Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллажээ. Тэрбээр энэ үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэх талаар санал солилцсон байна. Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ч хөнджээ. 

Шивээхүрэн боомтоор өдөрт “МАК- Нарийн сухайт”, “Тавантолгой шин”, “Дөрвөн зам транс”, “Рояалмоунт” зэрэг 17 компани нүүрс тээвэрлэлт хийж, хоногт 750-800 тээврийн хэрэгсэл нэвтэрч 60-80 мянган тн нүүрс экспортолж байна. Энэ нь өнгөрсөн оны тээвэрлэлтээс 3.2 хувь өссөн үзүүлэлт юм.

Шивээхүрэн боомтод ажилласныхаа дараа Г.Занданшатар сайд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомтын орох, гарах талын дөрвөн гарцаар нэвтэрч буй нүүрс тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хүлээлгийн талбай, Олон улсын чанарын хяналтын төв, Хүүхдийн цэцэрлэг, худалдааны зах, мах боловсруулах болон хөргөх үйлдвэртэй танилцав.

Энэ үеэрээ Өвөр Монголын Альшаа аймаг болон Сэхэ боомтын удирдлагуудтай уулзаж, Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Сэхэ боомтод гарах, орох гарцыг нэмэгдүүлэх ажил ид хийгдэж буй бөгөөд ирэх сарын эхээр боомтын хүчин чадал нэмэгдэх боломжтой болно гэдгийг тус боомтын дарга тэмдэглэж байлаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.169) 2018 оны 09 сарын 17

NEMUU ORTOG UILDVERLEED TZ HEREGGUI GEED BAIGAAM SHIG

0  |  0
Top