“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, IPO хийх ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ахалж буй аж. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компани дээр энэ асуудлыг хариуцсан салбар нэгжийг байгуулжээ.
“Засгийн газарт ажлын явц ямар байгаа талаар цаг тухай бүрт нь танилцуулж байгаа. Хуулийн болон санхүүгийн, нөөцийн үнэлгээний аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын компанийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, бараг дуусч байна” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.
Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулж дүрмийн өөрчлөлт хийх, Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх ажил бэлтгэл шатандаа явж буй аж. Олон улсын зах зээлд гаргахтай холбоотойгоор Таван толгой-Гашуунсухайт-Таван толгой-Оюутолгой-Хангимандал, Таван толгой-Цагаан дэл авто зам, Таван толгой-Гашуун сухайт-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, усан хангамжийн суваг, конвейрийн систем, Геологийн нөөцийг сэргээн тогтоох, нүүрс, угаах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил үргэлжилж байна.
УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-н 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, IPO хийх шийдвэр гарсан билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
АЖЛЫН ХЭСЭГ.. ???7 ККК. ЭНЭ ТӨРД МЭРГЭШСЭН АЛБАТУУД БАЙХГҮЙ ЮУ? 2012 ОНООС ХОЙШ ИЙМ МОДА ГАРСАН. АН АНХ САНААЧИЛЖ МАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЖЛҮҮЛЖ ЯВАА. НЭГ ЁСОНДОО ӨНГӨЛӨН ДАЛДЛАХ, ХУЙВАЛДАН ГҮЙЦЭТГЭХ АРГА ЮМ. ТЭР АЖЛЫН ХЭСЭГТ НЬ МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ, ДАРГЫН ХҮН Л ГЭЖ БАЙНА. БАЙЛАА Ч АЖЛЫН ХАЖУУГААР БОДЛОГО БОЛОВСРУУЛААД, ХУУЛЬ БИЧЭЭД СУУДАГ ХҮН БАЙХГҮЙ.. ҮҮНИЙГ БОЛИМООР БАЙНА.ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАН НЬ ЮМАА ХИЙГ Л ДЭЭ! АЛИЙН БОЛГОН ЭЗЭН БИЕГҮЙ, ХАРИУЦЛАХ ХҮЛЭЭХ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ АЖЛЫН ХЭСЭГ ГЭЭЧ ЮМААР ТӨРИЙН АЖЛЫГ САМРУУЛАХ ЮМ БЭ? ХЭЗЭЭ, ХЭНИЙГ, ЯМАР АЖЛЫН ХЭСЭГТ ОРУУЛАХАА МЭДЭЖ БАЙ