Сами Насери фанатуудаасаа залхлаа гэж үү? «Такси»-чин түүнийг шүтэн бишрэгчиддээ өгзөгөө харуулсан хэмээн Канн хотын цагдаагийнхан саатуулжээ. Өнгөрөгч ням гарагт кино наадамд ирсэн тэрээр өөрийг нь бүчин авах сурвалжлагч нар болон фанатууддаа нэг тиймхэн хандаж байв. Гэнэт тэрээр эргэн хараад тэдэн рүү өгзөгөө харуулж орхив. Хүмүүс түүний энэ үйлдэлийг шог зан гэлгүй шууд цагдаад гомдол гаргажээ. Түүнийг Круазеттээс баривчилжээ. Даваа гарагт түүнээс мэдүүлэг авсан байна. одоогоор энэ явдалын талаар наадмын зохион байгуулагчид болон цагдаагийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Өмнө нь Насери цагдааг “гомдоосон”, танхайрсан гэх мэтээр хэд хэдэн удаа саатуулагдаж байжээ.
Slava
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )