“Turquoise Hill Resources”-н ТУЗ-д Алан Чиргвин багтлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

“Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн ТУЗ-д Алан Чиргвин багтжээ. Тэрээр уул уурхайн салбарт ажилласан туршлагатай нэгэн юм. Одоогоор тэрээр “Рио Тинто” компанийн Зэс болон очир эрдэнийн худалдаа, маркетинг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг ажээ.

Өмнө нь тэрээр BHP Billiton компанид 22 жил ахлах мэргэжилтнээс, Дэд ерөнхийлөгч хүртэл албан тушаал хашсан байна. Тэрээр Австралийн Умард Квинслендийн их сургуулийг Хүрээлэн буй орчны эрх зүйч мэргэжлээр төгссөн нэгэн юм.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top