Үйлдвэрчний эвлэл юм уу, сөрөг хүчин юм уу

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

Эдийн засаг нь 1.6 хувьд хүртэл уруудсан улс орныг 2016 онд МАН АН-аас хүлээн авсныг статистик баримт хэлээд өгнө. Мөнгөнийхөө авдрыг ёроолдож, олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэлээ тэглэчихсэн, төсвийн орлого тасалдсан, бондын хүүнд бариулчихсан, валютын нөөц дундарчихсан, гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулсан, улсын хэмжээнд 5800 ААН үүдээ барьчихсан байдалтай байсныг ч баримтаас харж болно. Ийм улс эх орныг хүлээж авсан эрх баригч нам юу юуны өмнө ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирэх нь зөв зүйтэй хэмээн үзсэн нь нүдээ олсон зүйл гэдгийг өдгөө бид харж байна. Нэгэнт хөрөнгө мөнгөө захиран зарцуулах эрхээ ОУВС-гийн хараа хяналтад оруулчихсан улс орон өнөөдөр эдийн засгийн таатай нөхцөл бүрэлдэхийг л хүлээж сууна.

Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөр оруулснаар бид шалан дээр унаад байсан эдийн засгаа бараг зургаан хувьд босгоод ирлээ. 2500 төгрөгийн босго давах шахсан ногоон мөнгөний ханшийг 2400 руу чирч авчирлаа, зээлжих зэрэглэлээ олон улсын түвшинд сэргээж хар данснаас Монгол Улсыг гаргаж чадлаа. Нүүр буруулсан хөрөнгө оруулагчдын цувааг нааш эргүүлж чадлаа. Мөнхүү төсвийн сахилга батыг мөрдөж чадсанаар орлогыг 20 хувиар нэмэгдүүлж, валютын нөөцийг гурван тэрбум хүргэсэн. Газрын тос нэрэх үйлдвэр, олон жил улстөржсөн Төв цэвэрлэх байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажлыг буцалтгүй тусламж буюу урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр эхлүүлж чадлаа. Одоо хөтөлбөрийнхний хатуу сануулж байгаа шиг “зарлагаа сайтар хянах” богино хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд дотооддоо сайтар ойлголцож эрсдлийг даван туулах учиртай.    

Ийм цаг үед цалин нэмэх шаардлагыг Үйлдвэрчний эвлэлээс удаа дараа тавьж байна. Энэ асуудал нь Үйлдвэрчний эвлэлийн тавих ёстой шаардлага зүй ёсоор мөн үү гэвэл мөн. Харин манай “үйлдвэрчин” макро эдийн засгийнхаа нөхцөл байдлыг тодорхойлж харахгүй байна уу даа гэсэн бодол хаа хаанаа төрж л суугаа байх.  Нөгөө талаар ОУВС Монгол Улсыг “зарлагаа хяна” гэдэг хатуухан сануулгатай Үйлдвэрчний эвлэлийн шаардлага зөрчилдөж байгааг нуух юун. Яагаад гэхээр ОУВС-г УИХ, Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж байж оруулж ирсэн хөтөлбөр учраас энэ бол Монгол Улсын бодлого, хууль тогтоомж юм. Гэтэл энэ хууль тогтоомжийг зөрчих шаардлага удаа дараа тавьж Үйлдвэрчний эвлэлийн зөв гэхэд үнэндээ хэцүү.

Ямартай ч ОУВС-тай хэлэлцсэний үр дүнд ирэх есдүгээр сард цалин нэмэх асуудлыг салбар яамнаас Засгийн газарт оруулахаар боллоо. Үүнээс гадна 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянгад хүргэх шийдвэр гарчихлаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн ирээдүйд эерэг үзүүлэлт гарахыг хаа хаанаа тооцоолсон учраас гаргасан шийдвэр байж таарна. Тодотгож хэлбэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас гаргасан дүгнэлт гэж харж болно.   

Үнэн хэрэгтээ Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй бол аль эрт дампуурч буй улс орны жагсаалтад эрэмбэ эдэлж явах учиртайг эдийн засагчид сануулж байна. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллага аливаа асуудалд улс төрийн өнцгөөс хандаж байгаа нь сөрөг хүчний үүргийг ч гүйцэтгээд байх шиг. Олон жилийн түүхтэй Үйлдвэрчний эвлэл нь өмнөх нийгмийн үеэс эхлэн хөдөлмөрчин олны дуу хоолой болж ирсэн алдартай байгууллага болохоос бус улс төрийн ажил хийдэг газар биш шүү дээ.

Нөгөө талаар Үйлдвэрчний эвлэл нь дурын нэг нөхрийн улс төрд дөрөөлдөг пиарын байгууллага огт биш. Тэр тусмаа аливаа сөрөг хүчний үүргийг нийгэмд гүйцэтгэдэг газар бүр ч биш. Тэгэхээр аргагүй нөхцөл байдал, Монгол Улсын хууль тогтоомж, эдийн засгийн гадаад дотоод түвшинг харгалзан үзсэн шаардлага хэрэгтэй болж байна. Түүнээс бус С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд “цалингаа нэм” гэнэ үү, “Засгаа огцоруул” гэнэ үү ямар ч хамаа алга, тэд бол улстөржихийн дон туссан ямар ч баримтгүй дайрах сөрөг хүчин. Гагцхүү энэ нь  Үйлдвэрчний эвлэлийн хийх ажил огт биш.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.170.71.39) 2018 оны 08 сарын 22

Uildverchnii evlel duugarch bj l tsalin nemj bna sh de. Odoo urgun heregleenii baraanii unee uls baridag baimaar bna. Gaduur naimaachid amandaa orson unee heleed buh baraanii une nemegdsen bna. Uuniig boliulmaar bna. tsalin nemne geheer odoo dahiad nemne tegeheer yalgaagui l hetsuu bna.

0  |  0
Зочин(103.57.94.126) 2018 оны 08 сарын 21

Одооны ҮЭ намуудын эрхшээлд орсон утсан хүүхэлдэй шүү дээ.Бусад орны ҮЭ улс төрөөс ангид байж тэмцэлээ явуулдаг.Жагсаал цуглааны байдлаас харахад тодорхой байдаг.

0  |  0
Зочин(103.57.94.126) 2018 оны 08 сарын 21

Манай ҮЭ байгууллага цалингаас өөр асуудлаар тэмцэж чадах юм уу.Ард иргэдийн эрх зөрчигдсөн олон асуудал байна.Ажилаа хийж чадахгүй бол татан буугдвал таарна

0  |  0
Nugaa(73.239.110.215) 2018 оны 08 сарын 21

YEvlel chin hamgiin sain surug huchin baih yostoishdee huuhee.

0  |  0
иргэн(202.21.108.254) 2018 оны 08 сарын 21

ҮЭ энэ байгууллага өөрийнхөө хоолыг олж идэхийн тулд ҮЭ-ийн биш ажил хийж иргэдээс таашаал авах арга нь ”цалин нэм” гэсэн үгтэй.Барьдаг 2 бороохойтой.Бас цаанаа захиалагчтай байж магадгүй. Өнөөдөрийн ҮЭ бол хэрэггүй,нэртэйгээ НАМ болчих.

0  |  0
Орхон(103.10.23.8) 2018 оны 08 сарын 21

Зөв ажиллаж бна ҮЭ.тийм учраас энэ нөхдүүд ингэж бичиж бга юм.Буруу юманд ҮЭ сөрөг хүчнээс илүү ажиллах ёстой.цалин нэм гэдэг шударга шаардлага.Амжилт ҮЭ-ийнхэндээ хүсье

0  |  0
Орхон(103.10.23.8) 2018 оны 08 сарын 21

Зөв ажиллаж бна ҮЭ.тийм учраас энэ нөхдүүд ингэж бичиж бга юм.Буруу юманд ҮЭ сөрөг хүчнээс илүү ажиллах ёстой.цалин нэм гэдэг шударга шаардлага.Амжилт ҮЭ-ийнхэндээ хүсье

0  |  0
Орхон(103.10.23.8) 2018 оны 08 сарын 21

Зөв ажиллаж бна ҮЭ.тийм учраас энэ нөхдүүд ингэж бичиж бга юм.Буруу юманд ҮЭ сөрөг хүчнээс илүү ажиллах ёстой.цалин нэм гэдэг шударга шаардлага.Амжилт ҮЭ-ийнхэндээ хүсье

0  |  0
Орхон(103.10.23.8) 2018 оны 08 сарын 21

Зөв ажиллаж бна ҮЭ.тийм учраас энэ нөхдүүд ингэж бичиж бга юм.Буруу юманд ҮЭ сөрөг хүчнээс илүү ажиллах ёстой.цалин нэм гэдэг шударга шаардлага.Амжилт ҮЭ-ийнхэндээ хүсье

0  |  0
Орхон(103.10.23.8) 2018 оны 08 сарын 21

Зөв ажиллаж бна ҮЭ.тийм учраас энэ нөхдүүд ингэж бичиж бга юм.Буруу юманд ҮЭ сөрөг хүчнээс илүү ажиллах ёстой.цалин нэм гэдэг шударга шаардлага.Амжилт ҮЭ-ийнхэндээ хүсье

0  |  0
Орхон(103.10.23.8) 2018 оны 08 сарын 21

Зөв ажиллаж бна ҮЭ.тийм учраас энэ нөхдүүд ингэж бичиж бга юм.Буруу юманд ҮЭ сөрөг хүчнээс илүү ажиллах ёстой.цалин нэм гэдэг шударга шаардлага.Амжилт ҮЭ-ийнхэндээ хүсье

0  |  0
ам(202.9.42.5) 2018 оны 08 сарын 21

аль 18р зуунаас сөрөг хүчин байсан. байх ч ёстой

0  |  0
Ишка(202.126.89.148) 2018 оны 08 сарын 21

Өнөөдрийн МҮЭ-ийн удирдлагууд ҮЭ-ийн татварын орлогын гол бааз болсон төрийн албан хаагчдын цалинг нэмүүлж татвараа нэмэгдүүлэх, сөрөг хүчнээс ямар нэг байдлаар дэм авч, МАН-ын засаглалын ажлыг шүүмжлэх, шаардагчийн дүр эсгэх байдлаар л ажиллаад байх юм гэж надад санагддаг.

0  |  0
Зочин(202.72.245.203) 2018 оны 08 сарын 21

МҮЭ ХЭЦҮҮХЭН БАЙГУУЛЛАГА БОЛЖЭЭ

0  |  0
ҮЭ-ийн гишүүн(64.119.25.57) 2018 оны 08 сарын 21

Алийн болгон монголчууд бид ийм бага цалин, хангамжтай өлөн зэлмүүн , номой царайлж, энэ хэдэн улс төрийн намуудын тоглоом, шоглоом болж явах юм бэ?!?! Цалин хөлсийг 5-10 дахин өсгөх шаардлага тавих хэрэгтэй?!?! Чадахгүй бол огцруулаад чаддагийг нь гаргах хэрэгтэй?!?! Өид арай л хүлцэнгүй, номой, эв нэгдэлгүй явж иржээ?! Энэ их газар нутагтай, энэ их баялагтай, энэ их малтай, ийм толгой сэргэлэн ард түмнийг ийм ядуу амьдруулна гэдэг байж боломгүй гэмт хэрэг. Гадныхан бүүр гайхаад барахгүй байгаа юм чинь. Ардчилсан хувьсгал гээчээс хойш амьдрал бүүр дордоод, улс төрчид, тэдгээ Бачжсан

0  |  0
иргэн(202.179.27.79) 2018 оны 08 сарын 21

за больж үз дээ хэдий болтол энэ Улсын Макро ЭЗ-ын Өсөлтийг сайжрахыг хүлээж Номхон даруу амьдрах гэж наад Төрийн өндөрлөгт байгаа Хулгайч Луйварчид чинь тэр ЭЗ-ын өсөлтыг чинь хүлээхгүй л Улс орноо харин улам бүүр дордуулж Цөлмөөд дууслаа ш дээ Ийм байхад Иргэд ЭЗ-аас өсөхыг хүлээгээд сууж байх юм гэнэ Наад ХУЛГАЙЧУУД дуусгалаа ш дээ

0  |  0
222(202.131.7.68) 2018 оны 08 сарын 21

ҮЭ -гтатан буулгавал зохино. Татварын мөнгөөр баяжиж байгаа хүмүүс, олон жил ҮЭ-ийн татвюар өглөө. ажлаас халагдахад ямар ч тусламж байдаггүй юм бналээ. худлаа л цалин нэмнэ гэж ярихаас цаашгүй байдаг. цалин нэмхээр үнэ яаж өсөх, эргээд ард иргэдэд яаж хүндрэл үүсэх вэ гэдгийг ч мэддэггүй дэмий байгууллага

0  |  0
222(202.131.7.68) 2018 оны 08 сарын 21

ҮЭ -гтатан буулгавал зохино. Татварын мөнгөөр баяжиж байгаа хүмүүс, олон жил ҮЭ-ийн татвюар өглөө. ажлаас халагдахад ямар ч тусламж байдаггүй юм бналээ. худлаа л цалин нэмнэ гэж ярихаас цаашгүй байдаг. цалин нэмхээр үнэ яаж өсөх, эргээд ард иргэдэд яаж хүндрэл үүсэх вэ гэдгийг ч мэддэггүй дэмий байгууллага

0  |  0
222(202.131.7.68) 2018 оны 08 сарын 21

ҮЭ -гтатан буулгавал зохино. Татварын мөнгөөр баяжиж байгаа хүмүүс, олон жил ҮЭ-ийн татвюар өглөө. ажлаас халагдахад ямар ч тусламж байдаггүй юм бналээ. худлаа л цалин нэмнэ гэж ярихаас цаашгүй байдаг. цалин нэмхээр үнэ яаж өсөх, эргээд ард иргэдэд яаж хүндрэл үүсэх вэ гэдгийг ч мэддэггүй дэмий байгууллага

0  |  0
ЗОЧИН(202.9.42.1) 2018 оны 08 сарын 21

МҮЭ БОЛ СҮРЭГ ХҮЧИН МӨН.................

0  |  0
АРДЧИЛСАН ҮЭ(202.179.25.180) 2018 оны 08 сарын 21

АРДЧИЛСАН ЗАСГИЙН ҮЕД МӨНГӨНИЙ ХАНШ 2 ДАХИН УНАЖ БАЙХАД ҮЭ ДУУГҮЙ БАЙСАН НЬ ЭНЭ БАЙГУУЛЛАГА УЛС ТӨРИЙНХ ГЭДГИЙГ НЬ ХАРУУЛДАГ.НЭГЭНТ УЛС ТӨРИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БИШ. БАГШ НАРЫН ХУВЬД ХҮҮХДҮҮДЭЭР БАРЬЦААЛЖ АЖИЛ ХАЯСАН БҮГДИЙГ НЬ АЖЛААС ХАЛАХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛД ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОХГҮЙ АЖИЛГҮЙ БАГШ НАР ТҮМ БУМААРАА БАЙНА. БАГА АНГИЙН БАГШ,СУВИЛАГЧДЫН ЦАЛИНГ ҮЕ ШАТТАЙГААР НЭМЭХ НЬ ЗӨВ.

0  |  0
зочин(59.153.84.210) 2018 оны 08 сарын 21

Өмнөх ЗГ-г ЭЗ-г хэвтүүлж байхад ҮЭ юу гэж хэлж байсан бэ? микрофон нь хаалттай байсан юмуу? Эсвэл цахилгаагүй байсан болохоор микрофон нь ажилгүй байсан юмуу?

0  |  0
zochin(66.181.177.156) 2018 оны 08 сарын 21

uuganbayar mini uyldwerchnii ewlel chini yamarch zasgiin ued ard tumniikhee tuluu duugardag surug khuchin baydag yum shuu dee,

0  |  0
Ард түмэн(202.126.89.220) 2018 оны 08 сарын 21

ҮЭ-ийг татан буулга. Цалин нэмэх нэрээр ханш унагаж ядуурал бий болгож улс төрийн ашиг олдог энэ луйварчидын эрхийг хасах хэрэгтэй.Бензины үнэ өсөх, долларын ханш өсөхөд ҮЭ дуугарахгүй л байгаа биздээ

0  |  0
zaass(202.131.242.254) 2018 оны 08 сарын 21

Bitgii ingej shaaj baildaa. AH-iin hiisen buyanaar l odoo MAH tansaglaj bgaa shd. Ter gargasan zardluudiin chin ogooj ni odoo garch bgaa shdee yag yas yuman deeree. Ternees bish MAH garch ireed saijruultsan yum 1 ch baihgui shd. Tegeed ch zesiin une osson ni az bolj bga bolhoos. Neeh MAH-iig saijruultsan yum shig yum yarihiin. Hudlaa MAH-garuud zailwal harin ch uls eh oron hurdan hogjijh bh shuu

0  |  0
Top