Эгэл ардаасаа эхлээд Ерөнхийлөгч хүртэл УИХ-ыг тараах сонирхолтой байгаа нь манай парламентийн нийгэмд эзлэх байр суурь, гишүүдийн үүрэг оролцоо тун бага байгааг харуулсан хэрэг болов уу. Сүүлдээ УИХ-ын гишүүд маань сонгогчдыг дуурайсан уу яасан “Энэ УИХ тарах хэрэгтэй” хэмээн дор бүрнээ зоримог зоримог мэдэгдэх болов. Чухам тарахдаа тулахаар зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй юм. Цөөн л хүн байх болов уу. Нөгөө бол өөрсдөө хариуцлагаас зугтааж байгаа ч юм шиг нэг ийм асуудал үе үе дэгдэх болов. Төрийнх нь түшээ бухимдахаараа тараана бусниулна гээд байдаг ч байгууллага биш. Сонгогчдын хүсэл сонирхол, тэдний итгэлээр байгуулагдсан Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Айлын эцэг “энэ гэр бүлийг тараана, ямар ч хэрэг алга” гээд загнаад байвал хань үр хүүхдэд нь ямар байх вэ.
Ямартай ч долоон удаа парламентад сонгогдсон дархан түшээгээс эхлээд ганцхан удаа сонгогдсон түшээд хүртэл УИХ тарах хэрэгтэйг сануулах болов. Гэхдээ УИХ-ын хэн зоргоороо нь тараадаг зүйл биш, өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёрт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн заажээ.
Мөнхүү “Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн нэг заалт бас бий. Тэгэхээр одоогоор УИХ-ыг тараах саналыг дэмжээд байгаа түшээдийг танилцуулъя.
Б.Бат-Эрдэнэ
Уул уурхайн асуудалд гишүүд бид нэгэн сэтгэлээр хандахгүй бол эх орны өнцөг булан бүрт байгаль сүйрч байна. Булхайтай УИХ тарах хэрэгтэй,
Д.Эрдэнэбат
Аливаа асуудал зөв зохистой хандаж чадахгүй бол УИХ тарах ёстой, ерөөсөө УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна
Ц.Нямдорж
УИХ-ын даргаа та зүгээр байгууллагын ирц бүртгэдэг жижүүр болж хувирлаа. УИХ өөрөө ирц нь бүрдэхгүй, гишүүд нь цуглахгүй, ажлаа хийж чадахгүй бол тардаг учиртай. Амь биш заяа биш, ажлаа хийж чадахгүй бол таръя.
Ж.Энхбаяр
Асуудлаа шийдэж чадахгүй тал талд өөр өөрийн дураар загнаж байдаг газар УИХ биш. УИХ чадамжаа алдсан учраас тарах ёстой.
О.Баасанхүү
Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй. Ерөөсөө Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг болжээ гэдэг нь харагдаж байна.
С.Эрдэнэ
Парламентийн үйл ажиллагаа утгаа алдаж байна, Хэрвээ би УИХ-ыг тараах аян өрнөж, гарын үсэг цуглуулбал би зурна.
Д.Хаянхярваа
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тал дундаасаа өнгөрч байна, бид чинь ард түмнийг Төрд төлөөлж байгаа элчүүд шүү дээ. Үүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй.
Д.Тэрбишдагва
Засгийн газраа олон огцрууллаа гээд сайжирч байсан түүх байхгүй, зөвхөн Засгийн газрыг огцруулахын тулд ажиллаж байгаа УИХ бол тарсан нь дээр.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
ene.ih.hural.tarval.taarna.yos.zuigui.huneer.udirduulsan.ih.hural.yaj.oligtoi.ajillah.ve.dee
Ер нь бол олигархийн засаглал ноёлсон энэ засаг, улс төрийг үндсээр нь суга татан хаях хэрэгтэй ингэхийн тулд цэргийн хүчин улс төрийг гартаа авч төр засгийг эмхлэн цэгцэлж дор хаяж 10-н жил төр барьж одоогийн улс төрчид гээд байгаа олигархуудыг цэвэрлэн Монголчуудыг хөл дээр нь босгох хэрэгтэй байна
болсон нөхдүүд эргэж ирнэ мөн л нөгөө халаа солио идэж уух яам тагаа тоируулж жижгрүүлэх гээд ээлжит шоунууд эхэлнэ. Одоо та нараар тэгүүлэхгүй.Яадагч байсан одоо байгаа дээр нь засаж залад жинхэн төр барих чадвартай эх орноо гэсэн хөвүүд л үлдэх болно..!! Тараах гэнэ шүү...
Улс орны эдийн засаг хүнд үед ,одоо л нааштай үр дүнтэй байгаа үед тарах асуудал ерөөсөө байж болохгүйе!! Энэ бол АН -ханд таатай байх учир тэд л ийм гоосой юм хийнэ._ Тэд Улс орныг боддоггүй хувийн амбиц хөөж амьдралаа дээшлүүлж явдаг хүмүүс. АН толгой нарыг хар даа бүгд яааж баяжив... Баярцогт Сайханбилэг,Элбэгдорж гээд бүгдийг нь харахад ойлгосжтой. МАН -д дээрдэх юм байхгүй. Эрхээ биш хуучин бууны хугархай МАХН байх үед байсан гишүүд нам бусчууд жинхэнэ доктор профессорууд байгаа үед МАН төрөл арилжиж арай л барахгүй болов уу? Тараагаад явар үр дүн гарах нь тодорхой. Нөгөө л улиг домог
Yag tarah bol ed nar chadah uu??? Bitgii hudlaa showdatsgaa.
Их хурал тарвал дараагийн их хуралд МАН-АН-аас тус бүр 15 гишүүн МАХН-аас дангаараа 30 гишүүн бусад нам бие даагчдаас 16 гишүүн л гарна даа
Муу муухай бүхэн бүгшсэн Болохгүй бүтэхгүй Хууль зөрчиж Гэмт хэрэгт холбогдсон бүхнээ Өмгөөлж хамгаалж Өөгшүүлж доргиож байдаг УИХ Тарах нь зүйтэй Ямарч Чадамж ч алга Өөрсдөө Санаажилж баталсан Хуулиа байнга шахуу Зөрчидөг ийм Төрийн дээд байгууллага байснаас Тарсан нь хавьгүй дээр дээ
Хуралдаа бүрэн сууж ажлаа хийж чаддаггүй УИХ-ын дарга гишүүд тарахаас яахав дээ. Гэхдээ дахиад л бөөн зардал чирэгдэл сонгууль... Яамаар ч юм бэ дээ. намаас нэр дэвшдэгийг зогсоомоор ч юм уу... Ккк... МАНАН-д чадвартай боловсон хүчин байхгүй юм шиг... МАХН- ын хан ямар бол...
erdemten,seheeten,ner tsever humuusiig songotsgooyo
suuna gej guilga guih shahuu ih hurald suuchihaad hariutslagaa uhamsarladaggui ene humuusiig dahig hezee ch bitgii songooroi Hymdorj gedeg ene zonog toriin hutguur boljee Bat erdene gej boh mal saidiin ajlaa mash muu hiij heden huuhdiin ami nas hohirooson medleg chadvargui populist etgeed geh met ed nar uneheer uidjee ard tunen sain haraad avaarai
хаян хэмээх тарвага эрх мэдлээсээ татгалзаж чаддаг зоригтон мөн үү зөвхөн амаараа том том ярьж чадна
Зөв ш дэээ ажлаа хийж чадахгүй бол эртхэн тарсан нь дээрдээ. Энэ голдоо нүхтэйнүүд байна.бусад нь таг хөлдүүнүүд
Ардчлал ярьсан лаларууд л тараана гэж солиорч бна. Энэ бол ард түмний сонголт байсан юм шүү
ҮХЦ УИХ 2 утгаа алдсан байна тарвал таарна
Иим ёс зүйгүй төр төриин түшээ.архинд живсэн төриин албан хаагч нартай алуурчдаар дүүрсэн таз албан хаагч нарыг зайлуулах ёстой