Онигоо: Тэнэг комьпютер

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24


Залуу байрныхаа урд байдаг өвсний талбайг янзалж байв, Гэтэл хөрш айлын шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд шуудангийн хайрцгаа нээж vзээд хүчтэй гэгч нь хаагаад оров. Хэсэг хугацааны дараа дахин гарч ирээд бүр хvчтэй хаагаад уурсангуй гэртээ оров. Төдөлгvй дахиад л гарч ирээд нээж үзээд байдаг хүчээрээ савж орхив. Залуу асуув:

-Ямар нэгэн юм болоо юу? Шаргал үст бvсгvй:

-Тийм ээ, миний тэнэг компьютер YOU’VE GOT MAIL гээд байн байн гажигтаад байна.

 

                                        *                   *                               *

Сургалтан дээр сууж байсан мянгат малчнаас багш асуув.
-Сексийн тухай та юу боддог вэ?
-Ээ багш минь. Та надад онол судлах зав гардаг гэж бодож байна уу? Би чинь найман хүүхэдтэй хүн. Одоо ес дэх нь гарах гээд байна.

                                  *                           *                                    *

-Балдаан, би сая чаатлаж байгаад надтай уулзахаа тэсэн ядан хүлээж байгаа 17 настай, лусын дагина шиг царайлаг, онгоноороо охинтой танилцлаа.
-Нэрээ Думаа гэж байна уу?
-Тийм, чи яаж мэдсэн юм бэ?
-Тэгвэл сайн байна уу, Америкаас ирсэн Жорж минь.

                       *                        *                             *

Ажилд орохоор ирсэн залуугаас:
-Та эсперанто хэл мэдэх vv?
-Иш, мэдэлгvй яахав.  Би чинь тэнд 3 жил амьдарсан хvн байхгvй юу!

                   *                      *                        *

 Чапаев компьютерийн хичээл дээр шалгалт өгч байна

C:Нууц Маш нууц Хамгийн нууц Дээд зэргийн нууц Ийшээ битгий хар Хэрэггvй, ээ гуйж байна Би чамд сануулсан шvv Энэ компьютерээс холдоорой!!!!! Хэрэггvй дээ, чи алдаж байна шүү Хамгийн сvvлчийн анхааруулга шvv!!!!! Би чамайг ална даа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top