Өнөөдөр “Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлаж Оюутолгойн гэрээ болон төслийн үйл явц нь хууль зөрчсөн байж болох тул АТГ-т шалгуулахаар болсон тухайгаа зарлалаа. Тус хөдөлгөөний зүгээс зөвхөн дарга нарт ашигтай гэрээ, Монгол Улсад ашиг гэх юм авчрахгүй тул нэн даруй зогсоож, гэрээг шинэчлэх ёстой гэж үзэж буй аж.
“С.Баярын Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн гэрээ Монгол Улсын зарим хуулийг ноцтой зөрчсөн. Өнөөдөр тус гэрээний улмаас Оюутолгойгоос зургаан тэрбум ам.долларын баялгийг олборлосон боловч Монгол Улс долоон тэрбум ам.долларыг хамтрагч талд төлөөд өдөр ирэх тусам өрөнд орж байна. Үүнийг нотлох баримт бидэнд бий. Тиймээс бид АТГ-т хандаж байгаа юм” гэж “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Д.Энхбат ярьсан юм.
Түүнчлэн тэд энэ талаар шаардах бичиг үйлдэж төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд тараахаар болжээ. Хэрэв ямар нэгэн байдлаар бидний нотлох баримт хангалтгүй гэж үзвэл бид дахиад ч олон нотлох баримт дэлгэх болно гэж тэд мэдэгдсэн юм.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
ОТ-н 34 хувиа зараад рояльтийн татвараа хуулийн дагуу аваад явбал санаа амар. Ямар зардал гаргах нь бидэнд падгүй хэрэг
ATG.chioni.yu.ch.hiihguie.hiij.ch.baigaagui.harin.avilgyn.hergiig.haaj.chadna.Dargyg.ni.solij.baij.l.shalgana.daa
Иим т1 гарууд хөдөөнөө л амьдарна биз элннцэгиин от