"Төлсөн авснаа нийтэл" эвслээс олборлох салбарын нээлттэй ил, тод байдлыг бий болгох үүднээс уул уурхайн ямар компанид хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг, лиценз эзэмшдэг бол мэдээлэх шаардлага хүргүүлэхэд УИХ-ын 76 гишүүн эзэмшлээ мэдээлэхээс татгалзжээ. Тэд энэ мэдээлэл чухал ач холбогдолтой биш гэж үзсэн байна.
”УИХ-ын гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан гэсэн дөрвөн л гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн. Хариу ирүүлээгүй 43, туслахаараа дамжуулан мэдээлэл өгөх шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн дөрөв, үлдсэн 25 гишүүн холбогдоогүй. Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд энэ мэдээллээ нээлттэй болгож нийтийн өмчөөс завшдагаа болих хэрэгтэй” гэж Хөвсгөл далайн эзэн ТББ-н тэргүүн Б.Баярмаа ярилаа.
"Төлсөн авснаа нийтэл" эвслээс аймаг, нийслэлийн 62 удирдлага, Засгийн газрын гишүүн, газар, агентлагийн 32 албан тушаалтанд мөн нээлттэй захидал ирүүлжээ. Гэсэн ч мөн л арав хүрэхгүй албан тушаалтан албан ёсны мэдээлэл хүргүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан П.Очирбат, Н.Багабанди, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирүүлээгүй гэв.
Монгол Улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга конвенцид нэгдэн орж, 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр гэхэд нээлттэй болгохоо зарласан ч төрийн өндөр албан тушаалтнууд ил тод мэдээлэх шаардлагагүй гэж үзэн мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
ДАШДОРЖ САИД БАИХДАА ХӨВСГӨЛИИН БҮРЭНТОГТОХ СУМАНД АСАР ТОМ ОРДЫГ ДҮҮГИИНХЭЭ НЭР ДЭЭР АВСАН БАЙНА ҮҮНИИГ ТЕГ АТГ ЦАГДАА ШАЛГАЖ ЧАДАХ УУ.
ийм л Хулгайч Луйварчид Бидний дээр Сандайлаад суучихсан байхад Бидний амьдрал улам доройтоно уу гэхээс хэзээ ч сайжирахгүй нь ойлгомжтой шүү дээ
Ийм л хүмсийг сонгогчид та бид сонгоод байна шүүдээ.Намаар биш хүний мөн чанараар сонголтоо хийвэл ийм байдалд хүрэхгүй.Ер нь хХарьцангүй үмүүс оюуны хоосоролд их оржээ.Үүнээс яаж гарах вэ гэдгийг төрийн бодлого болгон арга хэмжээ авахгүй бол манай улс хөгжихгүй.Харьцангүй хөгжиж байгаа мэт харагдавч хүмүүсийн толгойд юм хийгээгүй цагт нийгэм зогсонго байдалд л байна.
Эх оронч дүр эсгэсэн үе үеийн ерөнхийлөгч нар болон УИХ-ын зарим гишүүд, төрд унаж тусан зүтгэж орсон эрхмүүд бүгд л нэг зорилготой, тэр нь ард түмний гараар бүтээсэн их баялгаас хумслах, хумслаж баяжаад зогсохгүй цааш үргэлжлүүлэн хэдэн үеэр идэж шамшигдуулах бодлогоо үр хүүхэддээ өвлүүлэх хүсэлтэй адгийн шаар, хулгайч луйварчдын эгнээг бий болгосоор. Төрийн албыг наймааны хэрэгсэл болгосон оюуны бядгүй, чадваргүйчүүдээр өөрсдийгөө хамгаалуулсан ийм нэгэн зогсонги нийгэм бий болж байгаа нь харамсалтай. ”Чамайг баялагтай болгосон нийгэмд чи буцааж өгөх ёстой” гэсэн Б.Гейтсийн үгийг хэлмээр бн
идсэн ууснаа ил болно гэхээс үхтлээ айж байгаа...бүгд луйварчид...