Багш нарын тэмцэл хаана хүрч, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгтээ хэзээ явахыг өнөөдөр таах аргагүй боллоо. Учир нь багш нарын тэмцлийн галыг хөгжөөгчдийн эгнээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр. Засгийн газраас багш нарын цалинг байгаа нөхцөлөө шавхаад 8-12 хувиар нэмчихсэн. Тиймээс эрх баригчид өнөөдрийн байдалд өөр боломж үгүй, цаашид шат дараалалтай нэмнэ гэдгээ ч удаа дараа тайлбарласан. Өөр боломж Монголын эдийн засагт байхгүйг тэмцлийг эхлүүлэгч, хавсран гүйцэтгэгч, галыг хөгжөөгчид бүгд сайнаас сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч өөрсдийн эрх ашиг, суудлын төлөө Монгол Улсын ирээдүйг зольж байгаад харамсаж байна.
Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй С.Эрдэнийг тэмцлийн “нууц ноёнтон” гэх хардлага нийгэмд давалгаалаад буй. Үнэн худлыг бүү мэд. Хэрвээ үнэн бол түүний хувьд ч яахав, Монголын нийгэм нуран унаж, ард иргэд өлсөж ундаасч байсан ч хамаагүй зүтгэх болно. “Нууц ноёнтон”-ы санаа бол нийгэм эдийн засгийн байдлыг энэ хэрээр унагааж, ард иргэдийг элдэв тэмцэлд турхирч, эрх баригчдыг муу муухай харагдуулах нь түүнд ашигтай. Үнэнийг хэлэхэд туйлын хүсэл нь болох ирээдүйд Ерөнхий сайдын суудал руу ямар ч үнээр хамаагүй очихоор зүтгэж байгаа нэг муу улстөрч, хоосон мөрөөдөгч.
Багш нар ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдын суудал зүүдэлсэн ганц улстөрчийн золиос болж ирээдүй болсон хүүхэд багачуудаа хорлож, өөрсдийнхөө ажил амьдралаар дэнчин тавих хэрэггүй. Дутуу гачуу ч гэсэн та нарын амьдрал болохоос С.Эрдэнийн амьдрал биш. Тэд хэрвээ хүслээ гүйцэлдүүлж чадвал маргааш нь та нарыг тоохгүй орхино, улс төр өөрөө ийм шүү дээ.
Үүнээс гадна С.Эрдэнийн хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хэмээн нийгэмд хардагдаж буй Х.Амгаланбаатар бол Үйлдвэрчний эвлэл хэмээх олон жилийн түүхтэй байгууллагаар нэгэн шат хийж улс төрд орох гэсэн нэгэн “Том санаатан”. Түүнээс багш нарт хайртайдаа гүйгээд байгаа хэрэг огт биш. Монголын үрсийг боддоггүй юм гэхэд ажил төрөл, ар гэрээ бод. Нэг муу улстөрд санаархагчийн хүслийг гүйцэлдүүлэх гэж багшийн диплом өвөртлөөгүй юм байгаа биз дээ. Хэн нэгэн хэнээрхэгчийн төлөө ар гэр, амьдралаа золиослож болохгүй гэж бодлоо.
Нөгөө талаас хийх ажилгүй, их улс төрд гишгих газаргүй болсон Н.Энхбаяр бас юу вэ, тэнд оччихсон тууж явах юм. “Багш нарынхаа цалинг нэмэж ахуй амьдралыг бодох цаг нь болсон. Багш нар ямар Оюутолгой, Тавантолгойг өг гэж нэхэж байгаа биш, цалингаа нэмүүл” гэж шаардаж байна гээд улайх ч үгүй ярьж зогсоно лээ. Соёлын сайдаас эхлээд Төрийн бүхий л өндөрлөгт заларч “хаан” мэт явахдаа багш нарын ахуй амьдралд ямар тус хүргэсэн хүн бэ гэж багш нараасаа асуухад хүргэнэ. Цалин нэмлээ гэхэд Н.Энхбаяр нэмэхгүй, багш нарын ахуй амьдралыг сайжрууллаа гэхэд Н.Энхбаяр сайжруулахгүй. Түүнд ямар эрх мэдэл байгаа юм бэ. Зүгээр л та нараар дамжуулан нийгэмд нэр нүүрээ өсгөх гэсэн карьер нь унтарсан нэг нөхөр. Багш нарыгаа нэг муу карьер нь дууссан улстөрчийн нэр хүндийг өсгөх гэж энд суугаагүй гэж бодно.
Сүүлдээ бүр улс төр сонирхогч, карьерээ өсгөх гэж ядсан аль адгийн шаарнуудын зугаагаа гаргадаг зүйл нь та нарын тэмцэл боллоо. Одоо босоод ахуй амьдралаа бод. Эцэст нь хэлэхэд, энэ тэмцлийн үр дүнг дээрх хэдэн нөхөд л чамгүй сайн хүртэж харагдана. Тэд та нараас авах юм аа аваад ор тас алга болно гэдгийг сайн санах хэрэгтэй.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 23 )
Bagsh nar banknii zeeliin huug buuruuliya gej temtseec tegvel bultaaraa demjij hadgalamjtai u.turc nar amaa hamhina. Baihgui mungu nehsenees baigaagaa bankind iduulhee bagasga
Kkk shunaltai heden bagsh nariin huld chiregdlee dee
Ali ch nam udirdsan bailaa gehed Mongoliin ard tumnii amdral uneheer hetsuu baigaag haraj baina, hudlaa er darlaa l gene, eldev shaltag tootsno toohgui baigaa ny todorhoi baina
нэг муу карьер нь дууссан улстөрч гэнэ уу,Ууганбаяраа харин чи бол дэндуу богино бодолтой ухна байна даа.Эргуу малаа чи муу хэн бэ,багш нар зуй ёсны шаардлага тавьж тэмцэж байгааг монголын ард тумэн ойлгож байгаа шуу.Чи 10 жилдээ олигтой сурч байгаагуй бололтой бичсэн зуйл чинь огуулбэр зуйн алдаа ихтэй найруулга муутай байна даа. Муу сурлагатанууд багшдаа сайн байдаггуй юм даа. Нойлийн ногоон тэгээ чи дуугаа тат .
Тэмцээд үр дүнгий нь үзээд цалинг 50% нэмлээ гэж бодъё. Энэ сургаар өргөн хэрэглээний барааны үнэ мөн 50%-с дээш л нэмэгдэнэ.Ингээд нэмэгдэл нь ямар ч ач холбогдолгүй болж хувирах бий.Үүний оронд барааны үнийг яаж тогтвортой барих вэ, импортоос хамааралтай байдлаас яаж гарах вэ, төр засгаас үүнийг шаардаж зөвхөн багш нар гэлгүй нийтээрээ ээлж дараалан шахаж хариу гаргалгааг олох хэрэгтэй байна.
Үнэн. Багш нар улс төрийн золиос болж байна. Хоёр ч ҮЭ байгууллагатай боллоо. Утгагүй
Багш нар улс төрийн золиос болж байгаа гаа мэддэгч болоосой. Цалин бага нь бодит үнэн. Төрийн үйлчилгээний бүх ажилтжудын цалин бага. Харин ч багш эмч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Бусад төрийн үйлчилгээний ажилтнууд сайн даа нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг шүү. Багш нар даварч байна. Ажлаас нь чөлөөлж ажилгүй багш нарыг аэиллуулах нь зөв.
Yag unen yasan bolchimgyu yum be
Яг үнэн үг багш нар улс төрийн золиос болж байна даа. ҮЭ-ээс дахин нэг Ганбаа төрх гээд горьдож байгаа юмаадаа.
Эрдэнэ гэгчийг хэн улс төрч гэх юм бэ. Нэг доншуур наймаач, хутган үймүүлэгч төдий л амьтан шүү дээ. Ийм амьтыг дэмжээд байдаг хүмүүсийг жаахан ухаараасай л гэж хүсэх юм.
Энэнд Эрдэнэ ямар хамаатай байдгийн. Хэн тэрний үгэнд орхын МАН-ын захиалгаар бичиж бөгс долоогч нар амаа татаарай
Энэ бичиж байгаа нөхөр мөн солиорч байнаа. Эрдэнээс юу горьдож багш нар тэрний үгээр ажил хаях юм бэ. Болох ёстой нийгмийн давалгаа. Үүнийг засаг зөвөөр зогссохгүй бол өөрснөө буруудна шүү МАН-ын их мэдэгч өтгөн угаадас долоогч нараа анхаараарай
MANiinhan, -60iinhnani hulsnii bicheech nar bagsh nariin temtseliig ur dungui bolgoh gej ih hutsaldaj bnaa, uheh gej bgagiin neg n ene mal bna, engiin bagsh nartai uulzaj uzee yu muu novshoo
Багш нарыг турхирч улс төрийн ашиг хонжоо хайгчид болимоор юм
Санал нэг байна. Ажил амьдралаа бодмоор юм. Хэн нэг шунал хүсэлтэй хүний улс төрийн шуналын золиос боловоо банш нар минь
Тэмцэл утгаа алдах биш харин улам өргөжих шинжтэй болоод ирэхээр Эрх баригчидын Турхиралт хутган үймүүлэгчид дунд явууллага хийж Тэмцэлийг саармагжуулах зорилоготой байна Бүү зогс Багш нараа
Temtsel ni utgaa aldaj baih shig ba uls turiin zolios boloh shinjtei