Л.Гүндалай намыг нь муулахад огт тоосонгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Баруун гурван аймагт аялж яваа АН-ынхан Баян-Өлгий аймгаас багц мэдээлэл бэлтгүүлж цацахдаа С.Хавалыг шүүмжлэхийн зэрэгцээ МАН-ыг далимдуулан "гөвөөд" авчээ. Энэхүү мэдээллийг уншиж суусан Н.Ганбямба гишүүн АН-ын Л.Гүндалайд хандаж, “Танай намынхан мөрөөрөө хүмүүсийн толгой эргүүлэхгүй бас биднийг муулж явах юм даа. Уг нь өөрсдийг нь хамт магтаж, матаад явдаг бидний тактикаар хийсэн бол бас ч яахав. Би дээр Хэнтийд явж байхдаа танай

намыг ёстой нэг магтан....." хэмээн ам алджээ. Харин чимээгүй байдаггүй Л.Гүндалай огт тоосон шинжгүй "Харин тиймээ, энэ аяллыг шууд эрт эхэлсэн сонгууль гээд нэрлэчих хэрэгтэй" хэмээн тайван хариулсан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top