Манай утга зохиолын мөнгөн үе буюу ерээд оны гол төлөөлөгчдийн нэг зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаатай ярилцлаа.
-Таныг шагнал аваад ихэд гутарсан гэж ярилцах юм. Чухам хэдийд ямар шагнал аваад ийн гутрах болов?
-Тэгэхээр энд Монголын шагналын үнэлэмжийг ярих болно. Жишээ нь намайг “Хаалганы өмнө” жүжгээрээ “Алтан- Өд” авч байхад надад “00”-ын цаас, нойтон салефтка өгч байсан. Хүмүүс худлаа гэдэг юм. Хамт байсан хүмүүс гэрчлэх байх. Энэ нь уран бүтээл хийснийхээ төлөө доромжлуулж байна гэсэн үг мөн. Монголын оюуны үнэлэмжийн Гиннесийн номонд би “00” цаасаар уран бүтээлээ үнэлүүлснээрээ орно биз. Манайд шагнал гэдэг юм утгаа алдсан.
-Өгч байгаа зүйлээс харахад өөрсдийнх нь эдийн засгийн хэмжээ юм биш шүү. Утгаа алдах ч бүр тоймгүй боллоо?
-Нэг жаал хүү тайзан дээр гарч шүлэг уншсан чинь энгэрээрээ дүүрэн медаль, тэмдэг. Энэ чинь юу билээ гэмээр. Ингэж хүүхдийг хар багаас нь шагналын дон тусгаж байна. Өнөөдөр медаль, тэмдэг зүүгээгүй хүн ховор болсон доо. Овооны наадам, айлын гэрийн найр, үс даахь үргээх гээд бүгд л төмөр өгч байна. Бүгдийг нь цуглуулаад хөшөө босговол дэлхийд байхгүй хөшөө босгочихмоор, тийм их шагнал дагасан медаль, тэмдэг байна. Энэ олон утга учиргүй төмөр тэмдгийг цуглуулан, хаягдал төмөрт тушаагаад, олсон мөнгөөр нь олимпиос ганц медаль авчих тамирчинд зарцуулбал илүү үр дүнд хүрнэ. Ийм орчинд амьдрана гэдэг аймшигтай юм шүү. Утга учиргүй шагналынхаа оронд мөнгө өгвөл амьдрал ахуйд нь хэрэгтэй.
-Тэгвэл таны хувьд шагнал авахдаа миний энэ бүтээл шагнал авах ёстой гэж бодов уу, эсвэл?
–Шагнал гэдэг бол явцуу эд. Би “Алтан-Өд” аваад гутарсан тухай дээр дурьдсан. Уг нь би тэр шагнал авдаг жүжгийг бүтээх гэж их зүдэрсэн, их ч хичээсэн. Энэ жүжиг ерөнхийдөө нээгдээд хаагддаг бүтээл. Цаг хугацааны болоод үхлийн тухай нэлээд хүнд бүтээл. Жүжигчдийн тоглолт нь физкил драм. Биеийн хөдлөлөөр утга санааг харуулах гэсэн миний чармайлт, эрэлхийлэл байсан ч үнэлгээ нь нойтон салфетка, “00”-ын цаас байсанд хэн ч харамсана биз дээ.
-Бас л итгэхэд хэцүү юм. Заавал “00”-ын цаас байдаг нь ямар учиртай юм бэ?
-Харин тийм ээ, хүмүүс итгэдэггүй юм. Гэхдээ үнэн юмыг үнэнээр нь хэлэхээс өөр яах вэ. Шагналд ‘”00″-ын цаас байсан учир нь ивээн тэтгэгчийн зүгээс гаргасан зүйл байсан л даа. Хэдийгзэр ивээн тэтгэгч байгууллагын шагнал гэлээ ч Зохиолчдын байгууллагаас арай өөр хандах байсан болов уу.
-Тантай ярилцаж суухад өөрийгөө хүрээлэн буй орчноосоо хэт тасдаад байдаг юм шиг санагдлаа. Хамт утга зохиолд хөл тавьсан анд нартайгаа бужингаж байвал сайхан биш үү. Тэд чинь таны ад үзээд байгаа одон тэмдгийн эзэд болсон шүү дээ?
-Би үеийнхэнтэйгээ хүний хувиар дотно сайхан харилцаатай байдаг. Харин оюуны үнэлэмжийн тал дээр таарахгүй зүйл маш олон бий. Оюун санааны нөхөрлөл бага байна гэх үү дээ. Одоогоор бол би дайны ар гэр сахиж үлдсэн хүн шиг л сууна. Би тийм олон танилын хүрээтэй биш ч гэсэн хэдэн сайхан найз нар байсан, бүгд гадагшаа явлаа. Ийм нийгэмд амьдарч байгаа хүмүүс ийм шийдвэр гаргахаас өөр арга алга. Над руу тэр хэд маань илүү их ярих юм. Энд байгаа хэд цөөхөн шүү. Одон тэмдгийн хувьд яах вэ, үеийнхэн маань хийсэн бүтээснээ үнэлүүлсэн хэрэг. Бид цаг үеийн л бүтээгдэхүүн учраас түүнд шунадаг ч бий л байх, шунадаггүй ч бий л байх. Миний хувьд бол өөр бодолтой учраас үүнийг дэмжих ч байна, дэмжихп/й ч байна. Гагцхүү хэн ямар бүтээлээр, ямар шугамаар шагнал аваад байгаад л оршино.
-Сүүлийн үед жүжиг тавьж дуулдсангүй, яагаад уран бүтээлээ ил гаргаж тавихгүй байна?
-Уран бүтээлээ бол зогсоогоогүй. Нэг талдаа бараан талын зүйл бичмээргүй байна. Нөгөө талд манай уншигч, үзэгчдийн хүрээ тун өчүүхэн байгаа нь намайг түр уран бүтээлээ дотроо бясалгаж, ажиглахад хүргэлээ. Бид өч төчнөөн хөрөнгө гуйж гувшиж цуглуулаад хүнд хэрэгтэй зүйл бүтээе гэхэд тэд үзэхгүй. Өнөөх л хэрэггүй хошин шог, эх орон гэж цээжээ дэлдсэн яруу найргийн наадам, бүгд ижилхэн хоолойтой дуучдаа сонсох гээд хошуурах юм. Зурагтаар хааяа гардаг хошигнолд би инээдэггүй, гэхдээ би инээх мэдрэмжээ алдчихсан хүн биш ээ. Ийм байхад уран бүтээл хийнэ гэдэг хэцүү. Энэ мэт байдлаас болоод сайхан сайхан уран бүтээлчид нийгэмд гадуурхагдаж байна. Манай өнөөдрийн нийгэмд гайгүй авьяастай, чадвартай нь гадуурхагдаж, шоовдорлогддог. Улс төрөөс эхлээд нийгмийн бүх л салбар ялгаа алга, бүгд нэг тийм саарал бүрхэг болсон үед хийж бүтээж явна даа.
-Та заавал тэр үзэгчид хүлээж авахгүй, модерн буюу абсурд чиглэлийн бүтээл хийж байхаар “масс”-д зориулаад хийгээд байвал амин зуулганд чинь хэрэгтэй биш үү. Нөгөө талаар бухимдал ч нимгэрч магад?
-Би “масс”-д зориулж жүжиг бичсэн. Маш олон үзэгчийн таашаалд нийцсэн. Харин олон хоног сараар, жилээр бодож бясалгаж бүтээсэн жүжгийг маань үздэггүй л байхгүй юу. Би захиалгын уран бүтээл хийгээд явах юм бол Монголд маш том зохиолч, баян хүн байх байсан. Өөрийнхөө уран бүтээлийг дорд үнэлэхийг хүсэхгүй. Хэзээ ч захиалгын уран бүтээл хийхгүй гэж өөрөө өөртөө андгай тавьсан. Тэгэж доошоо орж, өнөө маргаашийн ашиг хонжоо харж, өөртэйгөө зөрчилдмөөргүй байна.
-Өнөөдөр манай нийгэм ямар байгаа билээ. Гэтэл таны ярьж байгаагаар бол амьдрал тань нэлээн боломжтой бололтой. Тэгэж ойлгож болох уу?
-Би амьдралын боломжтой хүн биш. Хамгийн гол нь өөрийнхөө хэрэгцээг хассан юм. Би бусад шиг гоё сайхан хувцсанд мөнгө үрэхгүй. Тансаг машин унахгүй, үнэтэй утас барихгүй гээд бүгдээс татгалзаж чадсан нь энэ нийгэмд бага ч атугай намайг шанлалаас салгаж өгч чадсан. Түүнээс биш одоогийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байгааг хэрэглэнэ, гэвэл бөөн шаналгаа болно биз. Тодорхойлбол би энэ мэт зүйлээс сэтгэл зүйгээ татаж, ийм зүйл байдаггүй юм шиг санаж чаддаг болсон. Би энэ талаар манай гүн сэтгэлгээний их төлөөлөгч Д.Урианхай гуайтай уулзаад амьдрал хэцүү, хэрэглээ өндөр болж байгаа талаар ярилцсан. Гэтэл мань хүн шууд л “Миний дүү хэрэглээгээ хасчих. Тэгээд л болох нь тэр” гэсэн. Энэ хүний үг миний дээрх яриад байгаа хэрэглээний шаналгаанаас салгаж өгсөн. Д.Урианхай гуай өөрөө нийгэмд шоовдорлогдсон хүмүүсийн нэг мөн. Тиймээс үүнийг их сайн мэдэрсэн хэрэг. Манай Монголын эмгэнэл оюун санаандаа байгаа юм. Түүнээс биш өлсч цангаад ядуураад байгаа гэж өнгөц харж болохгүй.
-Дотооддоо нийгэм хүлээж авахгүй байгаа бол гадаадад гарч болдоггүй юм уу. Тэнд ойлгоно шүү дээ?
-Ойлгоод яах вэ. Хөрөнгө санхүү гэж нэг юм бий. Харин удахгүй бүтээл маань гадаадад тавигдаж, орчуулагдаасай гэж залбирч, хүсч байна. Амьдрахад бол яах вэ, хэрэглээгээ хасаад болж байна. Харин сайн уран бүтээл хийхэд гарцаагүй санхүүгийн асуудал тулгарч байна. Би нэг жүжиг бичээд өөрөө найруулсан юм. Түүнийг үзэгч олны хүртээл болгох гэж их зүдэрсэн. Ивээн тэтгэгч хайж, хайж сая нэг юм олоод жүжгээ гурав хоног тоглуулаад дуустал, мөрөн дзэрээс нэг юм дараад авсан даа. Хэрэв баруунд энэ хэмжээний жүжгийг гурван хоног тоглуулсан уран бүтээлч бол юунд шаналах вэ, ёстой нисч явна биз. Үүний оронд мөнөөх л эротик, завхрал, алан хядлага бичээд байвал нэг жүжгийг 30 хоног ч тоглож болохоор юм билээ. Аливаа уран бүтээлч, бүтээл хийснийхээ төлөө өр төлөөсөнд орж ир зоригоо мохоож, шаналж явна гэдэг манайд л байдаг байх.
-Нийгэм хэцүү байгаа л даа. Гэхдээ та өөртөө дэндүү их шаналан үүрүүлээд байх шиг. Сайхан цаг ирэх тухай уран бүтээлчид ярьж байна шүү?
-Энэ бол цор ганц миний бухимдал биш, ийм бодолтой, шаналантай олон хүн бий, Тэр сайхан цаг хэзээ, яаж ирэхийг хэлэхэд бэрх. Энэ төрд байгаа ороо бусгаа явдал, хүмүүсийн оюун санааны хоосрол гээд нүсэр зүйлүүд энэ нийгэмд дүүрэн байна. Эдгээр бусармаг үйлийг бүрдүүлж байгаа улс бүр нэг дордоод, самраад сүүлд нь ойлговол чухам яадаг юм бол. Саяхан нэг алтны магнат нөхөр зурагтаар ярих нь “Намайг нэг лам хүүхэд, нохой сайн хооллоорой гэсэн юмсан” гээд нэлээд санаашрингуй ярьж байгаагаас харахад арай ч бас хүн чанараа алдчихаагүй нь харагдаж байна. Мань хүн урьд өмнө юун хүүхэд, нохой, ядуусын тухай бодох . Өнгө, мөнгө сайхан хүүхэн ярьдаг байлаа. Хүн бас түүнээсээ уйдаж, нийгмээ ойлгож, мөн чанарын тухай ойлгож эхэлж байна шүү дээ. Тэгэхээр бидэнд бас сайн цаг ирэх магадлал өндөр байна. Миний хувьд гадаадад гарч байгаа улсыг буруушаадаггүй, өөрийнх нь эх орон ийм байхад аргагүй шүү дээ, хэн ч гэсэн амь амьдралаа бодно биз дээ. Тэнд чинь чаддаг нэг нь оюун санаагаа үнэлээд, чадахгүй нэг нь эх орондоо иддэг талхнаас арай илүүг олж идээд болж л байна. Үнэнийг хэлэхэд манай улс “Морь унасан толгойгүй хүн” шиг байна.
-“Морь унасан толгойгүй хүн” байх нөхцлийг ямар улс бүрдүүлээд байна вэ?
-Мэдээж, төрийн дээд албан тушаалтнууд, удирдах хүмүүс урлаг, уран сайхны төлөө болон ард түмнийхээ оюун санаанд ямар ч өөрчлөлт хийх хүсэлгүй байгаа болохоор тэднийг гэж хэлэх байна. Нөгөө талаар манай ард түм өөрсдийгөө гэгээрүүлэх талаар юу ч хийхгүй. Бусдыг аялдан дагалдагчид болж хувирлаа. Томоохон албан тушаалтны хийгээд байгааг мэдсээр байж, нүдээ аниад л дагаад байна. Түүнд мөнгө л хэрэгтэй байгаа учраас ингээд байгаа хэрэг. Түүнээс хэзээ ч дагалдагч, дагуулагч хоёрын зүй сэтгэл нийлдэггүй юм. Тэд дагалдагчийнхаа амыг үдэж, ходоодонд нь хоол хийж өгдөг учраас дагалдагчид дуугүй явахаас өөр арга байхгүй. Энэ бүгд ядуурлын гай ингэж оюун санаанд үүрлэж байна, -Гадаад гэснээс та гадаадад зорчиж явахдаа дэлхийлд алдартай театрын бүтээлүүдийг үздэг байлгүй. Хамгийн ихээр сэтгэл догдлуулсан бүтээл юу байв даа? -Гадаадын дөчөөд орны үзлээ. Тэд бол урлагаар хооллож, номын сандаа сагс аваад ордог тийм ард түмэн. Тэдгээр театрын бүтээлүүдээс Франц Кавкагийн “Аалз” гэдэг бүтээл үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Тэр аалзны дүрд тоглож байгаа жүжигчин яг л аалз шиг, өөрөөр хэлбэл аалз шиг байж чадаж байгаа юм. Тэр сэтгэлгээ, жүжигчдийн ур чадвар гээд ярих ч юм алга. Энэ бүгдийг өөрийн эх оронтойгоо харьцуулаад үзэхээр гуниг төрөхөөс өөр аргагүй. Уран бүтээлийг үнэлэх үнэлэмж өндөр байхад ийм бүтээл төрнө.
-”Манайд нөхцөл бололцоо нь бүрдэзд, дзлхийн хэмжээнд уран бүтээл туурвиад байя гэхэд уран бүтээлчдийн авьяас билиг, ур чадвар хүрэлцэх үү?
-Байна, бүр тэгэхээс тэгсэн юм шиг олон байна гээч. Харамсалтай нь өнөөдрийн манай авьяас чадвартай уран бүтээлчид бүгд мөнгө хөөгөөд алга. Хошин шог гэж хүн инээлгэх гэж ядсан юм гээд хүмүүс янз янзаар ярьж байна. Одоо яая гэх вэ. Ийм нийгэмд бусдыг царайчлахгүй амьдрах л гэсэн улс. Нөгөө талд урлаг ойлгохгүй төр түмнээ аргадаж, царайчилж амьдарч яваа ядсан улс. Эд нар бол бүгд урлагийн мэргэжил эзэмшиж, одоо мэргэшиж яваа сайн уран бүтээлчид. Бүгд л масс, элитээ ялгахын дээдээр ялгах хүмүүс, Гагцхүү жинхэнэ уран бүтзэл хийх нөхцөл, бололцоо алга байна. Манай төрөөс ч тэр анхаарч үзэж байгаа нэг ч зүйл байхгүй. Яг энэ үе бол ерөнхийдөө шагналын эрин үе боллоо. Үнэхээр төр, түмэндээ хэрэгтэй зүйл ч юм уу, нээлт хийж байгаа бол өгөх нь зүй ёсны хэрэг. Нэгэнт л шагналын тогтолцоо ийм байгаа учраас. Түүнээс биш төрийн шагнал гээд одон тэмдэг өгөөд байдаг улс орон орос манайх хоёроос өөр тийм хавтгайрсан орон байхгүй байх.
-Та бараан болон муу ёр зүгийн уран бүтээлээс татгалзаж, байгаа тухай дээр өгүүлсэн. Ямар учраас ийм шийдэлд хүрэх болов?
-Нийгэм хүмүүсийн сэтгэхүй тэртээ тэргүй бараан. Түүн дээр нь уран бүтээлчид бид бараан зүйлээр ард түмнийхээ оюун санааг угаагаад байвал юу болох билээ. Бид энэ бүгдийг гэрэл гэгээгээр угаах цаг нэгэнт болжээ гэдгийг ойлголоо. Бид өрнийн уран зохиолыг бараг цадтлаа уншлаа гэхэд болно. Хүлээж авсан нийгэм нь ч ийм байсан. Гэтэл өрнийн уран зохиол цааш гишгэх газаргүй болсон мэт ээ. Тэр аймшигт сэтгэл зүйн драмаас хүмүүс сэтгэл болон зөн совингоо боддогсон уу, ерөнхийдөө хүмүүс залхаж байна. Энэ ч бас яах вэ, бид үгийн шидийг бодох болсон. Нэг нь муу зүгийн бараан бүтээл хийж тоглуулаад тэр нь биелээд ч байх шиг. Энэ бол үнэний хувьтай. Оросын их яруу найрагч Борис Пастернак “Яруу найрагчдаа Үхлийн тухай бүү бичээч Яагаад гэвэл та нар чинь Дэндүү зөнч хүмүүс шүү” гэж дуу алдсан нь зүгээр ч нэг хэлчихсэн зүйл биш. Үгийн шид гэдэг бол яавч дэмий зүйл биш. Үүнийг ойлгох хэрэгтэй. Үгийн шидийг олно, үг бүтээнэ гэдэг бол аугаа их ойлголт байдгийг маш сайн мэдэрч байна. Би тэгэхээр Дорнын уран зохиолыг анхаарч судлая, сайн мэдье гэж бодлоо. Түүнээс үгийн шидийг бүрэн эзэмшинэ гэж юу байх вэ.
-Батрэгзэдмаа гэдэг хүн тэгвэл өнөөдөр бараан хийгээд муу ёр зүгийн уран бүтээл туурвихгүй юм байна гэж ойлгож болох нь. Та ер нь өөрийнхөө зан чанарыг нэг үгээр тодоройлбол?
-Этгээд зөрүүд. Бараан зүгийн уран бүтээл мэдээж хийхгүй.
-Хэрэглээгээ хасчихсан, мөнгөний төлөө уран бүтээл хийдэггүй Батрэгзэдмаа ямар алба залгуулж, бор хоногийг өнгөрөөж байна?
–“Дэлхийн Монголчууд” интертайментийн захирлаар ажиллаж байна. Манайхаас “Дэлхийн монголчууд” сэтгүүлийг монгол, англи хэлээр эрхлэн гаргадаг. Улиралд нэг удаа хэвлэгддэг сэтгүүл маань дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүст хүрч байгаагаараа онцлог юм. Тэнд амьдарч байгаа монголчууд олдсон ганц хоёр сэтгүүлээ дугуйрч суугаад уншцгаадаг юм гэсэн. Энэ зөв эхлэлтэй ажлыг өргөн дэлгэр болгохын төлөө явж байна даа.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
Уран бүтээлийн амжилт хүсье. Хэдийгээр С. Беккет. Е. Йонескуд хүрэхгүй ч Монголдоо бол энэ урсгалын аварга шүү. Гэхдээ дүү охин ахтайгаа нэг уулзах хэрэгтэй л байх.
ENE MGOL ULSAD SHUDRAGA HUN GISHGEH GAZARGUI BSON SHUU DEE.HUND ATAARHAJ HUN MUULJ BOO LAMAAR YAVJ UNETEI HUVTSAS BREND GEJ GUIDEG BSON SHUU DEE.AIMAR ZOVLONTOI AMIDARDAG BSON SH DEE.ENE HUN CHIN HARIN ZOVLONGUI AMIDARCH BNA SH DEE.ILUU DUTUU YUMAND TOLGOIGOO GASHIGLAHGUI.
ene emegtei unekheer yadarsan baidaltai yavj bsan ahuu.bi sayakhan taarsan.arai gej l tan”san.ug n” tsagtaa drammd ajillaj bsan biz dee?
харин ч авъяас чадвартайнууд нь од болоод байгаа юм биш үү? нэг бол үнэхээр нийгмээсээ тасарсан сод бол нэг гадуурхагдана эсвэл нийгмийн шаардлага захиалгыг олж харж чадахгүй нь нэг гадуурхагдана шд
та нар битгий ингэж Өөрсдийгөө Тэнгэрийн амьтан шиг бодож сэтгэж Дээгүүр санаалж явах ёстой гэж Жигүүртэн шувуу хүртэл газар буугаад байхад Та нар данадаа тэр дээр бусдаасаа тасарч байна гэсэн чинь юу гэсэн үг вэ 00-ын Цаас өглөө гэж гомдоллох хэрвээ тийм шагнал авсан бол хийсэн Уран бүтээл чинь тэр хэмжээний бүтээл байсан байж таараа шүү дээ
Энэ нөхөр эхлээд биеэ засаач ээ. Өөртөө анхаарчаад биеэ зөв авч явж чададгүй хүн бусдыг шүүмжилээд яах вээ. Өөрөө шуудайтай 100 кг гурил шиг арчаагүй хэлбэргүй стандарт бус байж бусад юмыг засах гээд юугаа хийнээ. Энэ авгайн хошуу дутаагүй биендээ эрүүл мэнддээ л анхаар даа.
Ер нь шудрага хүнд гишгих газаргүй болоод удаж байна?!
uuruusuu uur hun oilgohohoorgui yum hiicheed jinhene uran buteel gehiin chinii dotorh gegeerliig bid yaj medehiin aguu ihiin demiirlee gej