Ажлын хэсэг “Монголиан коппер корпорейшн”-ны талд байна уу

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын түнш гэх “Сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл Засгийн газар, УИХ-ын тухай болон Үндсэн хууль зөрчиж щ “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг авсан маргаан бий. Зөрчихөөр барахгүй УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг өнгөрөгч 2016 оны сонгуулийн үймээн дундуур нууцаар явуулчихсан учраас хууль зөрчсөн нь тодорхой. Тийм дээ ч энэ асуудал хоёр ч Засгийн газрын нүүр үзэж байж 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Үүнээс өмнө УИХ-аар “Эрдэнэт”-ийг Төрийн мэдэлд авах тогтоол гаргасан учраас Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд ийнхүү шийдвэрээ гаргасан хэрэг.

Харин эсрэг талаас “Төр хувийн өмчийг дээрэмдсэн” гэж үзээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг шат шатны шүүхээр хэлэлцэж “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь Төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Харин ард иргэд, зарим Төрийн бус байгууллагаас “Сахал” Д.Эрдэнэбилэг буюу “Монголиан коппер корпорейшн” шүүхэд нөлөөлсөн гэж эсэргүүцэл хүртэл илэрхийлж байв. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцээд шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон билээ. Харин одоогийн байдлаар энэ асуудал Арбитрын шүүхэд очоод буй.

Үүнтэй адил Арбитрын шүүхийн сонорт хүрч шийдвэр гарсан хэрэг бол “Жаст”-ын Ш.Батхүү гэгч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан ихээхэн хэмжээний зээлийн асуудал.   

Харин энэ асуудлыг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулсан байдаг. Гэтэл энэ хэргийг шалгах ажлын хэсгээс  “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэр, эцсийн шийдвэр гэж болох Арбитрын шүүх, мөнхүү манай улсын Засгийн газар чухам аль нь төлөх эсэх тал дээр дотоодын шийдвэр гаргах учиртай байж. Гэтэл Ажлын хэсгээс “Үйлдвэрийн 51 хувийг хариуцаж байгаа тал нь төлнө гэвэл Засгийн газар 100 хувь хариуцна. 49 хувийг авсан тал ашгаа ч авч байгаа учраас алдагдлаа ч хүлээнэ” гэсэн хоёр үзүүртэй байр суурийг илэрхийлжээ. Үүнээс улбаалан “Эрдэнэт” үйлдвэрийн төрд авчихсан 49 хувийн шийдвэрт нөлөөлөхүйц барьцаалсан байр суурь хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна.“Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс өгсөн энэ байр суурийг харахад хууль бусаар авсан 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны бүлэглэлд хэвээр үлдээх сонирхол цухалзаж байна гэх нь ч бий.

Мөнхүү Ажлын хэсгийн зүгээс “Аж ахуйн нэгжийн маргаанд хууль хяналтын байгууллага орох эрх байхгүй” гэсэн дүгнэлтийг давхар дайж байгаагаас ашиг сонирхлын зөрчил байгааг харж болохоор. Үүнээс харвал Ажлын хэсгээс “Монголиан коппер корпорейшн”-ны талд шийдвэр гаргаад байна уу гэсэн хардлага нийгэмд бий болжээ. Бүр том утгаар нь харвал Д.Эрдэнэбилэг нарын ар талд шийдвэр гаргах түвшний нөхдүүд төрд авсан 49 хувийг авахаар улайрч байна ч гэж харж болохоор. Яагаад гэхээр тэс өөр асуудлаар байгуулагдсан Ажлын хэсэг өөр зүйлтэй асуудлыг хутгаж байгаа мэт.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.43.124) 2018 оны 09 сарын 12

ИРГЭНИИ НИИГМИИНХЭН ТББ ЭРДЭНЭИИН ХЭРГИИН ХОЙНООС ЯВАХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ЗӨВ БОЛНО ДОО

0  |  0
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

uildveree tulhej ajluul

0  |  0
zochin(103.26.194.231) 2018 оны 09 сарын 11

MAHAH.buleglel.uursdiin.gar.hul.bolson.amitnaar.ajlyn.hesgiig.ahluuljee.Sanjmyatav.chini.Elbegdorjiin.gar.hul.bolson.urvagch

0  |  0
zochin(103.26.194.231) 2018 оны 09 сарын 11

Sanjmyatav.shudarga.ajillaj.chadah.hun.bishee

0  |  0
Top