МАН ”Улаан тарианы хүүхнүүд” зохиолоор өөрсдийн намын тухай кино хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

 

2012 оны сонгууль дөхөж байгаа өнөө үед улс төрийн намуудын идэвх санаачлага өндөр болоод байгаа нь нууц биш.  МАН-ынхан  нэрт зохиолч Б.Догмидын "Улаан тарианы хүүхнүүд" уран сайхны нийтлэл өгүүллэгээр кино хийхээр болжээ. Тэд Монгол улсын иргэд яр шархандаа баригдаж тэмбүү зэрэг өнгөний өвчин маш ихээр газар авсан байсныг МАН эмчилж арилгасан гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Гэтэл зохиолч Б.Догмид "Та нар миний зохиолыг дэндүү үзэл суртлын болгож, өөрсдийгөө их зүйл хийсэн болгох гээд байна. Үнэхээр танай нам өвчнөөс салгасан нь үнэн. Гэхдээ..." гэхэд нь Д.Тэрбишдагва нарын хэсэг гишүүд үгийг нь таслан "Үнэндээ манай улс чинь ярандаа баригдсан байхад бид л салгасан шүү дээ. Үүнийг л энэ киногоор бүрэн дүүрэн гаргаж харуулах хэрэгтэй" гэжээ. Харин нэрт зохиолч маань “Та нар ч салгасан юм биш, оросууд л салгаа биз дээ. Тэгээд танай намын яр ч яахав алга болжээ. Харин орчин үед орж ирээд байгаа ДОХ гээч нь хэнийх вэ. Бас хоёрдугаар анги хэрэгтэй болох нь дээ" гэж амыг нь тагласан гэнэ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top