С.Эрдэнэ өөрийнхөө тавьсан өрийг өрөөлөөс асуув

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Монгол Улсын өрийн асуудлаар асуулга тавьсан байна. Тэгэхдээ эдийн засгийн байдал гайгүй сэргэж 6,1 хувьд хүрсэн атал Монгол Улсын өр яагаад өсөөд байна гэх утга бүхий албан бичгийг илгээжээ. Ингэхдээ гадаад өр 2016 оны зургадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй гурван тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн шалтгаан"-ыг тайлбарла гэсэн хариу нэхжээ. Уг нь үүний хариулт их амархан.

Сүүлийн гучаад жил улстөржиж ярьсан Газрын тос нэрэх үйлдвэрийн ажлыг нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн. Тодотгож хэлбэл, та бүхний зориглон хийгээгүй их ажлыг нэгэнт эхлүүлээд мөдхөн шатахуун түлшний хараат байхаа болих гэж байна. Үүнд нэг тэрбум байтугай нэг хэсэг тэрбум ам.долларын зээл авсан ч багадах хэрэг гэдгийг нийт монголчууд хүлээн зөвшөөрч таарна. Хэн ч гэсэн хямд шатахуун түлш хэрэглэхийг л зорино биз дээ.

Мөнхүү нийслэлчүүдийн ганц зовлон болоод буй Цэвэрлэх байгууламжийн ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл буюу 300 сая ам.доллараар эхлүүлчихлээ, төсвөөс ч 10 орчим тэрбум төгрөг гаргачихлаа. Төв цэвэрлэх байгууламжийн талаар мөн ч олон жил улстөржиж хэрэлдсэн дээ. С.Эрдэнэ мэт нь лав хийчих ажил биш. Дээр нь нэмээд АН-ыг засаглаж байх үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын АНУ-д гал тахиж байж зээлсэн “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар, бусад бондын эргэн төлөлт, хүү гээд нэг тэрбум хол давсан ам.долларын төлөлтийг хийсэн гэхээр С.Эрдэнэ даргын яриад байгаа гурван тэрбум гаруй ам.доллар ч багдана. Энэ мэт дурдаад байвал оновчтой бүтээн байгуулалтын чиглэлд чамгүй хөрөнгө оруулалт хийсэн баримтаар байгаа учраас тэр болгоныг дурдаад яахав.

Хамгийн наад захын жишээ дурдахад, “Чингис” бондын мөнгөөр юу хийсэн бэ гэхээр хэдэн аймагт хатуу хучилттай зам оруулсан гэх хөрөнгө мөнгөний тооцоо харуулдаг. Гэтэл хатуу хучилттай замынхаа өргөн нарийнаас идчихсэн учраас өнөөдөр ч энэ асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа нөхөд байгаагаас гадна зам эвдэрч дахин засварт орсон газар цөөнгүй байгааг бид баримтаар мэднэ.

“Чингис” бондын мөнгөнд ”гар дүрсэн” хэргээр Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нараас эхлээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нөхдийг дурдвал чамгүй тоо гарна. Үүнээс харвал С.Эрдэнэ дарга өөрийнхөө тавьсан, идсэн уусан мөнгийг өрөөлөөс асууж байгаа мэт сонсогдоно.

Н.Баатар

www.zindaa.mn

  

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.153) 2018 оны 09 сарын 18

Эрдэнэ Чацга царайлаад хэлж ярьсан Үгэндээ ингэж Ороогдож суухаар ажлаа өгчихөөд одооноос дараагийн Сонгуульдаа бэлдээд сууж байсан нь дээр байх өө

0  |  0
Барын зулзага(103.10.21.93) 2018 оны 09 сарын 18

Хөөрхий хүн бүхэнд бас нам бүрт л булхай буруу байх л даа. Гэтэл энэ Ардчиллынхныг л муу талаас нь бүх мэдээллийн орчинд түлхүү бичих нь гайхмаар юм шиг. Өмөөрөөд байгаа юм биш. Энэ эрх баригч коммунистууд цахим орчинд их хамгаалалт сайтай юм уу даа ер нь ай..............

0  |  0
Бүргэдийн жигүүр(103.10.21.93) 2018 оны 09 сарын 18

Коммунистууд өнгөрсөн түүхийн 70 Ардчиллын 28 жилийн 24 -т нь эрх барисаныг бид мэднэ шүү дээ. 2010 онд 21 мянга тараах гэж авсан хужаад өгөх өр бусад өчнөөн өрийг яагаад мэдэхгүй царайлаад байнаа энэ эрхэм бичигч нар. Эрх баригч коммунистуудаас овоо цадахаар юм идсэн улс нь дандаа бичдэг юм уу

0  |  0
Одонтуяагийн нөхөр (202.179.24.205) 2018 оны 09 сарын 18

Эрдэнэ дарга эхнэрээ,онжаваа алаагүй.

0  |  0
Зочин(202.9.42.226) 2018 оны 09 сарын 17

Хулгайч хулгайчийг барь гэж хашгирдаг гэдэг үнэн юм.

0  |  0
Өвөө(202.9.43.91) 2018 оны 09 сарын 17

Ээ хөрхий идсэн уусан хулгай хийж булаалдан барсан бондын өрөөн ямар хурдан мартаж байна вэ.Алтанхуяг энэ их өрийг үр хүүхэд минь төлчих юм шүү гэсэн үг бий шүү.Уг нь Алтанхуяг Сайханбилэг нараас асуух байсан юм.энэ нөхөр хүн андуурч байна шүү.Өөрөөсөө асуусан юм бол уу.

0  |  0
Гал(150.129.140.97) 2018 оны 09 сарын 17

Засгийн эрхэнд байхдаа зээлж идсэнээ мартчихсан оюуны рахиттай С.Эрдэнэ мэтийн хулгайчууд идсэн ууснаа бусдаар телуулчих санаатай л байсан биз!?... Ер нь Энэ их херенгежсен этгээдуудийг МАН,АН гэж ялгалгуй бугдийг нь барьж нарийн шалгамаар юм!!! Бизнес эрхлээгуй, зевхен терийн албанд зутгээд 1-2 мая тегрегийн цалин авч байж тэрбумтан болох ямар ч зам байхгуй! Хулгайч, дээрэм, татварын менгийг гувчуулж байж л херенгежиж байгаа нь хэнд ч тодорхой!.

0  |  0
Жудаг(103.229.121.90) 2018 оны 09 сарын 17

Юун гуя вэ? Хэ Хэ

0  |  0
иргэн(202.179.27.100) 2018 оны 09 сарын 17

Эрдэнэ Идэж ууснаа Мартаад будлиад байгаа бол Цаг уурын гэнэтийн өөрчлөлт Ухаан санаанд айхтар нөлөөлж байгаа юм байна л даа

0  |  0
ЗОЧИН(122.201.28.13) 2018 оны 09 сарын 17

Язартлаа идэж уусаар байгаад ясар өртэй байгаагаа хэдий хэмжээтэй төлөхөө ч мартчихсан Цайрчихсан хүн үү. АН ыхан гэж өр зээл авах идэж уухаа урьтал болгосон өлөн царайлсан хүмүүс байх юм хэзээ ч ханаж цадахгүй

0  |  0
Zochin(139.5.219.201) 2018 оны 09 сарын 17

Hulgaich hunii zan.....

0  |  0
Top