“Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалт хэвийн байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

Өнгөрөгч долдугаар сараас зогсоод байсан “Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалт наймдугаар сарын сүүлээр эргэн хэвийн үйл ажиллагаанд шилжсэн гэж компанийн зүгээс онцолжээ.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй уг компани гурван төрлийн нүүрс борлуулж буй аж. Тухайлбал Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад-Ганцмод боомт чиглэлийн дагуу коксжих, сул коксжих, коксжих чанаргүй ангиллын нүүрс борлуулж байгаа юм. Тавантолгой-Ганцмод боомтын чиглэлд үүссэн зам тээврийн ачаалал буурсан тохиолдолд дээрх чиглэлд нүүрс тээвэрлэж экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох судалгаа гарчээ.

Борлуулалт зогссон хугацаанд тус компани дотоод асуудлаа шийдэх, хөрс хуулалтын ажлаа жигдрүүлж, хөрөнгө оруулагч талууд уулзан компанийн ирээдүйн тухай ярилцсан байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top