Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эсэх асуудал зуны сарыг барж намрын сартай золгосон ч гацаанд байсаар. Өргөх бичиг барьсан гишүүд болон Ерөнхийлөгчийн шаардлагаас харвал аль аль талд нь ээлжит бус чуулган хуралдуулах хууль зүйн үндэслэл тов тодорхой байна. Тэгвэл чуулган хуралдуулахгүй хэмээн гэдийж байгаа “60 тэрбум”-ын бүлэглэлийнхний өмнөө барьж байгаа хуулийн томъёололд ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй байх үндэслэл бас л харагдана. Ёстой л “Авах хүн бөхийж өгөх хүн гэдийнэ” гэдэг болж байх шиг. Тэгэхээр тодорхой нөхцөл байдалд гацаад байгаа үйл явдал болон түүнд харъяалагдах хуулийн үндэслэлээс харъя.
Өнгөрөгч долдугаар сарын 10-ны өдөр нэр бүхий 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн нь “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой” гэсэн хуулийн заалттай яв цав нийцэж байгаа юм. Энэ нь ээлжит бус чуулган хуралдах хуулийн үндэслэл мөн биз дээ.
Үүний дараа буюу долдугаар сарын 17-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг бас л УИХ-ын даргад өргөн барьсан нь “Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлнэ” гэсэн заалт нь ээлжит бус чуулган хуралдуулах үндэслэл мөн. Дээрх хуулийн хоёр заалтаас харахад УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хууль зүйн үндэслэл хангалттай байгааг бид харлаа.
Нэр бүхий 26 гишүүн болон Ерөнхийлөгчийн тавьж буй шаардлагын утга нь ч нэг. Тодотговол, “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн УИХ-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай юм.
М.Энхболд нарын байр суурь бол “60 тэрбум” болон АТГ-ын даргыг огцруулах эсэх асуудал нь ээлжит бус чуулган хуралдуулах шалтгаан биш гэж өөрсдийгөө хаацайлжээ. Ингэхдээ “Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна” гэсэн хуулийн заалтаар бамбай хийхээ мартсангүй. Бас л айсан хүн өмнөө бариад байхаар хамгаалалт болчихоор заалт мөн үү гэвэл мөн. Эндээс харахад “60 тэрбум”-ын бүлэглэл нь Төрийн албыг “60 тэрбум” төгрөгөөр наймаалцах ажиллагаа нь “улс орны хэмжээнд үүссэн томоохон асуудал” биш. Халаасны хулгай төдийд үзэж байгаад л хамаг учир оршино.
Мөнхүү Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн, эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэх заалтыг өмнөө барихаа ч бас мартаагүй. Уг нь “60 тэрбум” төгрөгөөр Төрийн албыг наймаалцах хэрэгт “АТГ-т очоод замхарч байна” гэх үндэслэл нь “гэмт хэрэг үйлдсэн” гэх заалттай яв цав нийцэж л байна. Үнэхээр “наймаачид”-ыг хаацайлж хамгаалаагүй бол хуульд заасан дагуу АТГ-ын дарга “өөрөө өргөдлөө өгөөд” шалгуулчих иргэний зориг хэрэгтэй санагдана. Нийгэмд буй олон эргэлзээ ч тайлагдана шүү дээ. Үүгээр ч зогсохгүй “дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас чөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн ч олон удаа дурдах аж. АТГ-ын даргыг томилсон М.Энхболдоос санаачилга гаргах нь зүйд нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг өөрөө өргөдлөө өгөөд албан тушаалаасаа татгалзан шалгуулах хууль зүйн үндэслэлийг УИХ-ын дарга гаргаж тавих асуудал бол бий. Гэвч тэдэнд ийм сонирхол байхгүй учраас хуульд харъяалагдаж өгөхгүй байна.
Ингээд “60 тэрбум”-ын бүлэглэлийн өмнөө барьж байгаа хуулиас харахаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөл байдал үүсээгүй гэж тайлбарлах шалтгаан бас л цухалзана. Өнөөдрийн хувьд яг ийм нөхцөл байдал үүсчихээд хаашаа ч үгүй гацаатай байна. Хууль өөрөө ийм барьцгүй олон талтай байхад асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой.
Нэр бүхий 26 гишүүн болон Ерөнхийлөгчөөс ирүүлсэн дээрх шаардлагыг УИХ-ын зөвлөл долдугаар сарын 18, 30-ны өдрүүдэд тус тус хуралдаад “Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг сайтар судалж, тодруулах шаардлагатай. Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй. Тэгээд ч ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй” хэмээн үзжээ.
Гэтэл “УИХ-ын гишүүдийн гуравны нэг” буюу “Ерөнхийлөгч өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр заалт нь ээлжит бус чуулган хуралдуулах хууль зүйн үндэслэл мөн бөгөөд хуралдах эсэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр оруулах хуулийн заалт алга. Ингэх шаардлага байхгүй гэдгийг ч хуульчид хэлдэг. Тэр ч бүү хэл дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, Байнгын хороо нь ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг шийддэг хууль ч бас алга. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн хувьд ч ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо шууд утгаараа шийдэхгүй. Хуралдах эсэхийг УИХ-ын дарга М.Энхболдын шийдэх асуудал хэмээн өөрөөсөө эвтэйхэн зайлуулсан байна лээ. Тодотговол, УИХ-ын даргын зөвлөл Хууль зүйн байнгын хороонд асуудлыг “шахах” буюу өөрөөсөө зайлуулах ямар ч процесс байж болохгүй гэсэн утга байна. Хууль зүйн байнгын хорооны дарга нь өөрөө “М.Энхболдын шийдэх асуудал” гэснээс харвал ээлжит бус чуулган хуралдах эсэх нь түүний гарт байна гэсэн үг.
Хууль өөрөө ийм олон нүүртэй, олон талтай, барьцгүй байгаа учраас аливаа асуудлыг нэг талдаа гаргаж чадахгүй байна. Зөвхөн энэ ч бус олон зүйл дээр хуулийн цоорхой, олон талыг ашиглаад завхаруулж байгаа асуудал цөөнгүй бий. Хамгийн сайн гаргалгаа бол ээлжит бус чуулган хуралдуулах эсэх асуудал нь зөвхөн М.Энхболдын гарт байгааг бид дээрх хуулийн заалт бусад тогтоомжоос харлаа.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
Ээлжит бус чуулган их хурлын мэдэлд байхгүй өөр хэнд байхав дээ 8 суудалдтай АН-д ,поп Оюунэрдэнэд байлгалтай биш эд нар улс орныг сэгсэрнэ биздээ. Издээ.
Энэ одоо зайлаасай. Улаанбаатарыг одоогийн ийм шамбаарсан, эмх замбараагүй, алаг эрээн болгосон үндэс суурийг тавьсан хүн
М.Энхболдыг Монгол төрөөс хурдан зайлуулах тусмаа Монголд сайн.
Энхболдыг өмөөрч байгаа юм биш.Одоо ч гэсэн бүх яам тамгын газар ажил төрөлд орьё гэтэл мөнгөөр ордог нь тодорхой нийтэд ил шүүдээ.Шүүх, прокурор, хуулийн байгуулагыг өөрчлөөгүй байхад энэ асуудал зогсохгүй нь тодорхой.Сэтгэгдэлийг бичихдээ харааж,бие биеээ доромжлохгүйгээр бичиж сурцагаая олон түмэн минь.
Ийм хогын юмыг төрд гаргачихаад хаваржин зунжин улиг болохоосоо хэн хэн нь ичиж залхдаг болоосой,энэ чинь нэг хужаа хүссэнээрээ хийдэг ажил биш,хогын шаарнуудыг нэгтгэсэн,нэр нүүрээ барсан,нүгэлийн тулам нь нүдээрээ гарах гэж байгаа улс төрийн нам нэртэй луйварчдын л хийж байгаа ажил,эдэнтэй зүгээр нэг ам хэл хэвлэл мэдээллээр тэмцээд цаг л алдахын нэмэр,бүх ард түмний хүчтэй тэмцлээр л эднийг өөрчлөж монгол төрийг цэвэрлэхээс өөр арга зам байхгүй.
ХОГЫН ХУЖАА
Ene hugjliin saad hongiliin tolgoilogchiig dargaas ni buulgaad goviruu ymaa hariuluulbal taarna bur alban tushaalaasaa zuuraldaad uheh ni....
“Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон” төмөр замын хэрэг энд яагаад хамаарахгүй байна.
Авилгалчин хужааг төрийн хоймортой залчихаад 60 тэрбумын хулгайчдаар хүрээлүүлээд энэ бидний монголчууд яаж хөгжих вв
huulia.zurchij.bgaa.M.Enhboldyg.undsen.huuliin.tsetsed.uguuchee.huuliig./uurtuu.taaruulj.yanz.bureer.tailbarlaj.bolohgui
yos.zuitei.bahyg.tanaas.shaardaj.bna.uuriinhuu.buruu.uildliig.haatsailah.gej.huuliig.ulandaa.gishgej.bolohgui
Enhbold.guai.ta.Mongol.ulsyn.huuliig.hezee.murduh.hun.be.mash.buruu.ulger.duurial.uzuulj.bna.gargasan.huulia.murduhgui.yam.bol.ih.hurlyn.hereg.bna.uu.yos.zuitei.baigaach