Яг одоо: Нийслэлийн дээд шүүхэд Ч.Сангарагчаа нарын шүүх хурал болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Нийслэлийн дээд шүүхийн танхимд өнөөдөр 12,30 минутанд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч нарын давж заалдах шатны шүүх хурал эхэллээ.    АТГ-ын дарга Ч.Сангарагчаа шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт тавьсан ч хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учир түүнийг шүүх хуралд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Шүүх хуралд Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч оролцож байгаа аж. Шүүх хурлыг Г.Алтанчимэг даргалж, улсын яллагчаар Е.Сагсай, АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар нар, Ө.Алтангадасын өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, н.Одончимэг, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган нар  оролцож байна.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top