэмцээнд байхад Отгонбаяр шүүгчээс гадна Билгүүн надад их зөвлөгөө өгдөг байсан лдаа. Дуулалт бүр дээр минь их анхаарал хандуулдаг байсан. Ер нь хасагдсан хүмүүс их задгай сэтгэдэг байх. Харин тэмцээнд оролцож байгаа бид маш их баригдмал, их юм боддог болсон байсан шүү дээ.

-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ, Тодруулбал дуучин болох хүсэл тань хэвээрээ юу?

Миний хамгийн гол зорилго дуучин болох. Гэхдээ дуучин болохын тулд хүн өөрөө маш өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж би үздэг. Тийм учраас өөрийн мэдрэмжийг хөгжүүлэхээр чиглэл бүрээр суралцаж өөрийгөө хөгжүүлж байна. Би зургаа дугаар ангиасаа эхлээд Конторбасс буюу Морин хийл хөгжим тоглодог болсон. Энэ нь миний дуучин болох хүсэл эрмэлзэлд илүүтэй түлхэц болсон гэж боддог. Магадгүй хөгжимчин хүний мэдрэмж дуучин болоход нарийн нөлөөлж чаддаг байх. Ер нь дуучин хүнд дууг заана гэж ердөө байхгүй дуучин гэдэг зүйлийг цаанаасаа бяцхан өгөгдөлтэй хүмүүс хийж чаддаг. Тиймээс дуучнаар сурдаггүй илүүтэй өөр төрлийн мэдрэмжээ хөгжүүлэх үүднээс суралцдаг. Би цаашдаа хамгийн эхлээд сургуулиа амжилттай төгсөх төлөвлөгөөтэй байна.  

-Та өөрийн уран бүтээлийг хэзээнээс гаргаж эхэлнэ гэж бодож байна вэ?

-Алдартай уран бүтээлчдийг харахад өөрсдөө дуугаа зохиодог зарим нэг нь өөрсдөө аяаа зохиодог. Би хувьдаа яг тэдний түвшинд хүрчхээд өөрийн гэсэн дуу гаргана гэж боддог. Тийм болохын тулд надаас маш их хичээл зүтгэл хэрэгтэй байх. Мөн тэмцээнд оролцохдоо алдаж дуулсан дуунуудаа ковер болгон дуулъя гэж бодож байгаа.

-Дараа дараагийн The Voice of Mongolia нэвтрүүлэгт орох хүсэлтэй залуусд хандаж хэлэх зөвлөгөө бий юу?

-Дууны сонголтондоо маш их анхаарах хэрэгтэй. Айж сандарснаасаа болоод өөрийн амьдралдаа алдаж болохгүй боломжоо алдах онцгүй байдаг. Миний бодлоор эхний шат хамгийн чухал нь. Эхний шатандаа сайн дуулбал цаашдаа тэмцээнээ үргэлжлүүлэхэд их амар байх болно.  

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.



Ярицлсан: Б.Амирдаа

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баясаа (59.153.115.42) 2018 оны 08 сарын 14

Нээх дуулсан хуурдсан залуус амар хялбар аргаар нэр хvнд , мoney олж авах гэсэн залуус монголоор дvvрчээ . Дуулаад улс сайн сайхан болдог бол дуулуулаад л баймаар даан ч нийгэм нь ийм хоосон юм даа гэж . Миний бодол шvv

0  |  0
БУУДУУЛДАГ MОНГОЛ(202.179.24.43) 2018 оны 08 сарын 10

ХЭЗЭЭ МОНГОЛЧУУДЫГ ЭНГҮҮН АВГАЙ ШИГ БУУДАХ ГЭЖ БАЙНА ХӨГИЙН ЛАЛАР? ЯМАР Ч ЮМАНД ЁС СУРТАХУУНЫГ НЭГД ТАВЬЖ СУРААГҮЙ БОЛ ЧИ БОЛООГҮЙ БАЙНА.АРААРАА БОХИР БҮХЭН ДҮҮРЭН ЛАЛАР БОЛ ДҮР ЭСГЭЭД ХОЛ ЯВАХ УУ?

0  |  0
zz(202.9.42.10) 2018 оны 08 сарын 07

mundag yum b.alee.amjit hvsiee

0  |  0
zochin(185.39.141.86) 2018 оны 08 сарын 07

nvdee neegeegvi jalgiin chamd tegj jirelzene delhii naad orilood chin 0 onoo tavina

0  |  0
Зочин (122.201.22.141) 2018 оны 08 сарын 07

Даруухан, ЭГО гоор өвчлөө гүй сүрхий хүү харагдаад байгаам даа. Үнэндээ Отгонбаяр сагсалз уур л баллаад хаячихсан болохоос. . .

0  |  0
ЗОЧИН(202.5.194.26) 2018 оны 08 сарын 07

ухаалаг залуу байна. амжилт хүсье

0  |  0
Зочин(123.109.2.46) 2018 оны 08 сарын 07

Zaa shaaa shaa

0  |  0
Top