Хоёр аймагт үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдана

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Ирэх аравдугаар сард Дархан-Уул, Баянхонгор аймагт үнэт металлын сорьцын лаборатори албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Тус аймагт оршин суудаг иргэн, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж орон нутагтаа сорьц хийлгэх боломж бүрдэж байгаа юм. Ийнхүү лаборатори байгуулагдсанаар алтны нийлүүлэлт боломжтой гэж Монголбанк үзэж буй ажээ.

Уг лабораториудыг 793.8 сая төгрөгөөр босгосон бөгөөд 694 сая төгрөг нь зөвхөн тоног төхөөрөмжид зарцуулагджээ. Дашрамд дуулгахад Монголбанк оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдаж авсан байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

erdeneted

0  |  0
Top