Хэнтийд өрсөлдөх зориг дутсан таван шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 20

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулиас улс төрийн акул намуудаас эхлээд магадлал бүхий өрсөлдөгчид ихээхэн бэргэж байгааг бид харж байна. Түүнээс бус Д.Гантулгыг бүрэн эрхээсээ түдгэлзэхтэй л дөрөө харшуулан “Би нэр дэвшинэ”, “Би бол нийгмийн захиалга болчихоод байна”, “Хэнтий намайг мэднэ” гээд хэвлэлээр цуурах ёстой ч энэ удаад ёстой л бэргэж байгаа нь анзаарагдаж байна. Харин юугаа ч мэдэхгүй, баруун зүүн үзлээ ч ойлгохгүй нөхөд л салхинд хийссэн хамхуул шиг "би би" хэмээн цээжээ дэлдэж байгаагаас өөр юу ч алга. Тэгэхээр яагаад нөхөн сонгуульд өрсөлдөх магадлал бүхий нөхөд энэ тойргоос нэг л зайгаа барьж бэргээд байгаа учрыг тодруулах гээд үзье.

Нэгдүгээрт,

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа тал дундаасаа өнгөрч байхад “хөнгөнөө хүндээс өгөөд” яахав гэж хэн ч бодно. Нөгөө талд хөрөнгө хаяад ч тун бага хугацаа үлдсэн учраас УИХ-д орж учраа олох гэсээр байтал тойргоо услах ч хугацаа тун бага байна. Будилуухан нөхөрт бол хууль  батлуулах нь бүү хэл санаачилж ч чадахгүй бүрэн эрхийн хугацаа дуусгах л цаг хугацаа үлдэж байна гэсэн үг.

Хоёрдугаарт,

Ямар ч цаг үед, ямар ч нам Төрийн эрх барьж байх дунд хугацаанд тэдний нэр хүнд маш муу байдаг бичигдээгүй хуультай. Үүнээс гадна энэ хугацаанд хийж амжуулсан ажил, эдийн засгийн байдал гээд бүхий л зүйл сайн байдаггүй. Үүн лугаа сонгогчдын дунд сайн нэр зүүж байсан түүх байхгүй учраас бэргэж байна.

Гуравдугаарт,

Улстөрийн гортигоны цаана олон жил шаналахдаа сонгогч түмэнд өрөвдүүлэх тактикийг арваад жил хэрэгжүүлсэн Н.Энхбаяр нөхөн сонгуульд хүч үзнэ гэдэг хамгийн том аюул учраас өрсөлдөгчид түүнээс бэргэж байгаа нь туйлын үнэн. Үүнийг нуух хэрэггүй. Тэгээд ч сонгогч олон энэ дунд хугацаанд улс төрийн хоёр том хүчинд биш гуравдагчдын мөрөөдөлд автсан байдаг.

Дөрөвдүгээрт,

Нөхөн сонгуульд 13 нам өрсөлдөхөөс битүү морьд олноор уралдана. Хаанахын ямар ч уяачийн ямар ч угшилтай зөв давхилтай уралдаанч ороод ирэх бол хэмээн хаширлаж байгаа. МАНАН бүлэглэл хэмээн 20 гаруй жил зүхүүлсэн хоёр том намынхаа эсрэг сурталчилгаа хийгээд гараанаас гарах битүү морьд олон бий.

Тавдугаарт,

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог бол онцлогтой. Харьцангуй суурин иргэншлийн хүмүүс байх бөгөөд мэдээлэл харилцаа сайтар хөгжсөн газрууд багтана. Тухайлбал, Хэнтий аймгийн төв болох Хэрлэн сум хүн амаараа илүүрхэн оршино. Мөнхүү аймгийнхаа төвтэй хараа бараандаа Мөрөн сум байна. Үүнээс холгүй Жаргалтхаан сумууд багтдаг учраас баргийн нөхөд сонины тасархай, гоё ганган үгтэй, засвар хийсэн зурагтай сэтгүүлээр хуурах аргагүй ийм л сонгогчид багтаж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.10) 2018 оны 08 сарын 22

Н ЭНХБАЯРЫГ ГҮЙЦЭХ УЛС ТӨРЧ ГЭЖ МОНГОЛД ЛАВ БАЙХГҮЙ БОХИР ЛУЙВАРЧИД ТӨРД ЛУЙВАРААР АСУУДАЛ ШИЙДДЭГ ХУДЛАА БИШ ҮНЭН Н ЭГХБАЯРЫГ ТЭР ТУСАМ ДЭМЖИНЭ МОНГОЛЧУУД

0  |  0
Иргэн(103.229.123.10) 2018 оны 08 сарын 22

Тэр тусам н энхбаяр ямар хүчтэй улс төрч гэдэгээ сонгууль болгоноор харуулж бна ард түмэнтэй хүн шүү н энхбаяр хүчтэй лидер хэнч барахгүй толгой дутан

0  |  0
Зочин(103.229.123.10) 2018 оны 08 сарын 22

МАХН ТЭР ТУСАМ ЭКС Н ЭНХБАЯРААС МАШ ИХ АЙЖ САНДАРЧ БАЙГААН ИЛ ТОД ХАРАГДАЖ БНА БҮР ЦЭЦИЙН АШИГЛАЖ ОНИГООНД ОРЖ БНА АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШЭЭ ! БҮХНЫГ МЭДЭЭ МАФИЙН АЖИЛГАА ТОД ЗАХИАЛГААР АЖИЛУУЛЖ АЛБАН ТУШААЛ АХИУЛДАГ ШТЭЭ! МОНГОЛ ТӨР ЗГ БҮХЭЛДЭЭ МАФИ БОЛСОН БНА ОНИГОО АРД ТҮМНИЙГ ЭГНЭЖ ХУУРАХНҮЙ ШҮҮ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ МЭДНЭ

0  |  0
Овгон(178.162.8.66) 2018 оны 08 сарын 22

Энхбаярт авилгалын эцэг нэр огч шоронд суулгаад унэн нь тодорхой болохоор зовхон нэрээр дарамтлах гэсэн хумуус олширч энэ хуний адил зам туулж чадаагуй бол хог болж холд нь тээглэх хэрэггуй байх,чихээр соноссонд итгэж авилагын эцэг гэж боддог улс яагаад шорондоо байлгуй гарсаныг мэдэх уу?Унэн ялсан учир гарсан шуу!

0  |  0
mongol(202.126.89.18) 2018 оны 08 сарын 22

Enhbayriig songovol ih hurald salhi oruulna. Baigaliin baylagtai buurai ulsiin zuv lideruud ihevclen gutguulen shorond orson baidag. Etsest ni ted yaldag ard tumen huctei.

0  |  0
Иргэн(202.9.42.11) 2018 оны 08 сарын 20

Хэнтийхэн хир ухаалаг сонголт хийхийг харья.Өмнө нь юугаа ч мэдэхгүй залууг сонгосон,одоо авилгалын загалмайлсан эцэгийг сонгох гэж байна уу.Сонголтоо зөв хийвэл өөрсөд чинь л хэрэгтэй байхдаа Хэнтийчүүдээ.Эсвэл Энхбаяраа сонгоод үлдсэн 2 жилд үргэлжийн хэрүүлтэй хурал болгох уу.

0  |  0
Иргэн(59.153.112.127) 2018 оны 08 сарын 20

Нэгэн цагт МАНыг засаглаж байсан үед авилгын загалмайлсан эцэг гэж байсан Н.Энхбаяр одоо авралын элч болсон уу. Н.Энхбаяр авилгыг гааруулж байхад ерөнхий сайдаар газрын наймаачин М.Энхболд байсан. Эд тэгээд Монгол төрийн авралын элч үү

0  |  0
Иргэн(59.153.112.127) 2018 оны 08 сарын 20

Нэгэн цагт МАНыг засаглаж байсан үед авилгын загалмайлсан эцэг гэж байсан Н.Энхбаяр одоо авралын элч болсон уу. Н.Энхбаяр авилгыг гааруулж байхад ерөнхий сайдаар газрын наймаачин М.Энхболд байсан. Эд тэгээд Монгол төрийн авралын элч үү

0  |  0
Ялалт ард түмнийх (64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

Үнэн дэмжээрэй махн монголын ард түмний төлөө хүч үзнэ !!!

0  |  0
Цэцээ(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

ҮНЭН МАХН ЧАДАЖ БАЙСАН ОДООЧ ХҮЧТЭЙ ХЭВЭЭР МУ-ЫН 3 ,ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ОЮУНЛАГ БОЛОВСРОЛ ӨНДӨР ТӨРИЙН НАРИЙН МЭДРЭМЖТЭЙ ОРОСИЙН ИХ ӨРИЙГ ТИЙМДЭЭ Ч ТЭГЛЭЖ БАЙСИЙМ ШТЭЭ

0  |  0
Зол(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

Мананг устгах хүч махн л бна

0  |  0
Чимэгээ(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

ДООР БИЧСЭН ХЯТАД ШЭЭС ЮМ БАЙХ ДАА МОНГОЬ ХҮН ЭНГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ ХАРИН Ч МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙСАН ТЭНЭГ ЮМ БОЛОВУУ ХӨӨРХИЙ

0  |  0
:.:.,_(202.70.36.182) 2018 оны 08 сарын 20

энхбаяраас юуг нь айдаг байна а. одоо энэ үхэх дөхсөн авилгачдыг дахин дахин гаргаж байвал хэнтийхэн ер нь монголчууд хашрахгүй хохь нь болох биз

0  |  0
СЕХ АНХААР ХАРИУЦЛ(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

Сех ажилаа шударга хий ман ан үнэн ба зөв намууд суртчилгаа хийж ард түмнийг доромжилж манан хэвээр байх гэж ухуулга суртчилгаа тү 10 телевизээр шууд утас ажилуулж ухуулга хийж ! Ан сонин ХАНДГАЙТИЙН аманд зочид буудалд хүлээн авалт хонгоор найрлаж мөнгө бэлэг дурсгал өгч тарааж байна хэнтийд ман шоу хийж бна хэнтийд сонгуулийн хууль зөрчөөд байна арга хэмжээ ав! шударга ажил сех СОДМОНЦЭРЭН Болдсайхан шууд эрхийн хасах ёстой ард түмэн тэнэг биш бүхнийг мэднэ !

0  |  0
Иргэн(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

Оффшор хаус бандааш 60 тэрбум газар албан тушаал наймаалдаг манан бүлэглэлийн эсрэг махн хүчтэй алалцаж чадна ёстой хүчтэй лидер н энхбаяр даргаас өөр хэнч биш !!!!!! Таньд болон ард түмний ялалт байх гарцаагүй үнэн

0  |  0
Зочин(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

МАНАНГИЙН эсрэг махн өөр ямарч нам бүлэг МАНАНГИЙН эсрэг байж чадахгүй үнэн

0  |  0
Зочин(64.119.20.222) 2018 оны 08 сарын 20

ТӨРД УЛС ТӨРИЙН УДИРДАЖ ЧАДАМЖ БАЙХГҮЙ ТОЛГОЙ ДУТСАН БОЛОД АРВААД ЖИЛ ДАМПУУРСАН ЯЛЗАРЧ МАНАН БҮЛЭГ МАФИ БОЛЖ ХӨГЖИЖ УЛС ТӨР БАНЛААШ БООВ НЭРТЭЙ ЗГ НАЙМААЧИДИЙН 60Н ТЭРБУМТАНГУУД ДАНАЛЗАЖ АТГ ШҮҮХ БҮГДЫГ ХАРТАА ХИЙЖ ЁС ЗҮЙГҮЙ МОНГОЛЫГ ЗАРСАН УРВАГЧИД ШОРОНД ОРОХГҮЙ БҮР ХӨВСГӨЛ ХӨВӨӨГӨӨР АМАРЧ ЗУГААЛЖ ХОР НАЙРУУЛСААР МАНАН БҮЛЭГЛЭЛ ХЭЗЭЭЧ МОНГОЛЫГ ИДСЭЭР БАЙХ БОЛОЛТОЙ МАНАНГИЙН ЭСРЭГ МАХН Л ХҮЧТЭЙ ҮЗЭХ НАМ МӨН ТИЙМ УЧИР МАХН-ЫГ ДЭМЖИЖ ХЭНТИЙЧҮҮД ЭХ ОРОН ҮР ХҮҮХЭДИЙН ТӨЛӨӨ ЗӨВ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ МАНАН АРИЛАЖ МОНГОЛ ТӨР ТӨР ШИГ БОЛОХ БОЛТУГАЙ АМЖИЛТ

0  |  0
Top