Хятад улс Монгол Улсаас коксжих нүүрс импортлох нь буурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

БНХАУ Монгол Улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс есөн хувиар буурсан байна. БНХАУ-н коксжих нүүрсний импорт оны эцэс гэхэд найман хувиар буурах төлөвтэй байгаа ажээ.

Өнгөрсөн 2017 онд Монгол Улс БНХАУ-н коксжих нүүрсний импортын 38 хувийг дангаараа хангасан бөгөөд 2014 онтой харьцуулахад 14 нэгж хувиар өссөн байна. Харин Австрали улс БНХАУ-н импортыг 44 хувийг дангаараа хангадаг юм. Хэдийгээр Монгол Улс Австралийн дараа хоёрдугаарт орж байгаа ч тээвэрлэлтийн зардал өндөр учир дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж Хятадын төлөөлөгчид онцолжээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.202) 2018 оны 09 сарын 06

аргагүй шүү дээ Сайд дарга нарын нь байж байгаа Царай Улс төрийн байдал нь тогтворгүй хийсэн Гэрээ хэлцэл ярьсан хэлсэндээ байдаггүй Улс орноо Хөгжүүлийн гэхээсээ Хувиа боддог Хулгай Луйварт гаршчихсан Худлаа ярьдаг ийм Сайд дарга нартай Хэн ямар Орон Гэрээ хэлцэл хийх вэ дээ

0  |  0
Top