Улаанбаатараас Сайншанд чиглэлд өчигдөр орой хөдөлсөн галт тэрэг өнөө өглөө Дорноговь аймгийн Айраг сумын орчимд осолдсон билээ. Энэ тухайд “Улаанбаатар” төмөр замын хэвлэл мэдээллийн ажилтан Л.Зоригтоос тодрууллаа.
-Өнөө өглөө Сайншандын чиглэлд явсан галт тэрэг замаасаа гарч унасан мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Энэ зуны үргэлжилсэн их бороо, үерийн улмаас төмөр замын суурь бүтэц бүгд муудсан, сая гэхэд төмөр замын дэр мод ялзарч муудсан учраас осол гарлаа. Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747 дугаар километрын есдүгээр зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явсан суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарч саатлаа. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж явсан, азаар хүний амь эрсдээгүй ч гэмтэж бэртсэн хүмүүс бий. Одоогоор манайхан тус чиглэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод ослын газарт онцгой байдлын аврах анги, цагдаа, төмөр замын замын ангийн албан хаагчид шуурхай ажиллаж байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг вагоны цонхоор гаргаж, автомашинаар зөөж яаралтай эмнэлгийн тусламж үзүүллээ. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийм осол боллоо гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.
-Урьдчилан мэдэх боломж байгаагүй хэрэг үү?
-Манай замчид урьдчилан мэдээд засч янзалж байгаа ч үргэлжилсэн их бороо, үер нь урьдчилан мэдэх ямар ч аргагүй байдалд оруулж байна. Байгалийн гэнэтийн үзэгдлийг урьдчилан харах аргагүй юм даа. Өнгөрөгч баасан гаригт гэхэд Номт-Цагаан хадны хооронд 1011 километр төмөр замд байдаг гүүр үерт автаж, тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдалтай байсныг замчид илрүүлж, яаралтай төмөр замын хөдөлгөөнийг хаасан билээ. Өчигдөр шөнөжин замчид гүүрийг сэргээн засварлаж, гүүрийн дам нуруунд бэхэлгээ хийж, өчигдөр өглөө төмөр замын хөдөлгөөнийг нээгээд байх жишээтэй. Жишээ нь гэхэд Сайншандын галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33 дугаар галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байгаа юм.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 28 )
Анх төмөр зам тавьж байхад сайншандаас трассаа алдчихсан гэж ярьдаг
Зоригтоо чи чинь намын үнэн сонинд байсан хүн яаж төмөр замын амьдралыг мэдэх юм бэ. Галт тэрэг унадаг нь байгалын гамшиг биш хариуцлагын гамшиг УБТЗ нүүрлэснээс болж галт тэрэг уналаа. Азаар хүний амь нас эрсдээгүй. Зоригтой та нар шиг пялдагууд УБТЗ д гай болж байгаа мэдэж байна уу.
ONGOTSOND HAR HAIRTSAG BAIDAG SHIG KM BURT KAMER TAVI
Мөнгө сайн цусалдаг газар байж замаа янзлаачээ бузаруудаа.
ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАР ДЭЭР ЗОГСООД ХАРЖ БАЙХАД Л ХАМАГ ДЭР МОД НЬ ЯЛЗАРСАН ХАРАГДАНА ЛЭЭ ДЭЭ МАЛУУДАА.
ЗАМ ШАЛГАГЧИД ГЭЖ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БАЙЛГАМААР ЮМ.ДАНДАА НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРНА МУУ МАЛААС ДОР НОВНЮШНУУД АРЫН ХААЛГАНЫ НОЙЛЫН НОГООНУУДЫГ ӨНГӨӨР АЖИЛД АВНА. ДАНДАА МӨНГӨ ЦУСАЛНА.
DER MODIIG HORIGLOHOOR HUGATSAA ALDAAD YALZARAHGUI YAH VE
Zamiin darga nar ni uhamsaraaraa ajilaa uguuch urdchilan tootsooloh estoi um za yu medleggui archaagui arin haalgani humuusiin bag iim bdald hurgelee
хариуцлага, мэдлэг мэргэжил гэж алгаа Урьд нь ийм зүйл болж байгаагүй. Арын хаалгаар юу ч мэдэхгүй хэдэн инженер цалинжуулна Замчид нь шинэ туршлагагүй Вагон үзэгч нь мэдэхгүй ай хөөрхий төмөр зам сөнөжээ. Хүний амь нас цаашид цөөн эндээсэй. Бороо цас байгалийн гамшиг альч үед гарч байсан даван туулах ёстой. Байгаль ээж буруугүй шүү
8 сарын 9нд Замын үүдээс УБ орох галт тэргэнд суусан. Галт тэрэг маш түгшүүртэй явж байсан Аягатай цай асгартал байнга маш хүчтэй угзчаад л... Доогуур нь байнга хүчтэй түжигнэж дуугараад байсан Хүмүүс тоглоом шоглоомоор ”үзүүрийн шарик нь нурчихаж” гэж инээлдээд л... Гэхдээ энэ бол инээдэм биш, Нилээн ноцтой эвдрэл гэмтлийн эхлэл юм биш үү гэж санагдсан. Түрүүнд нь 8сарын 5 нд УБ ЗҮ чиглэлд бас ийм байсан. Бид айж л байсан. Дээр үед ийм байдаггүй л байсан даа. Бороонд буруу өгөхөөсөө өмнө техник хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал, ажлын хариуцлагадаа онцгой анхаарал тавимаар !!!!!!!!
Дэр мод ганцхан борооноор ялзрах уу ажилаа чанартай хийлдээ манайх шиг шинэ тавьсан асфальт нь ганц борооноор урсдаг газар байна уу ЗТХЯ ныханы нүүр царай харагдаад эхэллээ ажлын байрандаа архидацгаагаад нэгнийхээ амь насыг бүрэлгээд ямар улсууд цугларсан байна аа
Цаг уурын газрыг 24 цаг ажиллуулж салбаруудыг болон иргэдийг мэдээлэлээр хангуулах хэрэгтэй. Онцгой байдлынхан мэдэж байгаа шүү дээ. Ажлаа хийхгүй байгаагийн илрэл.
Хулгай хийж хусах болхоор хэдэн тэр бумаар бүтэн зуун дамжаад байхад ганцхан төмөр замтай Монгол улс урагшлаад байгаа ч юм шиг ухраад ч байгаа юм шиг төрд гарсан нөхдүүдийн амьдрал сайжираад байгаа нь урагшаа хөгжиж байгаа юм байна.
der mod beton dertei bh yostoi biz dee yum n der mod vee.muu hulgaichuud arai dendlee
төрд гарсан луйварчид 27 жил бороо цас утаанд бурууг тохоод мөнгө хусаад бдаг.
JIGJIDNYAMAA der mod solih mungiig ofshordson tul mungu baihgui tul zam aa zasaagui baijee. Shunaltang shoron ruu ni zailuulaachee
Ерөөсөө байгалийн эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолж барьдаг байх. Байгалийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд орсон эсэхэд байнга хяналт тавьж, муудсан хэсэгт нь засвар, арчлалт байнга хийж байх учиртай биш үү.
Үе үеийн дарга нар нь урсгал засварын мөнгө--г тэр бум тэрбүмаар нь идсэний улмаас мораль элэгдэлд орсон байсан нь Борооноор нурж байгаа хэрэг. Дэр мод сольж байх ёстой...байхгүй-мөнгө--г нь идчихсэн. Хайрга чулууг нь чигжиж нэмж байх ёстой...Бас байхгүй...мөнгө--г нь идчихсэн....Одоо байгалийн давагдашгуй хүч гээд солиороод сууж байна...Сталин ах олон хүний амь зольж байж босгож өгсөн маш чанартай зам байлаа...Урсгал засвар хийхгүй байсаар сөнөж байна....Хүн болгон шат шатаандаа идэж шамшигдуулсаар энэ улс сөнөх нь дээ...
um mani badme hum
ANH TZ TAVIJ BAIHAD TRASAA ALDCHIHSAN GEJ YARDIIN BILEE
Наад замаар чинь өдөржин шөнөжин хятадын төмөрийн хүдэр ачсан маш олон вагон явж та нарт өдөр бүр 200-300 сая төгрөг төлж байгаа наад мөнгөөрөө замаа засаач ялзарсан дэр мод биш дарга нар нь буруутай. Гадаадад бол сайд нь шууд огцордог
ялзарсан дэр модоо сольж байхгүй юугаа хийж байсан юм наадам хийхээ боль ажилаа хий идэж шамшигдуулсан мөнгөөрөө дэр модоо засч байх нь яасан очирхүү гэдэг зөвлөхтэй байхад тэхгүй яаах юм очирхүүгын оронд дэр модоо солих байсан сард таван сая төнрөг авдаг гэсэн
Boroo ugaasaa l orj bgaa mod ugaasaa l yalzarna teriig harj hayanaj bolzoshgui auylaas ard irgediig hamgaalahiin tuld humuus ajillaj tsalin avdaggui gejuu arai ch dee icheechee odoo boliochee
ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУД НҮҮРЛЭЖЭЭ
Хариуцлагагуйн уер буугаад байхад байгалийн давагдашгуй хучин зуйл гэнээ. Дарга нар нь ажил дээрээ архидаж байгаад нэгнийгээ алчихаад байхад архинаас болсон золгуй явдал гэх шиг. Арай л бишээ.
Ичээсэй , Бороо. Ялзарсан дэр мод руу буруугаа чихээд болоо юу
Hariuzlaggui ymnud hudlaa shaltag yriad Saiduud n ogzroh estoi ajla medehgui ymnud sain injenervvd ene albiig hashih estoi tegtel FM hotlogch said hiih ym
ZA BUKH BURUUG BAYGALID TOKHOOD UNGURUKH SANAATAY , ZAMYN CHINI AYULGUY BAYDLYG TSAG BUR KHYANAJI BAYDAG SUMCHIN GEDEG KHUN BAYDAG BIZ DEE