Согтуу жолооч айлын гэр мөргөж, хоёр хүний амь нас хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Машин тэрэг олширсон өнөө үед  согтуугаар машин  барьж осол гаргах нь цөөнгүй боллоо.  Төв аймгийн  Баян-Өнжүүл суманд энэ сарын 19 нд 25 настай Төв аймгийн харьяат Э  согтуугаар Land Cruiser маркийн автомашин жолоодож яваад  айлын гэр дайрч хоёр хүний амь насыг хохироожээ. Тэр үед 29 настай эмэгтэй  Б хоёр хүүхдийнхээ хамт байсан байна. Хэрэг шөнийн 02 цагийн үед болсон бөгөөд гэрт байсан 29 настай эмэгтэй, найман настай охин газар дээрээ нас барж, 11 настай хүү хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.  Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.  Яг үүнтэй адил хэрэг Булган аймгийн Хутагт өндөр суманд гарчээ. “Ханатай” компаний хашаан дотор тракторын жолооч Г арван настай Т-г трактороороо дайрч амь насыг нь хохироосон байна. Согтуу болон биеэ барих чадваргүй болтлоо уурласан үедээ машин бүү барь жолооч нар аа.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top