Энэ жил Булган аймгийн төвийн айл өрхүүд оршин суудаг хашаандаа олон тооны мод буттай болох хөдөлгөөн өрнүүлж, үхрийн нүд, тэхийн шээг, ялангуяа ихээхэн хэмжээний чацаргана зэрэг жимс, жимсгэнийн модны суулгац тариаллаа. Тухайлбал, зургадугаар багийн Ж.Чулуун 800, дөрөвдүгээр багийн Г.Дорждагва 1000 ширхэг чацаргана тариалсан байна. Иргэдийн дунд өрнөж байгаа энэ санаачилга хөдөлгөөний дэмжих зорилгоор аймгийн төвийн зургаан баг тус бүрээс таван иргэнийг дэмжиж нийтдээ 165 жимсний модны суулгац үнэгүйгээр олголоо. Тэдгээр модыг сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэн авна. Гурван жилийн хугацаанд сайхан ургуулсан бол тухайн айл өрхийн өмч болгон балансаас балансад шилжүүлэн өгнө. Харин арчилж тордон ургуулж чадаагүй бол иргэд үнийг нь төлөх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )