Таван толгой, Гашуун сухайтын замд 140 гаруй км цуваа үүсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

Таван толгой, Гашуун сухайтын замд 140 гаруй км цуваа үүссэн тул тээвэрлэлт зогсож, жолоочдыг бухимдуулж  байна. Тиймээс Баянзам тээвэрчдийн  холбооноос Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт зургаан заалт бүхий шаардах бичиг хүргүүлжээ.

Уг шаардах бичигт Таван толгой,  Гашуун сухайт чиглэлийн авто замыг олон улсын стандартад нэн даруй нийцүүлэх, Цагаан хад гаалийн хяналтын бүсийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамааруулах, тээвэрчдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх зэргийг шаардсан байна.

“Төрийн өндөр албан тушаалтнуудыг ирэхэд эвдэрсэн машинуудаа нууж, муухай хувцастай жолоочийг ирэхгүй байхыг шаардаж бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэдэг. Гэтэл 8000 жолоочийн ар гэрийн нөхцөл байдал маш хүнд байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ байдал дээрдсэнгүй. Тиймээс бид шаардах бичиг хүргүүлж байгаа юм” гэж Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Нямжав ярилаа.

Хэдийгээр оны өмнөхөн Таван толгой, Гашуун сухайтын замд үүссэн цувааг арилгасан ч энэ оны дөрөвдүгээр сар болон долдугаар сард тээвэрлэлтийн нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Одоогоор Хятадын компаниас түрээслэдэг том оврын тээвэр эрхлэгчид сүүлийн нэг жил нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа аж. Тээвэрлэлтийн нөхцөл хүндэрсэн учраас өнгөрсөн оны тээвэрлэлтээс 2-3 дахин буурчээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулах гэсэн боловч сайдын өргөтгөсөн хуралтай гэх шалтгаанаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

С.Болор

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.96.131) 2018 оны 08 сарын 29

үхэр монголчууд бас л ээлжит рекордоо эвдэхээр чармайж байх юм удахгүй 200 км урт цуваа оочир үүсэх нь мэдээж ш дээ

0  |  0
Зочин(61.47.115.82) 2018 оны 08 сарын 28

Сумьяабазар бүх зшйлияг шийдсэн гээд бай сан

0  |  0
Top