Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч, үндэсний компаниуд, төрийн удирдах албан тушаалтнуудын оролцдог “Дисковер Монголиа 2018” форум энэ жил 16 жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Шангри Ла зочид буудалд болох уг чуулган уул уурхайн салбарын олон чухал асуудлыг хөндөнө.
Чуулганд Монгол Улсын Засгийн газар, Канад болон Австралийн хөрөнгө оруулагчид, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын валютын сан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төлөөллүүд оролцох юм.
Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компанийн зах зээлд гаргах хувьцаа болон Оюутолгой компанийн ирээдүйн төлөв байдлын талаар болон уул уурхайн салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцах аж. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогыг гадаад болон дотоодын төлөөлөгчдөд нээлттэй танилцуулах юм байна.
Дашрамд сонирхуулахад “Дисковер Монголиа 2018” үндсэн хуралдааныг Оюутолгой төслийн шанг татаж байсан Камерон Макрэйдаргалахаар болсон байна. Энэ жилийн чуулга уулзалтыг Монголын бизнесийн зөвлөл зохион байгуулж байгаа билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
AALZNII TOR SHIG TZ DAGUULAHVII