Таван толгой-Гашуунсухайтын нэмэлт замын ажил 70 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 140 гаруй км автомашины цуваа үүссэн нь буурсан ч БНХАУ-ын талын нүүрсний татан авалтаас хамаарч байгаа гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Нүүрсний татан авалт муу байгаа тул ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын шийдвэрээр  татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

“Одоогийн байдлаар үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулахын тулд хэсэг газрыг тусгаарлаж, гурван эгнээ нэмэлт зам барьж байна. Одоогоор замын ажил 70 хувьтай байна” гэж УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал ярилаа.

Одоогоор Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 45-55 км цуваа үүссэн байна. Цаашид замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд манай талаас замын эгнээг нэмэх, БНХАУ-ын талтай нүүрсний татан авалтыг сайжруулахаар хэлэлцэж байгаа гэж салбар яамнаас мэдээлсэн юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top