Он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Гашуунсухайт боомт хамгийн их экспорт хийсэн боомтоор шалгарчээ. Хэдийгээр дэд бүтцийн зарим асуудал байгаа ч Гаалийн ерөнхий газар олон улсын жишигт нийцүүлэн боомтуудыг хөгжүүлэхээр зорьж байна.

“Боомтуудыг чадваржуулах чиглэлд бид гаалийн бүрдүүлэлтийг цахим болгосон. Өмнө нь хэдэн хуудас цаас бүрдүүлж нэлээн чирэгдэл учруулдаг байсан бол одоо тухайн тээврийн хэрэгсэл жинлэгдмэгц хэдхэн секундийн дотор цахим бүрдүүлэлт хийж байна. Экспортын нийт бүтээгдэхүүний 85 гаруй хувийг нь цахим бүрдүүлэлтэд хамруулсан” гэж Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ярьсан юм.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ тоо ойрын 10 жилдээ өөрчлөгдөхгүй цаашид өсөх хандлагатай байгаа гэж мэргэжилтнүүд ярьж байсан юм. Дашрамд дуулгахад Монгол Улс он гарснаас хойш 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар байгаагаас экспортын хэмжээ 4.1 тэрбум ам.долларт хүрээд байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top