Хэнтийд Нөхөн сонгууль хийхээ боль

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

УИХ-ын сонгуулийн  42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн түдгэлзүүлсэн нь маргаан дагуулж байна. Уг нь Сонгуулийн ерөнхий хороонд 13 улс төрийн нам бүртгүүлсэн ч ийнхүү нөхөн сонгуулийн тов тодорхойгүй болж, улс төрийн жижиг намуудын дунд маргаан дэгдэн, улмаар Үндсэн хуулийн цэцийн босгоор давлаа.

Ерөөсөө ингэж хэрэлдэж байхаар Нөхөн сонгууль явуулах хэрэг байна уу. Ид хадлан тариа гээд өвөлжилтийн бэлтгэл ажлын үед улстөржин сонгуульдахын хэрэг алга. Хэнтий аймгаас нэг гишүүн парламентад орж ирлээ гээд байдал огт өөрчлөгдөхгүй, бахь байдгаараа л байна. Парламентийн бүрэн эрхийн хугацаа тал дундаасаа өнгөрчихсөн. Тэртээ тэргүй УИХ-ын чуулган 100 хувь хуралдаж байсан түүх үгүй, сайндаа л 40 гишүүн хүрэлцэн ирдэг болоод удаж байна. Үүгээр ч зогсохгүй ирц хүрээгүйн улмаас хуралдаан хойшилдог байдал байсаар байна. Харин Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсон цагаас хойш байдал дээрдэх байх гэсэн горьдлого байгаа болохоос биш нөхцөл байдал хэвээрээ байгаа юм.

Ийм нөхцөлд нөхөн сонгууль явуулж нэг гишүүн парламентад оруулж ирэхгүй л бол улс орны ажил урагшаа явахгүй юм шиг загнаж яахав дээ. Хамгийн наад зах нь хөрөнгө мөнгөнөөс эхлээд бөөн чирэгдэл болно. Нөхөн сонгуулийн зардалд зориулж төсвөөс 228,9 сая төгрөгийг тавьж өгсөн байв. Үүнээс гадна намрын ид ажлын үеэр улстөржсөн, нэгнээ муучилсан сурталчилгааны багийнхан ч ажил хийлгэхгүй. Тэгэхээр ерөөсөө нөхөн сонгууль хийхээ больчихвол таарна.

Дундговь аймаг гишүүнгүй зургаан жилийн нүүр үзэж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. УИХ өнгөрсөн намрын чуулганыхаа ажлыг дүгнэхэд Дундговиос сонгогдсон гишүүн Б.Наранхүү тасалсан тоогоор тэргүүлж байв. Намрын чуулганы хуралдаан 39 удаа болж, Б.Наранхүү 34 удаагийнхад нь суугаагүй гэсэн үзүүлэлт байв. Ингэхдээ есөн удаа чөлөө авсан бол 25 нь ямар ч шалтгаангүй тасалсан үзүүлэлт байж л байна. Түүнчлэн Б.Наранхүү нь хуралдаанд суудаггүйгээс гадна ямар ч хууль санаачилж байсангүй, бас баталцаж байсангүй. Ордонд байх ажлынхаа өрөөнд тухлахгүй, хуралдаанд суухгүй болохоор ямар ч хуулиа санаачилж, хэзээ нь ч батлуулах билээ дээ. Үүнийг бол ямар гишүүн гэх вэ. Энэ үзүүлэлтээс харахад Дундговь аймгийн хувьд УИХ-д ямар ч төлөөлөгүй гэж хэлж болохоор.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАЛУУДАД(202.9.43.102) 2018 оны 08 сарын 25

ТЭГЖ ХАРИУЦЛАГАГУЙ НЕХДИЙН БАЛГААР АСУУДЛЫГ ХЯЛБАРЧИЛАХ НЬ БУРУУ БЕГЕЕД ЭНЭ САНАЛ БОЛ ЕРЕЕСЕЕ ХУУЛЬГУЙ АМЬДРАЯ ГЭДЭГТЭЙ АДИЛХАН СОНСОГДОЖ БАЙНА!!!!!!

0  |  0
Дараагийн хүн(103.111.68.3) 2018 оны 08 сарын 23

Нөхөн сонгууль явуулж мөнгө үрж байхаар сонгуульд дараагийн санал авсан хүнийг л шууд УИХ-н гишүүн болгочихмоор юмаа

0  |  0
зочин(66.181.166.134) 2018 оны 08 сарын 23

наранхүүгээ сонгохоо л больчих

0  |  0
Top